loading...
Макларен бол Формула-1ийн баялаг туршлагатай баг юм.1963 онд Шинэ Зеландын уралдааны машины жолооч Брьюс Макларен нь “ Bruce McLaren Motor Racing” багийг үүсгэн байгуулжээ.Өнөөдөр уг баг нь Формула- 1 ийн шилдэг багийн хэмжээнд хүртлээ өсөн дэвжжээ.Тус багийн амжилтын оргил үеийг наяад он,ерээд оны дундуур гэж үздэг. Тэр цагт алдарт Ники Лауда ,Ален Фрост нар Макларен багт алба хашиж байлаа.Хожим Айртон Сенна тэдний залгамжлагч болсон билээ.
Мерседестэй хамтран ажиллах болсон цагаас хоёрдахь удаагаа хүчирхэгжиж ирсэн үе нь гэдэг.1998 ,1999 онд Финландын нисгэгч Мика Хеккинэнтэй хоёр удаа дэлхийн аварга цолыг авчээ.
Түүнээс хойшхи хугацаанд мөнгөн сумыг хөлөглөгчид маань мөнхийн өрсөлдөгч “Маранелло”гийн улаануудад бүх л титмийг алдсаар ирэв.
Макларен баг Хуан Пабло Монтояа,Кими Райконен ,Фернандо Алонсо нарын топ нисгэгчидтэй дэлхийн аваргыг хүртэж чадаагүй.Харин 2007 оноос багийн хоёрдугаар нисгэгч болсон Льюис Хэмилтон 2008 оны дэлхийн аварга цолыг авч, сэргэн мандалтын шинэ үе нь ирснийг мэдэгдлээ.
Багийн дарга : Рон Деннис
Багийн менежер: Дэв Райн
Техникийн захирал: Жонатан Нил,Падди Лоу
Аэродинамикийн дарга: Саймон Лэйси
Хөдөлгүүрийн дарга: Олэ Кёллениус
Захирал :Мартин Уитмарш
Мерседес Бенз спорт хариуцсан дарга :Норберт Хауг
Ерөнхий дизайнер : Нил Оутли
Ерөнхий инженер: Марк Уильямс
Төслийн удирдагч:Пэт Фрей,Тим Госс
Ковалайнений уралдааны инженер : Марк Слейд
Хэмилтоны уралдааны инженер : Фил Прю
Нийт ажилтан:700
Төсөв :320 сая евро
НИСГЭГЧИД
1.Льюис Хэмилтон
2.Хейкки Ковалайнен
Туршин нисгэгчид
Педро де Ла Роса
Гарри Паффет
МАШИН
Нэр: MP4-24
Үйлдвэлэсэн он: 2009
Хөдөлгүүр :Мерседес
Дугуй: Брижстоун
Формула-1д оролцсон он дараалал
loading...




