loading...
”Сэнгүр” лигийн АШТ эхэлсэн цагаасаа л сагсан бөмбөг сонирхогч олны анхаарлын төвд байгаа. Лигийн АШТ -ий эхний тойрог өндөрлөхөд 1 – 2 тоглолт үлдээд байна. Одоогоор гагцхүү өнгөрсөн оны аварга ”Хасын хүлгүүд”-ээс бусад багууд бие биенээ тойрч хожоод байна. Урьдчилан тааварлах аргагүй өнөө жилийн лигийн тэмцээнд ”Хүлгүүд” хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тус багийн лидер ”Данди” гэмтлийн улмаас нэг тоглолт өнжсөн. Мөн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт эрүүл мэндийн улмаас сүүлийн хоёр тоглолтонд багаа удирдаагүй ч ”Хүлгүүд” хоёр хожил авч дөнгөлөө. Өвдөгний гэмтлийн улмаас эхний таван тоглолтыг өнжсөн М.Отгонмөнх сүүлийн хоёр тоглолтод оролцов. Тэрбээр ”Шаркс”-ын эсрэг тоглолтод багаа оноогоор тэргүүлэн хожилд хүргэсэн.
Сүүлийн тоглолтоо тэд ”Халлелуяа”-гийн эсрэг хийж нэмэлт цагт буулгаж авав. Тоглолтын үндсэн цаг дуусах мөчид Ц.Мэргэн (Хүлгүүд) багтаа гурван оноо авснаар тоо тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт ”Хүлгүүд” давамгайллаа. Уг тоглолтын явцад ”Данди” хочит Д.Бат-Эрдэнэ (Хүлгүүд) , С.Пүрэвцэрэн (Халлелуяа) нар гар зөрүүлж талбайгаас хөөгдсөн байна. Тэд хэдэн тоглолт өнжих нь тодорхойгүй байна. Мөн лигийн АШТ-ий сүүлийн хоёр өдөр ”Лидер” баг ер бусын гайхалтай тоглож хожил авав. Тэд ”Халлелуяа”-гийн нөөц тоглогчдыг (Энэ өдөр ”Халлелуяа” багийн ерөнхий дасгалжуулагч Пак Сун Ген гарааны тоглогчдоо гаргаагүй) хожсон. Харин баасан гарагт хүчирхэг бүрэлдэхүүнтэй ”Харцага”-ыг сөхрүүллээ. Ингэснээр тэд хүснэгтийн сүүлчийн байраас зургаа руу огшив. Мөн ”Баянзүрхийн Бухнууд” гол өрсөлдөгчдийн нэг ”Ёлууд”-ыг түүртэлгүй хожлоо. Дараалан гурав ялаад байсан лигийн хошой аваргууд ”Лидерт” хожигдов. Бүрэлдэхүүнээ эрс хүчирхэгжүүлсэн ч тус багийнхан бие биенээ төдийлөн сайн ойлгоогүй бололтой.
Тоглолтын дүн
2.4
————-1 2 3 4
Ёлууд 21 15 16 21 73
Харцага 20 29 16 24 89
Ёлууд : Б.Мөнхболд 21+6 самбар , Т.Санчир 18 , Д.Мөнхтүвшин 13
Хараагийн Харцага : О.Ууганбаяр 20+14 самбар , Б.Ариуболд 19 , Б.Нэмэхбаяр 17 , Б.Ганхөлөг 16 , Ү.Давхарбаяр 14+12 самбар
1 2 3 4
Лидер 22 23 21 16 82
Халлелуяа 16 19 19 23 77
Лидер : П.Болортулга 20 , Б.Цогоо 20 , Э.Энхтайван 14+8 самбар , Н.Батбаатар 11
Халлелуяа : Б.Очир-Эрдэнэ 21+8 самбар , З.Доржсүрэн 24 , О.Золзаяа 20+10 самбар
—————1 2 3 4
Шаркс 26 14 17 17 74
Хүлгүүд 15 29 21 23 83
Шаркс : А.Чойдорж 17 , Э.Жавхлантөр 16 , Ц.Ганболд 15+12 самбар , Ч.Хүрэлбаатар 11
Хасын Хүлгүүд : М.Отгонмөнх 27 , А.Од 165 , Ц.Мэргэн 13 , О.Сайнабаяр 12+14
2.6
————–1 2 3 4
Лидер 24 29 17 20 90
Харцага 18 27 17 25 87
Лидер : П.Болортулга 23+7 самбар , Э.Энхтайван 18+12 самбар , Д.Нямдаваа 13 , Б.Ананд 13
Хараагийн Харцага : О.Ууганбаяр 23+13 самбар , Б.Ариунболд 16+8 самбар , Б.Нэмэхбаяр 16 , Б.Ганхөлөг 16
—————–1 2 3 4 н.ц
Халлелуяа 25 21 18 25 8 97
Хүлгүүд 20 26 19 24 14 103
Халлелуяа : Ш.Сэдбазар 27+9 самбар , О.Золзаяа 21 , З.Доржсүрэн 16+11 самбар , Б.Очир-Эрдэнэ 12
Хасын Хүлгүүд : А.Од 34 , М.Бадрах 23+7 самбар , Ц.Мэргэн 20+13 самбар , О.Сайнбаяр 12+7 самбар
————-1 2 3 4
Ёлууд 23 14 17 22 76
Буллз 24 20 16 25 85
Ёлууд : Б.Мөнхболд 24+14 самбар , Т.Санчир 14+11 самбар , Э.Ананд 14 , Д.Мөнхтүвшин 13
Баянзүрх Буллз : Ш.Зориг 21 , Ц.Шаравжамц 20 , М.Цогтбаатар 18 , Л.Эрдэнбилэг 13

loading...




garchigand tseg tavidaggui shuu
loading...
haha ineedtei nertei yumaa. yu yu genuu
loading...