loading...

Хаан Жэймсийн бас нэг рекорд
Кливлендийн талбай дээрээ хожсон цуврал өнөөдөр Торонто дээр ч үргэлжилж 23-0 гэсэн амжилтаар талбай дээрээ нэр цэвэр үлдлээ. Үүнээс ч сонирхолтой нь 33 оноо авсан Хаан Жэймс НБА-д нийтдээ 12,000 мянган онооны босгыг хамгийн залуудаа давсан тоглогч боллоо. Тэрбээр 24 нас 35 өдөртөйдөө энэ амжилтыг давснаар өмнөх залууд тооцогдож байсан Лэйкерсийн хамгаалагч Кобигийн тогтоосон амжилтыг эвдэв.
Өчигдөрхөн 61 оноо авч энэ улирлын дээд амжилт тогтоосон Коби ах одоогоос 6 жилийн өмнө 25 нас 220 өдөртөйдөө 12,000 онооны босгыг давсан тоглогч болж байв.
Бостоны 12 дахь ялалт
Рэй Аллены хоёр дараалж хийсэн гурвын шидэлтийн ачаар Бостон 12 дахь ялалтаа авлаа. Цаг дуусахаас 6 секундын өмнө 76чуудын залуу од Андре Игоудола 2 оноо багтаа авчирснаар 97-99 өөр 76чууд талбай дээрээ тэргүүлж байв. Үүнээс өмнө тоглолт өндөрлөхөөс 30 секунд дутуу байхад Рэй Аллен гурваас оруулж тоог тэнцүүлсэн юм. Хоёр дараалж авсан цаг завсарлагааны дараа Бостоны Пол Пирс бөмбөгийг эзэмшиж талбайн дунд руу зүтгэх үед 76чуудын хамаг анхаарал ахлагч Пол Пирс дээр тогтсон байлаа. Гэвч Пирс шидсэнгүй, харин гурвын булан руу дамжуулж тэнд нь Рэй Аллен бөмбөгийг авч гурваас хийснээр 100-99 болж Бостон тоглолтыг тэргүүлж эхлэв. Энэ үед цаг дуусахаас 0.5 секунд үлдсэн тул 76чууд юу ч хийж чадсангүй. Бостоны супер од Кевин Гарнетт гэртээ халуурсны улмаас тоглолтонд оролцоогүй юм.
Энэ зун багаа дуулиантайхан орхиж, их мөнгөний үнэрээр ирсэн Элтон Брэндэд шинэ дасгалжуулагч таатай хандахгүй байгаа бололтой. Мөрний гэмтлээс буцаж ирээд хэдэн тоглолтонд нөөцөөр тоглож байгаа нь дээр өнөөдөр наймхан минут талбайд гарч хоёр шидэж нэг ч оноо аваагүй байна.
Крис Полын гэмтэл Мелод үүд нээв
Нью Орленсийн Крис Пол гуяа гэмтээснээс болж хэзээ ирэх нь тодорхойгүй гэсэн оноштой байгаа. Портлэндтай хийсэн тоглолтын гуравдугаар үед гэмтэл авсан Крис Пол хэрвээ Бүх Одод хүртэл эргэж ирэхгүй бол Денвэрийн Кармело Энтони оронд нь орох магадлал ихтэй байгаа гэнэ. Крис Пол 2.5 сая хүний саналаар Барууны Бүх Ододын гарааны тавд нэрлэгдсэн билээ.
Мөн Жамеер Нелсоныг Рэй Аллен орлох нь тодорхой болж байгаа бололтой.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Индиана” – “Миннесота” – 111:116 (32:27, 27:29, 23:22, 29:38)
И: Д. Грэйнжер – 28 оноо. Данливи – 20. Мэрфи – 17 + 12 самбар.
М: Фой – 19. Телфэйр – 16. Гомес – 16.
“Кливленд” – “Торонто” – 101:83 (37:15, 22:25, 15:26, 27:17)
К: Жеймс – 33. Гибсон – 18. Мо Уильямс – 16 + 9 дамжуулалт.
Т: Бош – 29. Ж. О’Нил – 20 + 8 самбар. Барньяни – 10 + 10 самбар.
“Филадельфия” – “Бостон” – 99:100 (20:32, 29:18, 21:19, 29:31)
Ф: Игуодала – 22. А. Миллер – 21. Далемберт – 14.
Б: Пирс – 29. Р. Аллен – 23. Рондо – 20 + 8 дамжуулалт.
“Нью-Жерси” – “Милуоки” – 99:85 (23:16, 22:21, 29:26, 25:22)
Н: Б. Лопес – 22 + 12 самбар. Р. Андерсон – 19. Харрис – 19.
М: Р. Жефферсон – 27. Сешнс – 19. Виллануэва – 11.
“Хьюстон” – “Чикаго” – 107:100 (20:18, 28:27, 31:21, 28:34)
Х: Яо Мин – 28 + 8 самбар. Брукс – 18. Макгрэди – 16.
Ч: Денг – 28. Б. Гордон – 20. Томас – 14 + 13 оноо.
“Денвер” – “Сан-Антонио” – 104:96 (31:25, 25:19, 22:24, 26:28)
Д: К. Энтони – 35 + 9 самбар. Нене – 17. Иларио – 17 + 11 самбар.
С: Р. Мэйсон – 26. Харистон – 12. Боннер – 11+ 8 поборов.
loading...




Ашгүй ашгүй. Мело орсон нь дээрлдээ арайчдээ. Сая Рэй Алленг үзлээ хэлэх үг алга хэрэгтэй үедээ хэрэгтээ оноог авч чадаж байналээ. Тэр Рондо одоо өөрийгөө Алленгаас илүү гээд бодцон юм байхдаа. Ер бөмбөг өгөхгүй бараг өөдөөс нь хэрэлдээд болоогүй будаа байж.
loading...
Залуу хүн өөртөө итгэлтэй байх нь юу нь буруу байхав дээ
loading...
ray allen ene jil herwee all star t orul east yalt ch ugui awargalah baihaa.turuu jil bas ray allen l east iig hojild hurgesen shd.ene jil 2003 onii draft uud aimar bnaa buh tsag uyiin hamgiin huchirheg draft gdg n yah argagui unen yuma. bugd ballaj bnda
loading...
Jameer Nelson гэж азгүй гар юмаа. Энэ жил их одтой байгаа дээрээ бүх оддын тоглолтонд орох байсан чинь гэмтчихдэг.
loading...
melo chin umnu n bas ingej orj bsn shde all star-d 2 jiliin umnu biluu c.boozer gemteltei gd orond n orj bsn sanagdahiin
loading...
Жэймс-н рекордыг эойрын 20оод жил эвдэгдэхгүй байх шүү. Рэй Аллен өнөөдөр хийдгээ хийсэн шүү үнэхээр найс байсан. харин Индиана Миннисотад муухай хожигдлоо доо. Элтон брэнд ч 76д хэрэггүй болж байх шиг байна доо.
loading...
oo ene 2 holbogch ymar azgui ym be.odoo orlando ch yvahaa bolino o.haan alj bna aa.king james
loading...
Кармело байнга л хүн нөхөж орхын зайлуул. Жинхэнэ Overrated тоглогч юм аа
loading...