loading...
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Францын Парис хотноо жүдо бөхийн оны эхний “Их дуулга”-ын тэмцээн болж, 49 орны 228 эрэгтэй, 155 эмэгтэй бөх хүч үзлээ. Энэ тэмцээнд манай улсаас гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Ч.Болдбаатар нар оролцож, тус бүр хоёрдугаар тойрогтоо ялагдсан байна. “Их дуулга”-д дагах барилдаан байдаггүйгээрээ онцлогтой бөгөөд шөвгийн үлдээд ялагдагчид хүрлийн эзэн болох дүрэмтэй ажээ.
Эрэгтэй
60 кг (33 бөх): 1.Димитри Драгин (Франц) 2.Амиран Папинашвили (Гүрж) 3.Людвиг Пайшер (Австри), Чой Гван-Хён (БНСУ) 5.Саламат Утарбаев (Казахстан), Ришод Собиров (Узбекистан), Масааки Фүкүока (Япон), Галь Екүтель (Израиль)
Ч.Болдбаатар эхний тойрогт эзэн орны бөх Фарид Бен Алиг 1:44 минутад цэвэр хожоод энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Гүржийн Амиран Папинашвилид юүкогоор ялагджээ.
66 кг (35): 1.Масато Үчишиба (Япон) 2.Бенжамин Дарбелье (Франц) 3.Ан Жён-Хван (БНСУ), Миклош Унгвари (Унгар) 5.Михаил Пуляев (ОХУ), Хироюки Акимото (Япон), Хасан Илмаз (Турк), Александр Кардоннель (Франц)
Х.Цагаанбаатарын эхний учраа Танзанийн Гонгоро Жума Суфи дэвжээнд гарч ирсэнгүй, манай бөх 16-д үлдсэн. Дараагийн тойрогт БНСУ-ын Ан Жён-Хванд вазари, юүко үнэлгээ алдан хожигдсон байна. Цагаанбаатар 2008 оны төгсгөлд Токиод болсон “Kano Cup” тэмцээний хэсгийн аваргын төлөө барилдаанд мөн энэ бөхөд ялагдаж байсан юм. Энэ жингийн аваргын төлөө “Бээжин-2008” олимпийн наадамд алтан медаль булаацалдсан хоёр жүдоч шалгаран үлдэж, Үчишиба вазаригаар яллаа.
73 кг (35): 1.Ван Ки-Чунь (БНСУ) 2.Иорданис Аренсибиа (Куба) 3.Марио Шендель (Герман), Жиль Бонхом (Франц) 5.Иоэль Развозов (Израиль), Декс Элмонт (Голланд), Ясүхиро Авано (Япон), Мансур Исаев (ОХУ)
Эмэгтэй
48 кг (21): 1.Эми Ямагиши (Япон) 2.Фредерик Жоссине 3.Авроре Клименсе (хоёул Франц), Томоко Фүкүми (Япон) 5.Сара Габриэль Менезес (Бразил), Лэтита Пайе (Франц), Чун Жун-Ён (БНСУ), Даниэла Ползин (Бразил)
52 кг (22): 1.Наталья Кузютина (ОХУ) 2.Одри Ла Рицца (Франц) 3.Ким Кюн-Ок (БНСУ), Мисато Накамура (Япон) 5.Ана Карраскоса (Испани), Жү Ан (БНХАУ), Роми Тарангүль (Герман), Юүка Нишида (Япон)
57 кг (24): 1.Юльетта Буковала (Грек) 2.Морган Рибо 3.Барбара Харель (хоёул Франц), Каори Мацүмото (Япон) 5.Жемма Хоуэлл (Их Британи), Хитоми Токүхиса (Япон), Андреа Стефани Читу (Румын), Тельма Монтейру (Португал)
63 кг (20): 1.Ёшиэ Үэно 2.Хираи Нозоми (хоёул Япон) 3.Вера Коваль (ОХУ), Мариана Мискович (Хорват) 5.Элизабет Уиллебоордсе (Голланд), Эммануэль Пайе (Франц), Шү Юүхуа (БНХАУ), Аника ван Эмден (Голланд)
loading...




tsagaanaa maani yachihvaa
loading...
Hemjee n ter
loading...
Tsagaanbaatar mini buxuu xuu.xvvxen xuuguud l odoo bolno .sport gedeg zaluu nasnii ajil neg l medexed nas yabaad zodog taildag gedgiig sana za.arai xemjee chini ene bish biz dee
loading...