Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, МанЮ » “МЮ” шиг агуу болохын тулд “Сити”-д хэдэн сая биш хичнээн триллион хэрэгтэй байлгүй дээ

GD Star Rating
loading...

ferguson001

Английн “Манчестер Юнайтед” клубыг 23 дахь жилдээ удирдаж буй шотланд мэргэжилтэн сэр Алекс Фергюсон хэдхэн хоногийн өмнө энэ ярилцлагыг өгчээ. Тус ярилцлагад сэтгүүлчид бус нэр хүндтэй оддоос гадна энгийн балиашиг хүртэл оролцож, түүнд асуулт тавьсан нь олны сонирхлыг ихэд татсан юм.

Ингээд энэ ярилцлагыг товчлон танд хүргэж байна.

- Олимпийн аварга гүйгч Усейн Болт: Тантай хамтран ажилласан тамирчдаас хэн нь хамгийн хурдан байсан бэ?

- Гари Паллистер болов уу. Тэр ойрын зайн гүйлтэд оролцсон бол юм дуулгаж мэдэхээр залуу байсан. Гэвч 100 метрт гүйх, хөлбөмбөгийн талбайд гүйх хоёр өөр л дөө. Харин хөлбөмбөгийн хурдын хувьд бол Канчельскис, Гиггз нар залуудаа үнэхээр хурдтай байсан.

- “Юнайтед”-ийн тоглогч асан Дэнис Лоу: Та багаасаа явсныхаа дараа Шотландын шигшээ багийг удирдах санал ирвэл хүлээж авах уу?

- Үгүй ээ, би шигшээ баг удирдахыг хүсэхгүй. “Юнайтед”-аас гараад зайдуу орших гэртээ очоод дарс сөгнөж суух болно. Тэгэхээр “Юнайтед” миний сүүлийн ажил гэсэн үг.

- “Дюран Дюран” хамтлагийн дуучин Саймон Ли: Таныг тойрсон шүүмжлэл, хэл ам хэтэрхий их байх шиг санагддаг. Та эдгээрт хэрхэн ханддаг вэ?

- Энэ бол “Манчестер Юнайтед”-ийн дасгалжуулагчийн ажлын нэг хэсэг. Тэгээд ч зөвхөн намайг ингээд байгаа юм биш. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдог ганц үе л тааруухан тоглоход хичнээн их муулж байна вэ. Кантона ч тоглогч байхдаа маш их шүүмжлэлд өртөж байсан. Тэр үед хүртсэн шүүмж нь өнгөрсөн амьдралд нь ч хүрэлцээтэй байх. Тэгэхээр энэ шүүмж, хэл амыг ажлынхаа нэг хэсэг гэж бодоод айхавтар анхаарал тавьж, эмзэглэхгүй байх нь дээр.

- “Юнайтед”-ийн тоглогч асан Микки Томас: Таны ажлын эргэлтийн үе яг хэзээ тохиосон гэж боддог вэ?

- Залуусыг бэлдэх нь хамгийн чухал асуудал гэж би бодсоор ирсэн. Энэ л бидний үндэс суурь болж, бид амжилтад хүрсэн гэж боддог. Бид долоо хоног бүр Сэлфордын “Альберт Парк”-т авьяаслаг хүүхэд, залуусыг шалгаж авдаг байлаа. Би тэгэхэд “Надад энэ гудамжны шилдэг нь хэрэггүй. Харин энэ хотын шилдэг нь хэрэгтэй” гэж хэлдэг байж билээ. Бид гар хумхилгүй ажиллаж, залуусыг сонгон шалгаруулж байсан. Үүний үр дүн ч төдөлгүй гарч эхэлсэн. Наймдугаар сарын 2-3 долоо хоног, аравдугаар сард хоёр долоо хоног, арванхоёрдугаар сард нэг долоо хоног, гуравдугаар сард хэдэн долоо хоног гэх мэтээр бид зав гаргаж, залуусыг шилж, сонгож авдаг байсан. Үүний үр шимээр бид авьяаслаг залуусыг олж чадсан. Гэхдээ энэ хүнд ажил л даа. Анх “МЮ”-д ирэхэд үндсэн бүрэлдэхүүн цаашид сайн тоглоход арай хөгшдөж байгааг би мэдэрсэн. Ингээд 1989 онд багаа залуужуулах алхмаа зоримог эхэлж, таван тоглогч шинээр аваад найм орчим тоглогчийг зарсан. Пол МакГрад, Норман Уайтсайд, Гордон Страчан, Йеспер Олсен, Питер Девенпорт, Крис Тернер, Грем Хогг нарыг зарж, мөн Кевин Моран, Фрэнк Стэплтон, Мик Даксбери нарыг чөлөөт агент болгосон. Ингээд шинэ багаа бүрдүүлж эхэлсэн дээ. Гэхдээ хамгийн гол нь шинэ залуус маань маш хурдан өсч, сайжирсан юм.

- Дуучин Ян Браун: Бүх цаг үеийн шилдэг дасгалжуулагч хүн даруухан байхад хэцүү биз?

- Хэтэрхий хөөрч давхилгүй, байдлыг бодитоор нь дүгнэж чадах л чухал. Би амьдралыг үргэлж байгаагаар нь харж ирсэн гэж боддог. Эхнэр маань надад “Чамайг Сэр Алекс гээд намайг хатагтай Кэти гэж дуудахад чи яагаад түүнийг нь хориглодоггүй юм бэ” гэж асууж билээ.

- Телевизийн хөтлөгч Эмонн Холмс: Премьер лигийн дасгалжуулагчдаас хамгийн бага зардал гаргасан хэрнээ хамгийн өндөр амжилт үзүүлж буй дасгалжуулагч хэн бэ?

- Өө, их сонирхолтой асуулт байна. Стив Брюс их хязгаарлагдмал хөрөнгөөр нэлээдгүй ажил амжуулсан. Бас Мартин О`Нилл байна. Арсен Венгер ч байж болох юм. Гэхдээ Венгер ихэвчлэн залуусыг авдаг л даа. Дэвид Мойес бол үнэхээр гайхалтай ажиллаж байгаа. Тийм ээ, ер нь би нэгийг нэрлэ гэвэл Дэвид Мойес /”Эвертон”/ л гэж хэлье.

- Балиашиг Пит Бойл: 1990 оны Английн цомын дахин тоглолтод Жим Лейтоныг талбайд гаргахгүй байх хэцүү байсан уу эсвэл Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Пак-ийг нөөцөнд үлдээх хэцүү байсан уу. Танд аль нь хэцүү байсан бэ?

- Эргэлзээгүй Пак Жи Сун. Би тэр тоглолтын өмнө үндсэн бүрэлдэхүүнээ зоохдоо надад хамгаалалт, хагас хамгаалалт, довтолгоо гээд аль ч байрлалд нөөц тоглогч хэрэгтэй гэж бодсон. Хэрвээ довтолж тоглох болбол надад довтолгоонд шинэ эрч хүч нэмэх хүнийг би нөөцөндөө барьж байгаад гаргах шаардлага байлаа. Сэлгээгээр гараад гоал оруулж чадахаар тийм тоглогч гэсэн үг шүү дээ. Энэ бодол маань л түүнийг нөөцөнд суулгахад хүргэсэн юм. Би энэ шийдвэрийг гаргахдаа их аягүйрхэж байсан шүү. Тэгээд тоглолтын дараа шийдвэрийнхээ учрыг Пакийн аав ээжид утсаар тайлбарлаж хэлсэн.

- “Юнайтед”-ийн тоглогч асан Микки Томас: Энэ олон жил амжилттай ажиллахад танд юу тусалсан гэж бодож байна?

- Олон жилийн турш амжилт гаргах хичнээн хэрэгтэйг ойлгож, мэдэрсэн тийм багт л би ирсэн хэрэг. Бид жил бүр л шинэ амжилтын төлөө зүтгэдэг. 1993 онд бид анхны том ялалтаа байгуулснаас хойш үргэлж л түүний хэмжээний ялалтад тэмүүлэх болсон. Гэвч энэ амжилт эмч нар, спортын мэргэжилтнүүд болон манай шинэ бэлтгэлийн төв гээд олон зүйлээс шалтгаалж байгаа. Аварга болохоор хариуцлага илт өндөрсдөг. Бид үргэлж ялалт, амжилтаар цангасан юм шиг байж чаддаг нь сайн хэрэг. Энэ л амжилтын үндэс болж байгаа юм.

- “Бөгжний эзэн” кинонд тоглосон жүжигчин Доминик Монеген: Багийнхаа бэлтгэлийн үеэр харсан хамгийн хачирхалтай зүйл юу байсан бэ?

- Пол Скоулзын бэлтгэл хийж байгаа нь их хачирхалтай байдаг. Тэр багийнхнаас нэг нь талбайн захад байдаг 00-ийн өрөө рүү гүйхэд нь анаж байгаад бараг 40 гаруй ярдын холоос бөмбөг өшиглөж онодог юм. Хоёр долоо хоногийн өмнө тэр Жон О`Ши-гийн мөрөн дээр оночихож байгаа харагдсан. Харин хэдхэн хоногийн өмнө Гари Невиллийг яг толгой дээр нь оносон. Гари үүний дараа Полыг талбайгаар нэг хөөж гүйсэн шүү /инээв/.

- Инээдмийн жүжигчин Патрик Килти: Та өөрөө сэр хэргэмтэй. Харин одоо Гиггзыг рыцарь хэргэм хүртэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна даа?

- Сайхан асуулт байна. Английн регбигийн баг гурав, дөрөв тоглоод л дэлхийн аварга болсныхоо төлөө рыцарь болцгоолоо. Тэгвэл Гиггз хорин жилийн турш Англид тоглохдоо 10 удаа улсын аварга болсон. Энэ жил 11 дэх удаагаа болно. Тэр бас Аваргуудын лигийн хоёр алттай. Тэгэхээр түүнийг рыцарь болгохгүй байгаа нь шударга бус явдал. Ганц агшны амжилтаас олон жилийн тогтвортой амжилт илүү үнэлэгдэх ёстой гэж би бодож байна.

- Билльярдчин Кен Догерти: Таны дуртай жүжигчин хэн бэ?

- Спенсер Трейси. Тэр гайхалтай байсан шүү! Бас Жон Уэйн байна. Түүнийг таалдаггүй хэн нэгнийг хичнээн хайгаад ч олохгүй. Бас бидний үеэр бол Шон Коннери юм даа.

- Телевизийн хөтлөгч Ангус Дейтон: Өнгөрсөн, эдүгээгийн тоглогчдоос хэнтэй нь та ганц юм хувааж уухыг хүсэх вэ?

- Тоглогчдын хувьд гэвэл Денис Лоу миний хувьд жинхэнэ баатар байсан. Тэгэхээр түүнтэй л эхэлж уух байх.

- “Юнайтед”-ийн тоглогч асан Дэвид Мэй: Та Европын хоёр цом дээр нь Английн гурван цомд түрүүлэх эсвэл Шотланд улс Дэлхийн аварга болох хоёр сонголтын алийг нь илүүд үзэх вэ?

- Аваргуудын лигийн хоёр цом, Английн аваргын гурван цом дээр. Харин Шотландын шигшээгийн асуудал бол зөвхөн тэдний л асуудал.

- “Уэстлайф” хамтлагийн дуучин Ники Бирн: Та “Уэстлайф” “Спайс Гиолз” хамтлагийн алийг нь илүүд үздэг вэ?

- Тоглож байгаа байлгүй дээ? /инээв/. “Уэстлайф”-аас муу хамтлаг байж болно гэж үү?

- Инээдмийн жүжигчин Патрик Килти: Лигийн аварга болохын тулд “Манчестер Сити”-гийнхэн хэдэн саяыг зарлагадах хэрэгтэй вэ?

- Ээ, бурхан минь Патрик! Энэ чинь тэгээд хэвлэлээр гарна шүү дээ! /инээв/. За манай баг шиг агуу болохын тулд нэгээр тогтохгүй триллион хэрэгтэй байлгүй дээ /инээв/.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. hater says:

    Ter ni ch aldartai ene ch aldartai geed l yariad bh yum… Buhii l baguud oor ooriin ontslog ontslog amjiltuuftai shde. Minii huvid bol Real Madrid bol yah argagui domog bolson bag l da delhii ner aldaraa tsuuraituulsan ta bugdiin demjij yavdag bsan ihenh toiglogchi Reald togloh huseltei baidiin shde. Harin daraa ni bol argagui AC MILAN ornoo. Gehdee aldartai sain baguud geed nerleed bval ene daraalal nileen urt bolno l do… Magadgui EPL-iin top baguud tsag hugatsaanii ch baguud baihiig uguisgehgui… /Arsenal, Chelsea bol tod jishee/
    Yag l Italy-iin Fiorantina, Udinese, Lazio geh met… /Ted bol tsagtaa leaderuud l bsan/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: