Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Никсийн “хэцүү” долоо хоног

GD Star Rating
loading...

Өнөөдөр НБА-ын талбайд 9 тоглолт боллоо. Энэ долоо хоногт Кобигийн 61, ЛеБроны 52 оноо авсан тоглолтуудыг үзэж сонирхсон “Мэдисон Сквэр Гарден”-ы үзэгчид энэ удаа өнгөрсөн улирлын аварга Бостон Селтикс хэрхэн тоглодгийг харцгаалаа.

Celtics Knicks Basketball

Никс ийнхүү энэ долоо хоногт лигийн 3 топ багтай дараалан талбай дээрээ тоглож, 3-ууланд нь хожигдов.

- Өчигдрийн Бостон-Лейкерсийн тоглолт ТНТ сувгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болсон байна. Тус сувгаар энэ тоглолтын 4.3 сая хүн шууд хүлээн авч үзсэн нь 1996 оны Чикаго – Лейкерс буюу Майкл Жордан – Мэжик Жонсоны халз тулаанаас хойшхи хамгийн олон үзэгчтэй тоглолт болжээ.

- Лос Анжелес Клипперс өнөөдөр Мемфисийг 126-105 харьцаагаар хожсоноор 7 тоглолт дараалан хожигдоод байсан цувралаа нэг юм зогсоолоо. Мөн 12 сарын 19-нөөс хойш анх удаагаа зочлон тоглолтноос хожил авч байна. Харин Нью-Орлеанс 4 тоглолт дараалан хожигдсон цувралаа Репторсийг хожсоноор зогсоосон бол Репторс 5 дараалж хожигдлоо.

- Өнөөдөр НБА ЛеБрон Жеймсээс Никсийн эсрэг тоглолтонд хийсэн трипл-даблыг нь “булаалаа”. Өчигдөр Кливленд Никсийг хожход ЛеБрон 52 оноо, 11 оновчтой дамжуулалт, 10 самбараас авалт хийсэн гэж статистикт тэмдэглэгдсэн боловч ЛеБроны нэр дээр бичигдсэн 1 самбараас авалтыг Бен Уоллесынх байсныг тогтоожээ.  Ингэснээр ЛеБрон 52 оноо, 11 оновчтой дамжуулалт, 9 самбараас авалт гэсэн үзүүлэлт үзүүлсэн болж үлдлээ.

- Бүх оддын тоглолтонд оролцох эрхтэй болсон Денни Грейнжер өөрийн тоглолтоо дахин “оллоо”. Өнөөдөр Мэжикийн эсрэг 33 оноо авч, баг нь 107-102 харьцаагаар хожсон байна. Грейнжер 9 тоглолт дараалан 30-аас дээш оноо аваагүй байсан юм.

- Шакил О’Нил лигийн түүхэнд улирлын тоглолтонд 27000-аас дээш оноо авсан 7 дахь тоглогч боллоо. Өнөөдөр Финикс Голден Стэйттэй тоглоход Шак энэхүү 27000-ын хязгаарыг давсан байна. Өмнө нь Карим Абдул-Жаббар, Карл Мэлоун, Майкл Жордан, Уилт Чамберлин, Мозес Мэлоун, Элвин Хаейс гэсэн 6 тоглогч ийм амжилт үзүүлж байжээ.

- 2007 оны драфтын манлай залуус болох Грег Оден – Кевин Дюрант нар 2 дахь удаагаа нэгнийхээ эсрэг тоглоход Дюрант Оденийг “будаа” болголоо. Оклахома Портлэндийг хожсон төдийгүй Дюрант 31 оноо авсан бол Оден ердөө 4 оноо авчээ. Өмнө нь энэ 2 ганц удаа буюу 2006 онд “McDonald’s All-American high school game”-д өрсөлдөж байжээ.

- Денвер Визардсыг хожсоноор 34 хожил, 16 хожигдолтой болж байна. Энэ нь Денвер 1976 онд НБА-д элссэнээс хойшхи хамгийн том амжилт юм.

83008074RW016_JAZZ_KINGS

- Сакраменто Ютагийн эсрэг хийсэн тоглолтын завсарлагаанаар Крис Уэббэрийн “4″ дугаарыг дархаллаа. Энэхүү арга хэмжээнд Уэббэрээс гадна Влад Дивац, Даг Кристи, Скот Поллард болон Матин Кливз нарын Кингзэд Уэббэртай хамт тоглож байсан тоглогчид, мөн Кевин Жонсон, Гэри Пейтон зэрэг экс одууд оролцсон байна.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:

“Индиана” – “Орландо” – 107:102 (32:29, 29:22, 19:23, 27:28)

И: Грейнджер – 33. Форд – 21. Мерфи – 20 + 8 самбар.

О: Ховард – 21 + 20 самбар. Туркоглу – 20 + 11 дамжуулалт. Редик – 17.

“Шарлотт” – “Атланта” – 97:102 (22:19, 33:24, 22:35, 20:24)

Ш: Белл – 17. Диау – 16. Окафор – 15 + 19 самбар. Фелтон – 15 + 8 самбар + 8 дамжуулалт.

А: Уильямс – 27. Эванс – 17. Бибби – 15.

“Нью-Йорк” – “Бостон” – 100:110 (26:27, 21:19, 29:26, 24:38)

Н: Харрингтон – 27. Ли – 18 + 18 самбар. Духон – 15.

Б: Пирс – 26. Аллен – 22. Гарнетт – 15 + 11 самбар.

“Вашингтон” – “Денвер” – 103:124 (23:30, 25:38, 22:34, 33:22)

В: Жеймисон – 26 + 8 самбар. Янг – 20. МакГи – 13.

Д: Энтони – 23 + 8 самбар. Жонс – 18. Биллапс – 16.

“Мемфис” – “Клипперс” – 105:126 (20:33, 29:35, 28:34, 28:24)

М: Гэй – 26. Конли – 18. Бакнер – 13.

К: Рэндольф – 35 + 10 самбар. Р. Дэвис – 24. Гордон – 23.

“Нью-Орлеан” – “Торонто” – 101:92 (26:16, 16:32, 22:21, 37:23)

Н: Стоякович – 28. Уэст – 17 + 10 самбар. Батлер – 17 + 8 самбар. Поси – 17.

Т: О’Нил – 24. Барьнани – 19. Калдерон – 16 + 8 дамжуулалт.

“Оклахома” – “Портленд” – 102:93 (37:25, 23:15, 21:26, 21:27)

О: Дюрант – 31. Коллисон – 21. Грин – 20. Уотсон – 12.

П: Рой – 32. Аутлау – 20. Алдридж – 18.

“Сакраменто” – “Юта” – 107:111 (25:28, 30:17, 22:35, 30:31)

С: Мартин – 37. Жексон – 15. Томпсон – 14.

Ю: Уильямс – 34. Окур – 28 + 11 самбар. Брюэр – 16.

Warriors Suns Basketball

“Финикс” – “Голден Стэйт” – 115:105 (31:21, 28:33, 27:31, 29:20)

Ф: Хилл – 27. Ричардсон – 25. Стадемайр – 19 + 15 самбар.

Г: Маггетти – 25. Жексон – 24. Кроуфорд – 17.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. real says:

    SDA HARAAL IDSEN BOSTON UG NI KNICKS HAJIGDOJ BSAN SH D AZTAI GARUUD

    GD Star Rating
    loading...
  2. bibby says:

    webberiin 4 dugariig monholsond bayrlaj bna.bi tsagtaa webberiig shutej yvlaa

    GD Star Rating
    loading...
  3. amka says:

    Lakers-n Radmanovic-g Bobcats-n Adam Morrison Shanen Brown 2-r solison gdg unen u? zaaval hariu

    GD Star Rating
    loading...
  4. manu says:

    ochigdor solitson bhaa

    GD Star Rating
    loading...
  5. otgoo says:

    solitson shde

    GD Star Rating
    loading...
  6. sunsun says:

    Unuudur lakers Bobcats 2 iin hoornd soliltsoo bolloo. duulsnuu naizuudaa. 80 onii gariig 84 , 85 onii 2 aluugaar solino gedeg Lakerst neleen ashigtai baih l daa. Charlotte oos Adam Morrison, Shannon Brown 2iig Vladimir Radmanovic oor solison bna daa. KKKKKKKKKKKKKKKKKKKkkkkk

    GD Star Rating
    loading...
  7. Bilgee says:

    Финикс bga nuxur Grant hill munuu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: