loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 11 тоглолт боллоо. Өмнөх тоглолтонд алдарт “Мэдисон Сквэр Гарден” ордонд Никсийн эсрэг Лейкерсийн Коби Брайант 61 оноо авсан бол өнөөдрийн тоглолтонд энэ ордонд Кливлендийн ЛеБрон Жеймс түүнээс дутахгүй том амжилт үзүүллээ.
52 оноо, 11 оновчтой дамжуулалт, 10 самбараас авалт. Өөрөөр хэлбэл 50 оноотой трипл-дабл. Өмнө нь зөвхөн домогт Карим Абдул Жаббар л тэртээ 1975 онд 50 оноотой трипл-дабл хийж байлаа. ЛеБрон өнгөрсөн оны 3-р сард “Мэдисон Сквэр Гарден”-д тоглохдоо 50 оноо авч байсан бөгөөд энд 2 удаа 50-аас дээш оноо авч байгаа нь энэ. Өмнө нь зөвхөн агуу Майкл Жордан ах нь л Нью-Йоркийн алдарт ордонд 2 удаа 50+ оноо авч байсан байна.
Мөн өнөөдөр Жейсон Кидд Портлэндийг хожсон тоглолтонд 10 оновчтой дамжуулалт хийн, бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын жагсаалтанд Оскар Робертсоныг ардаа орхин, 4-р байранд бичигдэх боллоо.
Кидд одоогоор 9895 оновчтой дамжуулалтй хийгээд байгаа бөгөөд өмнөө яваа Мэжик Жонсоныг энэ улиралд гүйцэх боломжтой. Мэжик 10141 оновчтой дамжуулалттайгаар жагсаалтын 3-р байранд бичигддэг.
Кармело Энтони дахин нэг удаа Оклахомаг гомдоолоо. 5.3 секунд дутуу байхад довтолгоогоо оновчтой болгосноор Денвер Оклахомаг хагас оноогоор хожсон юм. Өмнө нь Мело цаг дуусах мөчид холын зайн шидэлтээ оновчтой болгож, Денвер Оклахомаг 122-120-оор хожиж байв.
Стифен Жексон өнөөдөр Финиксийн хожсон тоглолтонд кареерынхаа анхны трипл-даблыг хийлээ.
Детройт өнөөдөр талбай дээрээ Майамиг хожсон ч гэсэн 5 жил гаруй хугацаанд 259 тоглолт дараалан тоглолтынх нь бүх тасалбар зарагдаж байсан супер цуврал тасалдлаа.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Вашингтон” – “Нью-Джерси” – 88:115 (22:27, 31:31, 18:35, 17:22)
В: Янг – 21 оноо. Жеймс – 13. Печеров – 13.
Н: Харрис – 26. Картер – 20. Андерсен – 18.
“Орландо” – “Клипперс” – 125:96 (34:22, 38:26, 32:23, 21:25)
О: Джонсон – 25 оноо. Ли – 21. Туркоглу – 20.
К: Торнтон – 27. Гордон – 14. Кэмби – 12.
“Торонто” – “Лейкерс” – 107:115 (31:26, 32:32, 24:27, 20:30)
Т: Грэм – 24 оноо. О’Нил – 22. Барньяни – 21. Паркер – 18.
Л: Брайант – 36. Газоль – 31+15 самбар.
“Детройт” – “Майами” – 93:90 (20:21, 25:21, 25:20, 23:28)
Д: Стаки – 18 оноо. Уоллес – 18. Принс – 16. Айверсон – 11.
М: Уэйд – 29+13 дамжуулалт. Мэрион – 16. Бизли – 16.
“Нью-Йорк” – “Кливленд” – 102:107 (24:36, 28:21, 26:25, 24:25)
Н: Хэррингтон – 39 оноо+13 самбар. Ли – 12+10 самбар.
К: Джеймс – 52+10 самбар+11 дамжуулалт. Илгаускас – 15. Щербяк – 12+13 самбар.
“Мемфис” – “Хьюстон” – 104:93 (31:31, 27:24, 30:19, 16:19)
М: Майо – 29 оноо. Гэй – 18. Уоррик – 17.
Х: Макгрэди – 21. Яо Мин – 20+9 самбар.
“Миннесота” – “Атланта” – 86:94 (18:22, 19:23, 25:30, 24:19)
М: Жефферсон – 18 оноо+11 самбар. Миллер – 17. Лав – 16+14 самбар.
А: Бибби – 24. Уильямс – 23. Смит – 19.
“Нью-Орлеан” – “Чикаго” – 93:107 (20:31, 24:31, 17:18, 32:27)
Н: Уэст - 24 оноо+14 самбар. Стоякович – 24. Браун – 17.
Ч: Роуз – 21. Гордон – 19. Ноа – 16.
“Оклахома” – “Денвер” – 113:114 (31:32, 39:27, 24:30, 19:25)
О: Дюрант – 31 оноо. Грин – 24. Уэстбрук – 20.
Д: Энтони – 32+11 дамжуулалт. Смит – 22. Нене – 20.
“Даллас” – “Портленд” – 104:99 (27:29, 30:16, 25:27, 22:27)
Д: Ховард – 23 оноо. Терри – 20. Басс – 19. Новицки – 16+11 самбар.
П: Рой – 26. Олдридж – 21.
“Голден Стэйт” – “Финикс” – 124:112 (43:30, 29:25, 32:28, 20:29)
Г: Джексон – 30 оноо+11 самбар+10 дамжуулалт. Кроуфорд – 27. Азубуике – 25.
Ф: Ричардсон – 24. Барбоза – 20. О’Нил – 17+12 самбар.
loading...






Мело гоё тоглосон Биллапсыг эзгүйд багаа сайн удирдаж байсан. 11 дамжуулалт. Сүүлд 3 хүний өөдөөс аймар хийсэн. Ер нь бараг Денвер бүсээ тэргүүлж гарах байхаа. Одоо Лакерс нэг их чанга биш болсон. Тэгээд ч сүүлийн 10 аад тоглолт дандаа Зүүний зөөлөн боорцогууд байгаа.
loading...
Жэймс агуу агуу.
loading...
Kobe Braynt is mvp 2009
loading...
Дэнвер ч бүсээ тэргүүлнэ гэж байхгүй ээ. Үлгэр бичиж байх юм
loading...
chi muu suga chin denver yana genuu.ystoi zuudleegui biz dee.lakers no1
loading...
Lebron james 2008-2009 mvp.He is nba King.Go Cavs
loading...
denver LaL-g barahguie
loading...