loading...
”Сэнгүр” лиг эхэлсэн цагаасаа л өрсөлдөөнөөр дүүрэн өрнөж байсан билээ. Харин даваа гарагийн тоглолтууд үзэгчдийг залхаасан уйтгартай болж өндөрлөв. Гагцхүү эхний тоглолт л үзэгчдийн таашаалд нийцсэн. Учир нь эхний хагаст 16 оноогоор хоцорч явсан ”Ёлууд” учраа баг ”Халлелуяа” -г хожсон. Тэд есөн оноо онооны илүүтэй ”Халлелуяа”-г буулгаж авсан юм. Тоглолтын дөрөвдүгээр үед ”Ёлууд” -ын Т.Санчир болон Ц.Пүрэвдорж нарын довтолгоо удаа дараа оновчтой болсноор ялалт авав. Тэд дөрөвдүгээр үед өрсөлдөгчөөсөө 17 оноо илүү авчээ. Тоглолтын хоёрдугаар ”зутардаг” ”Ёлууд” энэ удаад түүхэндээ хамгийн сайн төгсгөлийг хийсэн. Тэд хоёрдугаар хагаст муу тоглодог нь статистик үзүүлэлтээр харагддаг билээ. Тус тоглолтын дараа ”Баянзүрх буллз” багийнхан МУИС -ийг гомдоов. Тэд өрсөлдөгчөө 39 онооны зөрүүтэй (энэ удаагийн лигийн хамгийн олон онооны зөрүүтэй өндөрлөсөн тоглолт) хожин гурав дараалан хожигдсон хорслоо тайллаа. Өмнөх тоглолтонд тайвширсны улмаас халаасандаа орсон хожлоо алдсан ”Бухнууд” энэ өдөр тун нямбай хамгаалж хожив. Хөгжөөн дэмжигч олонтой ”MBM” -ийнхэн энэ өдөр унхиагүй тоглосон. Тус багийн Н.Золжаргалын улайрсан тоглолт багаа булшлав. Мөн энэ өдрийн сүүлийн тоглолтонд лигийн аварга ”Хасын хүлгүүд” гол тоглогч ”Дандигийн” эзгүйд ”Лидерийг” бутниргэлээ. ”Лидер”-ийнхэн энэ өдөр учраадаа өрсөлдөгч байж чадсангүй. Мөн бөмбөг нь цагаригт орох тун дургүй байв.
Тоглолтын дүн
—————- 1 2 3 4
Ёлууд 15 21 24 27 87
Халлелуяа 29 23 16 10 78
Ёлууд : Т.Санчир 25 , Б.Мөнхболд 21+12 самбар , Ц.Пүрэвдорж 20 , Д.Мөнхтүвшин 11 , М.Цолмонхүү 10
Халлелуяа : Ш.Сэдбазар 21+5 самбар , З.Доржсүрэн 18 , О.Золзаяа 18 , С.Пүрэвцэрэн 11 , О.Сэргэлэн 10
———————— 1 2 3 4
MBM 19 17 12 6 54
Баянзүрх Буллз 23 23 22 25 93
MBM : Б.Батжавхлан 16+9 самбар , Г.Ихбаяр 12 ,
Баянзүрх Буллз : М.Цогтбаатар 21 , Л.Эрдэнэбилэг 16+9 самбар , Д.Бат-Орших 16+12 самбар , Ц.Шаравжамц 19+11
——————–1 2 3 4
Лидер 9 18 13 19 59
Хасын хүлгүүд 20 29 19 22 90
Лидер : П.Болортулга 19+10 самбар , Ж.Мөнгөнбаяр 13 , Э.Энхтайван 9+9 самбар
Хасын хүлгүүд : А.Од 26 , М.Бадрах 17 , Х.Батэрдэнэ 14 , О.Сайнбаяр 10+9 самбар

loading...




bolomjiin toglolt yavagdsan bna.mongoliin sagsan bombogch urid uridiinxasa yamarch bsan deerded l bas shine zaluu tamirchid iluu xuch turen orj ireed bga yumuda ene yanzaara bval mgl.d tsaashda sagsan bombog ulam xogjij sonirxogchid ch ixeer nemegdex bx
yamartaich zaluu tamirchidda amjilt xusie! aan bas neg zuil gevel mongoliin sagschid olon ulsiin temtseend amjilt gargaxaar sain beltgegdesei l gj tuiliin ixeer xusex yumdaa! gexdee tsaashdaa osox ireeduitei sagsan bombogchid maani yamartaich chadax boluu gj minii zugees itgej bna! TAMIRCHIDDA AMJILT XUSIE!
loading...
Mergenii talaar medeelel avyaa.eliig alsan surag bna
loading...