Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ, Онцлох » “ СПОРТ, ОЛИМПИЗМ, УРАН ЗОХИОЛ”

GD Star Rating
loading...

myoxrgbЭссе, зохион бичлэгийн олон улсын уралдаанolympic_flag

ОУОХ, МҮОХ-ноос хамтран спорт, олимпизм, уран зохиолын харилцан холбоог бэхжүүлэх, олимпизмийн үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор уг уралдааныг зарлаж байна. ОУОХ-ноос спорт-урлагийн холбоог бэхжүүлэх зорилгоор  ийм төрлийн уралдааныг 2001 оноос эхлэн зохион байгуулж байна.

Уралдаан  2 насны ангиллаар болно. Үүнд:

А. 12 хүртэлх нас ( 2009 оны VIII сарын 31-ны байдлаар)

Б. 12- 18 нас

Эссе, зохион бичлэгийг найрамдал нөхөрлөл, харилцан хүндэтгэл, сод авъяасын илрэлтэй урнаар холбон, сонирхолтой хэлбэрээр бичсэн байвал зохино. Бүтээлээ А-4 хэмжээтэй 4-өөс дээшгүй хуудсанд багтаах шаардлагатай.

МҮОХ-ны нэр хүнд бүхий шүүгчийн комисс уралдааныг дүгнэж, IX сарын 20- ны дотор ангилал тус бүрт
эхний гурван байрыг тодруулж, нийтэд зарлана.

Шагнал (Ангилал тус бүрт)

I байр – (Нэг)           ОУОХ-ны цом, мөнгөн шагнал (150 ам.доллар)

II байр-(Нэг)             ОУОХ- ны өргөмжлөл, мөнгөн шагнал (100 ам.доллар)

III байр-(Нэг)            ОУОХ- ны өргөмжлөл, мөнгөн шагнал ( 50ам.доллар)

Та бүхэн уралдааны материалаа доорх хаягаар шуудангаар ба и-мэйлээр илгээх буюу биеэр авчирч өгнө. Материал хүлээн авах эцсийн хугацаа-  VII сарын 1-ний өдөр .

Монголын Үндэсний Олимпийн Хороо

Чингисийн өргөн чөлөө, Олимпик хаус       Утас: 345285 дотуур утас 112

Улаанбаатар 210648                                   Гар утас: 99282472/  98113858/  96669290

Шуудангийн хайрцаг # 29                                        Факс: 343541        e-mail: noc@olympic.mn

Бүтээлээ “Уралдаанд” хэмээн тодоор хаяглаж, холбоо барих утас, хаягаа тодорхой бичихийг онцгой анхаарна уу.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ

СОЁЛ, БОЛОВСРОЛЫН КОМИСС

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: