loading...
2006 оноос Формула-1 ийн машинуудад дугуйн хаалтыг хэрэглэх болсон билээ.
Феррари нь 2006 оны улиралаас дугуйн хаалтыг хэрэглэж эхэлсэн анхны баг болсон юм.Өнөөдөр бүх багууд үүнийг хэрэглэж хэвшсэн.Тэр үеийн дүрмэнд аэродинамикийн хөдөлгөөнтэй хэрэгсэлийг ашиглахыг хориглосон байжээ.Тиймээс дугуйтай хамт эргэдэггүй хаалтыг зохион бүтээсэн байна.Энэ нь дугуйн хаалтны үр ашгийг илүү нэмэгдүүлэв.
Дугуйн хаалтын гол үүрэг бол агаарын урсгалын сааруулж хурдыг сайжруулах юм.Гэхдээ машин бүрийн онцлогоос шалтгаалж өөр үзүүлэлттэй байдаг аж. Хаалтгүй дугуйн дискэнд орсон сөрөх салхины урсгал нь дугуй эргэлтээр салхин угалз үүсгэдэг.Энэ нь гадагшилан хойд дугуй руу шилжинэ.Мөн тоормослоход дискээр дамжих салхийг халааж хүчийг нь нэмэгдүүлдэг үр дагавартай гэнэ. Харин дугуй хаалттай бол салхины урсгал гадна талаар нь өнгөрнө.
Хаалтгүй
урд дугуй
Хаалтгүй
хойд дугуй
урд дугуй
хойд дугуй
loading...







