Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо, Чөлөөт бөх » Hot news

GD Star Rating
loading...

http://3.bp.blogspot.com/_HBpM_2O-5ds/SKQuooISZJI/AAAAAAAAAFw/qKs3l9-9fhQ/s320/n.tuvshinbayr.jpgН.Түвшинбаяр аман хүзүүдлээ

Олон улсын жудо бөхийн холбоо (IJF) хоёрдугаар сарын 1-нд 2008 оны чансаагаа зарлалаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүчин төгөлдөр байх уг чансаанд олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр жиндээ 170 оноогоор аман хүзүүджээ. Тэрбээр олимпийн наадамд түрүүлж 125 , Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн 20 , Парисийн Супер дэлхийн цомд дэд байр эзлэн 25 оноо цуглуулсан байна. Түүний жинд олимпийн хүрэл медальт Хенк Грол (Голланд) 175 оноогоор тэргүүлсэн. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 68 оноогоор аравдугаарт орсон бол өөр дөрвөн бөх (Х.Цагаанбаатар -13 , М.Бундмаа- , Д.Цэрэнханд нар 16 , П.Лхамдэгд 18 дугаарт бичигдэн) Топ-20-д багтсан байна. IJF -ийн чансааг гурван нанхиад бүсгүй манлайлж , Японы эрэгтэй , эмэгтэй тус бүр нэг жудоч жиндээ манлайлжээ.

Х.Цагаанбаатар , Ч.Болдбаатар нар ”Их Дуулга” -д

Энэ сарын 7-8-нд Францын Парис хотноо жудо бөхиин ”Их Дуулга” тэмцээн болно. IJF -аас олимпийн сонгон шалгаруулалтын шинэ систем гаргасан бөгөөд үүгээр жилд дөрвөн их дуулга , таван гран-при ,  17 Дэлхийн цомын тэмцээн зохиогдох юм. Дөрвөн ”Их Дуулга”-ын эхнийх нь болох ”Парис-2009”-т одоогоор 59 орны 196 эмэгтэй , 2947 эрэгтэй жудоч хүч үзэхээр мэдэгдээд байгаа бөгөөд ”Бээжин-2008”-ын медальтнуудын тэн хагас нь (28) зодоглох ажээ. Үүний дотор Масато Үчишиба (Япон) , Элнүр Маммади (Азербайжан) , Иракли Цирекези (Гүрж) , Алина Думитру (Румын) , Ян Сьюли , Тун Вень (Хоёул БНХАУ) , нарын аврагууд байна. ”Их Дуулга”-ын анхны тэмцээнд манай улсаас авьяат тамирчинн Х.Цагаанбаатар , ОУХМ Ч.Болдбаатар нар хүч үзэх ба МЖБХ-ны сургалт хариуцсан захирал Б.Пагвагийн хамт өнөөдөр (2.5) эх орноосоо мордох юм. 150 мянган ам.долларын шагналын сантай ”Парис 2009”-ийн жин бүрийн аврагууд чансааны 300 оноо авах билээ.

Анкарагаас Софи руу

Чөлөөт бөхийн баг тамирчид ”Яшар Догу” олон улсын тэмцээнд зодоглохоор Туркийн Анкарад очоод байна. Тэмцээн амралтын өдрүүдэд болох бөгөөд манай бөхчүүд одоогоор ”Шекер” спорт клубт бэлтгэлээ базааж буй.
Манай багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар (55кг) , ОУХМ Б.Батзориг (66кг) , Ж.Чулуунбат (120 кг) , П.Өнөрбат (66кг) , Э.Ням-Очир (60кг) , Т.Даваахуяг , спортын мастер Г.Амархүү (хоёул 55кг) , дасгалжуулагч Б.Баттулга , Ц.Баярсайхан нар яваа. Мөн эмэгтэйчүүдийн 72кг-д ОУХМ О.Бурмаа хүч үзнэ.
”Яшар Догу”-гаас долоо хоногийн дараа Софид болох ”Дан Колов” ОУТ-д Б.Наранбаатар , Б.Батзориг , О.Бурмаа нар оролцохоор төлөвлөжээ.

Эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд уригдав

Олон улсын бөхийн холбоо (FILA) Монголын шигшээ багийг эмэгтэй бөхчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд нэр заан урьжээ. Дэлхийн цом гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын Тайюань хотноо болно.
Энэ тухай мэдээг сонсоод Монголын чөлөөт бөхийн холбоо бүх насны УАШТ-ээ хойшлуулсан дөрөвдүгээр сард зохион байгуулахаар болсон аж.

GD Star Rating
loading...
Hot news , 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. P#24 says:

    Za bvgded n amjilt hvsey!!!Sain oroltsoj chansaaniihaa onoog tsugluulj eh orniihoo neriig manduulaarai ok.

    GD Star Rating
    loading...
  2. nyamka says:

    sain bna uu judo sonirxogchidoo darxanii 2 judochid maani odoo yag parisd xuch uzej bna da sweitsaraas uzej demjixeer Tengis Tsogtoo nar uzlee nyamsaixan medeeg oruulav kkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  3. Clemsmowl says:

    any news coming ?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: