Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Элтон Брэнд жагсаалаас гарав

Лос Анжелес Клипперсээс 76чууд руу таван жилийн хугацаатай 80 сая долларын үнэтэй ирсэн хүчний довтлогч Элтон Брэндийн 76чуудад өнгөрүүлсэн эхний улирал дуусгавар боллоо. Энэ улирлын дундаас түүнийг зовоож байгаа баруун мөрний гэмтэлдээ хагалгаа хийлгэхээр шийдсэнээр тэрбээр Гилберт Аренас, Майкл Редд, Жамеер Нельсон, Андре Кириленко зэрэг оддын араас оров.

Тэрбээр ирэх даваа гарагт хагалгаанд орохоор шийдсэн бөгөөд 76чуудад эхний улиралдаа ердөө л 29 тоглолтонд оролцож, 13.8 оноо, 8.8 самбараас авалт хийж байсан билээ. Тэрбээр багтайгаа хамгийн сүүлд өнгөрөгч хоёр дахь өдөр Бостонд ганцхан онооны зөрүүтэй хожигдоход 9 минут талбайд гарч нэг ч оноо аваагүй билээ.

Рэй Аллен Жамеер Нелсоныг орлоно

Мөрний гэмтлээс болж тоглолтыг харамсалтай орхисон Жамеер Нельсоныг Бүх Ододын тоглолтонд Бостоны их гурвалын нэг Рэй Аллен орлохоор боллоо. Ингэсэнээр анх нэгдсэнээсээ хойш хоёр жил дараалж гурван тоглогч нь гурвуулаа Бүх Ододод нэрлэгдэж байна. Өмнө нь Кевин Гарнетт үзэгчдийн саналаар, Пол Пирс дасгалжуулагчдын саналаар тус бүр ороод байсан юм. Рэй Аллен өнгөрсөн жил 28 оноо авч Зүүн, Барууныг 134-128 аар ялахад онцгой хувь нэмэр оруулж байсан билээ.

Өдгөө гэмтэлтэй байгаа Жамеер Нельсон мөн Ур чадварын тэмцээнд хүчээ үзэхээр бэлтгэж байсан билээ. Түүний оронд хэн оролцохыг удахгүй тодруулах байх.

Орландо, Милуоки наймаа хийв

Орландо Жамеер Нелсоныг орлох холбогчоо олжээ. Энэ бол өдгөө 32 настай Тайрон Лю юм. Энэ улиралд 4.7 оноо, 1.5 дамжуулалт өгч байгаа тэрбээр Милуоки Бакс багаас Орландо руу хамгаалагч Кет Боганс+ бэлэн мөнгөөр солигдсон байна. Милуокид Люк Риднур болон Рамон Сешнс гэсэн хоёр холбогч бий тул Тайрон Лю илүүдэж байсан мөн багийн гол онооны машин Майкл Редд улирлыг өнжихөөр болсон зэрэг нь хамгаалагч Кет Богансыг авах гол шалтгаан болжээ.

Тайрон Лю 2003-2004 онд Орландод Энтони Жонсоны нөөц холбогч байсан бөгөөд 76 тоглолтонд оролцож байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. uuganaa says:

    76чууд шал дэмий 80саяын гэрээ хийж байсэн дээ.

    GD Star Rating
    loading...
  2. uuganaa says:

    Жамеер яг тэсэрдэг жилдээ бэртэл авчих юм. яандаа одоо.

    GD Star Rating
    loading...
  3. Мэргэн Б says:

    Tyron Lue чинь ийм хөгшин бил үү. Тээр жил Лэкерс 76-чуудтай тоглож плэйоффт цорын ганц хожигдоход Айверсон гуай дээр нь гишгэх шахаж билээ. онгироо хүүр чинь

    GD Star Rating
    loading...
  4. real says:

    tgdene holbogch ni yvah ym bolov uu daa

    GD Star Rating
    loading...
  5. Tulga says:

    sixers ugaasaa elton brand-iig shal demii avsan yum dorkhnoo 82 sayaar orond ni uur nba-iig superstar star avah baisiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: