loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо. Эдгээрээс 2 нь нэмэлт цагт шийдэгдсэн байна. Өнөөдрийн тоглолтуудын тоймыг хүргэе.
“Атланта” – “Клипперс” – 97:121 (17:27, 24:28, 31:35, 25:31)
А: Уильямс – 17. Жонсон – 17. Смит – 16 + 15 самбар.
К: Торнтон – 31. Рандольф – 25 + 9 самбар. Кэмби – 16.
Клипперс 12 сарын 16-наас хойш анх удаа дараалж хожлоо. Өчигдөр тэд Мемфисийг 21 онооны илүүгээр хожсон бол энэ удаа Дорнодын 4 дэх шилдэг багийг 24 онооны зөрүүтэйгээр бут ниргэв.
Атлантагийн гарааны холбогч Майк Бибби энэ тоглолтонд гэмтлээс болж оролцоогүй бөгөөд тэрээр хэдий хугацаанд тоглох боломжгүй гэдэг нь тодорхойгүй байна.
“Филадельфи” – “Майами” – 94:84 (26:23, 18:21, 19:25, 31:15)
Ф: Миллер – 15. Спайтс – 15. Янг – 14.
М: Уэйд – 21. Чалмерс – 18. Бисли – 14.
Филлигийн 7 тоглогч 10-аас дээш оноо аван тун жигд тоглосноор тэд талбай дээрээ Хитийг хожлоо. Элтон Брэнд энэ улиралд тоглохгүй болсон тухай мэдэгдсэнээс хойш Филли ийнхүү 2 дараалан хожиж байна. 80 сая долларын гэрээтэй Брэндгүйгээр Филли нийт 20 тоглож, үүнийхээ 12-т нь хожжээ.
Харин Хит сүүлийн 5-аас 4-т нь, мөн Филадельфи хотод зочлон ирж тоглохдоо 5 дараалж хожигдоод байна.
“Нью-Жерси” – “Денвер” – 114:70 (24:19, 35:20, 33:16, 22:15)
Н: Харрис – 28. Лопез – 15 + 9 самбар. Хайес – 14.
Д: Энтони – 15. Нене – 9. Биллапс – 9.
Нью-Жерси багийнхаа түүхийн 2 дахь том ялалтаа Денверээр авлаа. Тэд Өрнөдийн топ багуудын нэгийг 44 онооны зөрүүтэй хожсон байна. Харин Денвер 1997 оны 4 сарын 16-нд Портлэндэд 107:63-аар хожигдож байснаасаа хойш хамгийн том хожигдлоо амссан нь энэ. Нетс ийнхүү энэ улирлын хамгийн их буюу 4 дараалсан хожлоо авчээ.
“Мемфис” – “Торонто” – 78:70 (18:21, 25:14, 17:20, 18:15)
М: Уоррик – 16 + 8 самбар. Майо – 16 + 8 самбар. Конли – 15 + 8 дамжуулалт.
Т: Кальдерон – 18. Капоно – 14. Грэхем – 12.
Майо нийт авсан 16 онооныхрр 12-ыг нь 4-р үед авч, Гризлис Рэпторсыг талбай дээрээ хожход гол үүрэг гүйцэтгэлээ. Энэ тоглолтонд Мемфисийн Руди Гэй, Торонтогийн Крис Бош нар гэмтлийн улмаас оролцсонгүй.
“Хьюстон” – “Миннесота” – 107:90 (20:27, 30:23, 28:21, 29:19)
Х: Минг – 30. Алстон – 22. МакГрейди – 15.
М: Жефферсон – 36+22 самбар. Телфаир – 13 + 9 дамжуулалт. Гомес – 12.
Яо Мин 30, Рафер Алстон 22 оноо авч, Рокитс эхний хагаст 15 оноогоор хожигдож байсан зөрүүгээ нөхөн, Миннесотаг талбай дээрээ хожлоо.
Миннесотагийн Эл Жефферсон өөрийн дээд амжилт 22 самбараас авалт хийсний дээр 36 оноо аван маш сайн тоглосон ч баг нь сүүлийн 6-аас 5 дахь хожигдлоо хүлээв.
Рокитс энэ улиралд 100 онооны босгыг давсан 12 тоглолтынхоо 11-т нь хожоод байна.
“Даллас” – “Чикаго” – 115:114 ОТ (20:24, 28:26, 29:22, 20:25, 18:17)
Д: Новицки – 44 + 9 самбар. Баря – 20. Ховард – 13.
Ч: Гордон – 28. Томас – 23 + 12 самбар. Роуз – 22 + 9 дамжуулалт.
Нэг нь гэмтэж, нөгөө нь хувийн алдааны улмаас тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй байсан хэцүү үед Дирк Новицки ачааны хүндийг үүрч, нийт 44 оноо, нэмэлт цагт 14 оноо аван Даллас талбай дээрээ Чикагог ганц оноогоор хожлоо.
Далласын 2 дахь онооны лидер Жейсон Терри эхний хагаст гарандаа гэмтэл аван талбайг орхисон бол Жош Ховард эрт олон алдаа хийсэн тул талбай дээр олон минут тоглож чадаагүй. Харин Новицкигийн шилдэг тоглолтыг өрсөлдөгч багийнх нь дасгалжуулагч Винни Дель Негро хүртэл шагшин, “Түүнийг яагаад супер од гэдгийг энэ тоглолт хэлж өгнө” хэмээсэн байна.
“Милуоки” – “Детройт” – 121:126 ОТ (19:30, 26:24, 37:25, 27:30, 12:17)
М: Сессионс – 44 + 12 дамжуулалт. Виллануэва – 33. Жефферсон – 16.
Д: Хамильтон – 38. Айверсон – 27 + 9 дамжуулалт. Уоллас – 27 + 8 самбар.
Ричард Хэмилтон Детройтын нөөц тоглогчдын онооны дээд амжилтыг Милоукитай хийсэн өрсөлдөөнтэй тоглолтонд 38 оноо аван тогтоолоо. Мөн Айверсон 27 оноо авсан бөгөөд Хэмилтоний хамт нэмэлт цагт Пистонсын авсан 17 онооны 15-г нь авсан байна.
Харин Баксын залуу тоглогч өөрийн дээд амжилт 44 онооныхоо 20-ыг нь зөвхөн 4-р үед авсан ч хараахан багаа хожилд хүргэж чадсангүй.
loading...






Новицки нэмэлт цагт аймар байлээ. Зүгээр шидлээ орлоо ч гэх шиг
loading...
Dallas yagad chimeegui bolchvoo. Nowitzki muu toglood bna uu,minii bodoxod sain l togloj bgaa xaragdaxin.Kidd Terry ch zutgeel bx yum daanch dongoj westiin 7d jagsaj bna playoff-d oroxtoi uguitei l bna. CUBAN neg yum bodoxgui yum bolov uu.Dirk Dallasig orixox yum uu……..
loading...
nba medeelelee hurdan oruulaldaa
loading...
Today Cleveland iig talbai deer ni Lakers hojloo. Tednii amjiltiig ch bas Lakers zogsooloo. Oh my god
loading...
nowitzki bol aimar bailaa sh dee zugeer
loading...
NBA -iin medeelliig arai l udaan oruulaad bna Sportnews.mn -ee Footballtaigaa adilhan hurdan hurdan goy medeelel oruulaachee
loading...