Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Жэйсон Капоно гурав дахь удаагаа

Торонто Репторсын довтлогч Жэйсон Капоно бүх ододын тоглолтыг гурав дахь удаагаа зорих гэж байна. Гэхдээ үзэгчдийн саналаар бус, дасгалжуулагчдын саналаар ч бас биш харин холын зайн шидэлтийн аваргаа гуравдахь удаагаа нотлохоор Финиксийг зорих ажээ. 2007 онд финалд 24 оноо авч финалын рекордтой тэнцэх амжилт үзүүлсэн тэрбээр 2008 онд финалд 25 оноо авч шинэ рекорд тогтоосон билээ.

Мөн тэрбээр 2002,2003 онд Пежа Стожакович хоёр дараалж түрүүлснээс хойш анхны аваргаа хамгаалсан тоглогч болсон юм. Одоо тэрбээр алдарт Ларри Бирд болон Чикагогын тоглогч байхдаа гурав дараалж аваргалсан Грэйг Ходжс нарын амжилтыг давтахаар бэлтгэлээ базааж байна.

Мөн Жэйсон Капонотой цуг энэ жилийн Бүх Ододод нэрлэгдсэн Индианагын Дэнни Гранжер, Орландогын Рашед Лиюс, Атлантагын Майк Бибби, Миамигийн Деакүан Күүк нар оролцох бөгөөд харин Баруунаас ганцхан төлөөлөгч орохоор болсон нь Сан Антониогын Рожер Масон юм.

 

Эндрэй Богут 8 долоо хоног

Милвайкее Бакс багын төвийн тоглогч Эндрэй Богут 8 долоо хоног жагсаалаас гарав. Шалтгаан нь нурууны бэртэл. Хэдий олон долоо хоног тоглохгүй боловч мань эр нуруундаа хагалгаа хийлгэх төлөвлөгөөгүй байгаа бөгөөд амрах бололтой. Энэ жил 11.7 оноо, 10.3  самбар үзүүлж байсан Э.Богут 12 сарын 17нд 76чуудтай тоглосон тоглолтын дараа эмчийн мэдэлд шилжсэн билээ. Саяхан эргэж талбайдаа ирсэн ч буцаад л явж одов.

Одоогоор Зүүн бүсийн наймд бичигдэж байгаа Милвайкее Бакс энэ жил барцад ихтэй байх шиг байна. Багын онооны лидер Майкл Редд өвдөгний гэмтлээс болж улиралыг өнжсөн. Тэгвэл гарааны төвийн тоглогч нь найман долоо хоног үзэгчийн суудалд шилжив. ПО-д орж барах юм болов уу даа?

Ер нь л сүүлийн үед гэмтэл бэртэл хэрээс хэтэрлээ. Хамгийн ноцтойгоос гэвэл Жамеер Нелсоны мөрний гэмтэл. Үүнээс болж Бүх Ододын тоглолтыг өнжөөд зогсохгүй, энэ улиралыг ч алдаж мэдэхээр болоод байгаа, мөн Нью Орленсийн залуу од Крис Пол салтааны бэртлээс болж өнөөдөр болох Чикаго Буллсын эсрэг тоглолтыг өнжихөөр болж байгаа, мөн Денвэрийн Чонси Биллапс шагайны бэртлээс болж энэ улиралын хамгийн урт буюу 8 дараалсан аялан тоглолтынхоо нэг Оклахоматай хийх тоглолтыг өнжих магадлалтай байгаа. 

Харин Бобкетсийн Жералд Уоллиж тун удахгүй талбайд гарахаар бэлтгэж буй, сүүлийн хэдэн долоо хоног тоглоогүй Чикагогын Древ Гүүдэн энэ хагассайнд эргэж ирэхээр бэлтгэж буй гэнэм.

Лос Анжлес VS Бостон

Маргааш Лос Анжлес финалд хожигдсоноосоо хойш анх удаагаа Бостоны талбайд тоглох бөгөөд тэдний тулааныг алдарт ТНТ теле сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна. Уг тоглолт Монголын цагаар өглөөний 9 цагт болох гэнэ. Тоглолт дуусаад шууд Юта-Даллас хоёр сагсан бөмбөгийн гайхамшигыг үзүүлэх гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Өнөөдөр ч Жермэйн ОНил сайн тоглосон шүү. Энэ улирлын хамгийн их блокыг буюу 9 блок тавьсан. Ялангуяа 4р үеийн сүүлийн 5 минутанд 3 ч блок хийчихэж харагдана лээ, яг л залуу үеийнх шигээ тоглож байна лээ

    GD Star Rating
    loading...
  2. Baagii says:

    howard 10 blok oo gej hantulgaaaa

    GD Star Rating
    loading...
  3. c says:

    bynum hezee ireh yum be.

    GD Star Rating
    loading...
  4. otgoo says:

    hantulgaa all star-g SBN-r shuud damjuulahgui yumuu yor ni TV nuudeer shuud damjuulah bolwuu

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    lakers laana sh dee.kobeg hench togtoohgui

    GD Star Rating
    loading...
  6. Мэргэн Б says:

    Bynum байсан бол хожино л доо. Гэхдээ Гарнетт бас ханиадтай тоглохгүй биз дээ. Тэгэхээр 1:1, Лэкерсээс Газоль, Повелл, Одом энэ тэр гээд самбар доор сайн тогловол хожих байх өө

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: