Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Ли, Паркер – долоо хоногийн шилдгүүд

GD Star Rating
loading...

НБА-ын өнгөрсөн долоо хоногийн Дорнод бүсийн шилдэг тоглогчоор Нью-Йорк Никсийн довтлогч Дэвид Ли, Өрнөд бүсийн шилдэг тоглогчоор Сан Антионо Спэрсийн хамгаалагч Тони Паркер нар тодорчээ.

Spurs Warriors Basketball

Никс өнгөрсөн долоо хоногт 3 тоглож, 3 хожсон бөгөөд Ли дунджаар 19.0 оноо, 15.3 самбараас авалт хийж, 53.5 хувийн оновчтой довтолсон байна. Ли одоогоор 35 дабл дабл хийгээд байгаа нь зөвхөн Дуайт Ховардын л ард орох үзүүлэлт юм.

Спэрс өнгөрсөн долоо хоногт мөн 3 тоглож, 3 хожсон бөгөөд Паркер дунджаар 25.0 оноо авч, 6.0 оновчтой дамжуулалт хийжээ. ПАркер энэ улиралд Спэрсийг оноогоор 16 удаа, оновчтой дамжуулалтаар 27 удаа тэргүүлээд байна.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүнг танилцуулъя.

“Вашингтон” – “Мемфис” – 97:113 (29:32, 28:29, 24:33, 16:19)

В: Жэймисон – 29 оноо + 13 самбар. Батлер – 21. Янг – 13.

М: Майо – 33. Гэй – 23. Газоль – 22 + 11 самбар.

Шинэ тоглогч Өү.Жей.Майо 33 оноо аван багаа тэргүүлэн Мемфисийн 12 тоглолт дараалан хожигдсон цувралыг зогсооход гол үүрэг гүйцэтгэлээ.  Руди Гэй болон Марк Газоль нар мөн сайн тоглоцгоосон байна. Мемфис 1 сарын 4-нөөс хойш хожил гээчийг мартаад байлаа.

Вашингтоны Веризон Центрт энэ тоглолтыг 11441 үзэгч үзсэн нь энэ улирлын хамгийн бага тоо болсон байна.

“Орландо” – “Даллас” – 95:105 (27:25, 20:29, 16:23, 32:28)

О: Д. Ховард – 35 + 11 самбар. Туркоглу – 18. Льюис – 12.

Д: Новицки – 29. Терри – 23. Кидд – 13. Ж. Ховард – 13.

Даллас Маверикс Дорнод бүсийн шилдгүүдийн нэгийг хожлоо. Тэд ийн 3 дараалан ялалт байгууллаа. Харин Орландо 3 дараалан хожоод байсан ч энэ удаа хожигдов. Гэхдээ Орландод үүнээс муу мэдээ бас бий. Бүх оддын тоглолтонд нэрлэгдсэн Жамеер Нельсон тоглолтын 3-р үед баруун мөрөндөө гэмтэл аван тоглолтыг орхисон байна. Маргааш тэрээр нарийн шинжилгээ өгөх бөгөөд гэмтэл ноцтой бол Бүх оддын тоглолтыг өнжиж азгүйтэхийг ч үгүйсгэхгүй.

Нельсон оддын тоглолтонд тоглохоос гадна Бямба гаригт болдог холбогч нарын ур чадварын тэмцээнд Дерик Роүз, Девин Харрис, Тони Паркер нартай өрсөлдөх болоод байгаа билээ.

Орландогийн дасгалжуулагч Стэн Ван Ганди 1-р сарын Дорнод бүсийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэн байна. 1-р сард Мэжик 10 хожиж, 3 хожигджээ.

“Майами” – “Клипперс” – 119:95 (30:24, 28:23, 32:26, 29:22)

М: Уэйд – 32 + 9 самбар. Бисли – 18. Челмерс – 15.

Л: Рэндольф – 21. Гордон – 12. Камби – 12.

Майами Хит 2006 оны 3 сарын 14-нөөс хойш талбай дээрээ хамгийн олон оноо авсан тоглолтоо гэмтэл бэртэлд баригдсан азгүй Клипперсийн эсрэг хийж, итгэлтэй хожлоо. Гэмтэлтэй байсан Шон Мэрион эргэн ирсэн бөгөөд 2000 оны 3 сарын 10-наас хойш анх удаа нөөц тоглогчоор тоглолтонд оролцов. Мөн Клипперсийн Зак Рэндольф 19 тоглолт өнжсөний эцэст дахин талбайд гарч, 21 оноо авчээ. Гэсэн ч Клипперс сүүлийн 22 тоглолтынхоо 20-д нь хожигдлоо.

Харин Майами бүсийнхээ 5-р байр луу дэвшив.

1233635503

“Нью-Йорк” – “Лейкерс” – 117:126 (26:31, 28:34, 32:31, 31:30)

Н: Харрингтон – 24. Ли – 22 + 12 самбар. Чендлер – 20.

Л: Брайант – 61. П. Газоль – 31 + 14 самбар. Ариза – 13.

Эндрью Байнум гэмтээд байгаа энэ үед ачааны хүндийг Коби ганцаараа ч үүрч чадна гэдгээ дахин нэг удаа нотоллоо. Коби өөрийн тоглох дуртай Мэдисон Сквэр Гарден цэнгэлдэхийн дээд амжилтыг 61 оноо аван тогтоож, Лейкерс Никсийг хожлоо.

Кобигийн 61 оноо энэ улирлын хамгийн дээд оноо юм. Мөн 50-аас дээш оноог 24 дэх удаагаа авлаа. Коби энэ тоглолтын өмнө Өрнөд бүсийн 1-р сарын шилдэг тоглогчийн шагнал хүртсэн бол Никсийн Дэвид Ли Дорнод бүсийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчоор нэрлэгджээ.

“Нью-Орлеан” – “Портленд” – 89:97 (25:17, 23:22, 26:20, 15:38)

Н: Уэст – 25. Стоякович – 18. Пол – 12 + 13 дамжуулалт.

П: Олдбридж – 22 + 11 самбар. Байлесс – 19. Аутло – 16.

Крис Пол баруун хөлөндөө гэмтэл аван тоглолтыг орхисноор 17 онооны зөрүүтэй хожигдож байсан Портлэнд хожиж байсан Хорнетсийг хожлоо. Портлэнд ийнхүү 5 дараалан хожоод байна. Пол маргааш нарийвчилсан шинжилгээнд орох бөгөөд гэмтлийн байдал ямар нь тодорхой болно.

“Финикс” – “Сакраменто” – 129:81 (40:19, 33:24, 32:14, 24:24)

Ф: Стаудмайр – 25. Ричардсон – 24. Хилл – 14.

С: Сальмонс – 19. Мартин – 13. Томпсон – 12.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Финиксийн багийн хурлын үр дүнг энэ тоглолтоор дүгнэвэл маш сайн л гэхээр байна. Тэд Сакраментог 48 онооны зөрүүгээр хожиж, энэ улирлын хамгийн том хожлоо авлаа.

Сакраментотой холбоотой мэдээллээс хүргэхэд тэд энэ улиралд 2 тоглогчийн дугаарыг дархлах юм байна. Эдгээр тоглогчид бол Крис Уэббэр, Влад Дивац нар.

“Юта” – “Шарлотт” – 105:86 (19:25, 30:26, 27:19, 29:16)

Ю: Окур – 22. Брюэр – 21. Милсэп – 14.

Ш: Фелтон – 16. Окафор – 15. Белл – 12. Ховард – 12.

Бузер, Кириленко нар гэмтэлтэй энэ үед Дерон Уилльямс ч гэмтлийн улмаас өнөөдөр Шарлоттын эсрэг тоглосонгүй. Гэсэн ч Юта тэднийг талбай дээрээ хол хожлоо.

Spurs Warriors Basketball

“Голден Стэйт” – “Сан-Антонио” – 105:110 ОТ (25:27, 27:21, 27:27, 16:20, 10:15)

Г: Джексон – 33 + 11 дамжуулалт. Эллис – 17 + 8 самбар. Мэггетти – 15.

С: Дункан – 32 + 15 самбар. Жинобили – 32. Паркер – 23.

Спэрс 4-р үед 12 оноогоор хожигдож явсан ч зөрүүг барин, улмаар нэмэлт цагт Голден Стэйтийг хожлоо. Тим Данкан, Ману Жинобили, Тони Паркер 3 багийнхаа нийт авсан 110 онооны 87-г нь авсан байна.

Данкан 1-р үед 17 оноо авсан нь энэ улиралд Спэрсээс нэг үед хамгийн олон оноо авсан тохиолдол болов. Гэтэл Жинобили 3-р үед мөн 17 оноо авч, Данкантай барьцжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. real says:

    kobe 91 avchihgui ym bhdaa 81 gee ahiulaad

    GD Star Rating
    loading...
  2. sEke says:

    Bynum-гүй өнгөрсөн жил NBA-ын Final хүртэл явсан юм чинь хэдэн 7 хоног юухан байхав дээ.

    GD Star Rating
    loading...
  3. sEke says:

    Энэ Nash ер нь улирал эхэлснээс хойш хэдэн удаа Double хийсэн болдоо? Nash сүүлийн үед нэг л гялалзахгүй байнаа даа.

    GD Star Rating
    loading...
  4. MB says:

    BEAT LA goe oo goe lakers
    KObe boo booo boooo oboooob oooo boo

    GD Star Rating
    loading...
  5. aapyyl says:

    Жэйксон гэж бичэж болдоггүй юм уу? Эсвэл Монгол хэлэнд Джексон гэж орчуулах дүрэмтэй юм уу?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: