Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Гандбол » Гандболын дэлхийн аварга дуулиантайхан өндөрлөв

GD Star Rating
loading...

Францын гандболчид дэлхийн аваргын финалд зохион байгуулагч орон Хорватыг асар их өрсөлдөөн дундаас 24:19-өөр хожиж, 3 дэх удаагаа дэлхийн аварга боллоо. Хэдхэн сарын өмнө олимпод аваргалсан багтаа нэлээдгүй өөрчлөлт хийсэн ч аваргалж чадсан болохоор тэднийг гандболчдын улс гэхээс өөр юу гэхэв. Ерөнхийлөгч Саркази өөрийн биеэр тэднийг хүлээн авч уулзан, “Та нар гайхалтай цуврал ялалтуудыг хийлээ, халуун баяр хүргэе” хэмээн урмын үгээр мялаажээ.

Тоглолтын баатар нь Михаил Гуйжу 10 гоол хийснээр тодорсон байна. Ялалтынхаа дараа тэд шөнөжингөө бүжиглэн цэнгэж, ууж наргижээ. Багийнхан нь ийнхүү баярлан байхад бусдаасаа арай даруухан байсан нь багийн од Никола Карабатич байсан байна. Учир нь тэр серби-хорват гаралтай аж. Францын дасгалжуулагч нь Оросын Владимир Максимовын дараах 3 том тэмцээний цом авсан 2 дэх хүн(2006-Европ,  2008-Олимп) болсон байна. Хүрэл медалийг хагас шигшээд Хорватад хожигдсон Польш Европын аварга даничуудыг 31:23-аар давамгайлан тоглож авчээ.

Энэ удаагийн тэмцээнд гэхдээ улс төрийн болон удирдлагын хоорондын хагарал хар сүүдрээ тусгасан. Австралийн нээлттэй тэмцээний үеэр Хорват, Сербийн фэнүүд үймээн дэгдээж байсан яг тэр цаг мөчид Хорватын Цадар хотод хорватын фэнүүд сербичүүдийн эсрэг бослого гаргасан. Шалтгаан нь оролцогч орнуудын 24 туг дотор Сербийн туг тэнгэрт мандаж байжээ. Хэрэг даамжрахаас сэргийлж, хотын удирдлага бүх тугийг буулгасан байна. Нийслэл Загребт мөн Хорватын 2 фэн Сербийн тугийг шатаасан байна. Сербийн тамирчдын байрласан хотелд бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл ирсэн, Сербийн дугаартай машин шатсан, Македоны нэг фэн хүнд шархадсан гээд л таагүй мэдээллүүд байнга л хөвөрч байлаа.Тэмцээний төгсгөл хэрд холбооны удирдлагуудын зөрчил даамжрав. Ерөнхий нарийн бичгийн дарга нь ерөнхийлөгчөө хэвлэл мэдээллээр шүүмжилснээс шалтгаалж, одоо бараг ажлаа алдахад хүрээд буй. Түүнийхээр бол ерөнхийлөгч нь ВАДА(Дэлхийн допингийн эсрэг агентлаг)-ийн контролд саад болдог, урьдчилсан шатны тэмцээнийг өөрийн биеэр оролцож, мэхлэлт хийсэн гэж байгаа. Мөн 1999 онд Египетийн холбооны ерөнхийлөгч байхдаа нэмэлт 1,6 сая швейцар франкийг дэлхийн аваргыг зохион байгуулсан улсад(Египет) хий дэмий олгуулсан, энэ нь хувьд нь очсон гэж буруутгасан. Сая холбоо хуралдаад ихэнх нь египет ерөнхийлөгчийнхөө талд орсон сурагтай. Энэ хэрэг гэхдээ шүүхийн мөрдөн байцаалтад аль хэдийнэ очжээ. Ямар ч байсан баярын инээдтэй, гашуун нулимстай, удирдлагын будлиантай, улс төрийн тэмцэлтэй нэгэн дэлхийн аварга ингээд өндөрлөлөө.

Байр   Улс   Гоол   Зөрүү  Оноо  
01 Frankreich Франц 296:211 +85 18:02
02 Kroatien Хорват 298:228 +70 18:02
03 Polen Польш 298:264 +34 14:06
04 Dänemark Дани 299:260 +39 14:06
05 Deutschland Герман 259:228 +31 12:06
06 Ungarn Унгар 254:227 +27 11:07
07 Schweden Швед 277:232 +45 12:06
08 Serbien Серби 280:281 -1 09:09
09 Norwegen Норвеги 280:232 +48 12:06
10 Slowakei Словак 253:231 +22 09:09
11 Mazedonien Македон 256:260 -4 08:10
12 SudkoreaSüdkorea Солонгос 239:239 0 06:12
13 Spanien Испани 308:212 +96 12:06
14 AgyptenÄgypten Египет 218:239 -21 08:10
15 Rumänien Румын 288:268 +20 10:08
16 Russland Орос 267:255 +12 09:09
17 Tunesien Тунис 264:250 +14 10:08
18 Argentinien Аргентин 231:245 -14 06:12
19 Algerien Алжир 235:272 -37 08:10
20 Kuba Куба 211:301 -90 04:14
21 Brasilien Бразил 238:270 -32 06:12
22 Kuwait Кувейт 202:288 -86 02:16
23 Saudi-Arabien Саудын Араб 193:272 -79 02:16
24 Australien Австрали 146:325 -179 00:18

Тэмцээний шилдэг тоглогчоор Хорватын Игор Вори тодорчээ. Дараагийн тэмцээн 2011 онд Шведэд болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ooyo says:

    italiin hulbumbug deerhees l hamaagui deer bichij

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: