loading...
Италийн Сери А -н 23-р тойрог ”комбак” ихтэй боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч Нерразурри Леццигийн талбайд зочилж бутбиргэсэн бол тэдний заналт дерби болох Россонерри өрсөлдөгчөө ялж чадсангүй. Сан Сирод болсон уг тоглолтонд торгуультай байгаа Пирло оролцоогүй бөгөөд түүний оронд ”шидэт” Ронни гараанд гарчээ. Режжинагийн хувьд лигийн хамгийн сүүлийн байранд бичигдэж байгаа болохоор бүх хүчээ дайчлан тулалдсан. Энэ нь ч үр дүнгээ өгч хүчирхэг Милантай оноо хуваалаа. Анчелоттигийн цэргүүд Интерээс бараг 10 оноогоор хоцорсон учир Скудеттогийн төлөө өрсөлдөөхөд хэцүү л болж байна.
Харин хар-хөхүүдийн ард хамгийн ойрхон нэхэж яваа Ювентус энэ тойрогт Катанья -н талбайд зочиллоо. Бэртэл гэмтлийн хар сүүдрээс одоо болтол гараагүй байгаа тэд, арай гэж л өрсөлдөгчөө яллаа. Сүүлийн мөч хүртэл 1 : 1-р тэнцэж явсан хоёр багийн тоглолтыг ”Дани” эр Поулсэн эргүүлж , багтаа гурван оноо авчирчээ.
Алберто Жилардино улирлын 14 дэх гоолоо Лациогийн хаалганд хийж багаа ялалтад хөтөлсөн бол Удинезийн Чили довтлогч Санчез шүүгчийн мэдлийн минутад гоол оруулж мөн багтаа 3 оноо авчирчээ.
Энэ тойргийн хамгийн сонирхолтой тулаан Олимпико цэнгэлдэхэд боллоо. Аваргуудийн лигийн эрх авдаг 4-р байрийн төлөө ширүүн тэмцэж буй хоёр баг болох Рома – Женоа нар тулсан бөгөөд ”гэрийн нохойн сүүл өөдөө” гэдгийг харуулж Мөнхийн хотынхон ялалтыг авчээ. Үзэх харах юмаар дүүрэн болсон уг тоглолтын эхний гоол 26 дахь минутад орсон. Брихи, Тотти , Перротта нарын гайхалтай довтолгооныг Бразил хамгаалагч Сисиньо гүйцээснээр багтаа тэргүүллийг авчирчээ. Харамсалтай нь нь гоолын эзэн маань тавхан
минутын дараа гэмтэл талбайг орхисон юм. Хоёрдугаар үе эхлээд үзэгчид суудлаа эзэлж амжаагүй байтал Вучинич тоог 2 : 0 болгов. Де Россигийн хаясан дамжуулалтыг агаарт гуядсан түүний гоол энэ тойргийн шилдэг гоолд өрсөлдөх нь дамжиггүй. Үйл явдал ээлж дараалан өрнөсөөр , 53 дахь минутад Ромагийн Таддеи хоёр дахь шар картаа хүртэж талбайг орхисон бол ,
62 дахь минутад Женоагийн хаалгач Рубиньо бэртэж мөн талбайгаас гарлаа. Үүнээс нэг их удаагүй байтал Женоагийн Скалли бас улаан хуудас хүртэж талбайд ердөө 20 хүн л үлдэв.
Тоглолтын сүүл рүү , зочид хэтэрхий улайрснаас ар талаа бараг эзгүй орхисон гэхэд болно. Тэдний энэ алдааг ашиглан сэлгээгээр орж ирсэн Баптиста гоол оруулснаар тулаан 3 : 0-н харьцаагаар Ромын дайчдын ялалтаар өндөрлөлөө.
Милан 1 : 1 Режжина (67′ Кака) ,(33′ Де Женнаро)
Милан (4-3-2-1): Аббиати; Замбротта, Бонера, Малдини, Янкуловски; Бекхэм, Фламини, Амбросини (55’ Сидорф); Роналдиньо (65’ Инзаги), Кака (78’ Антонини); Пато. Дасгалжуулагч : Анчелотти.
Режжина(3-5-2): Кампагнало; Ланзаро, Валдез, Сантос; Красик, Кармона, Козза (90’ Кирилло), Барилла, Коста; Де Женнаро (57’ Сесту), Корради. Дасгалжиулагч: Орланди.
Лецци 0 : 3 Интер (12′ Ибрахимович , 72′ Фигү , 82′ Станкович)
Лецци 4-3-3: Бенусси , Поленхи , Стендардо, Фабиано, Еспосито, Ариатти, Касерта , Единьо (Пападопоулес), Папа Вайго (Занчетта), Кастилло, Тирибокки (Касио).
Интер 4-3-2-1: Цесар , Майкон , Бурдиссо , Матераззи, Сантон, Занетти, Камбиассо, Мунтари (Маквэл), Фигү (Киву), Станкович, Ибрахимович (Балотелли).
Рома 3 : 0 Женоа (26′ Сисиньо , 47′ Вучинич , Баптиста 92)
Рома: Дони, Сисиньо (Мотта 31’), Мексес , Хуан, Тонетто, Таддеи, Де Росси, Брихи Перротта , , Тотти (Акуйлани 78’), Вичинч (Баптиста 60’).
Женоа : Рубиньо (Скарпи 62’), Биава , Феррари , Бочетти (Палладино 56’), Крискито , Ванден Борре (Миланетта 46’), Тиаго , Юрич, Скалли , Милито , Янкович
Катанья 1 : 2 Ювентус (11′ Якуйнта , 91′ Поулсен) ,(51′ Моримото)
Катанья : Биззарри , Потенза (Терлиззи 79), Селвистре , Стовини , Капуано (Мартинез 25), Байокко , Изко (Карбони 70), Биагианти , Тедеско , Моримото , Маскара
Ювентус : Буффон , Григера , Легротагли , Мелльберг , Молинаро , Каморанези (Марчионини 50), Сиссоко , Тиаго (Поулсен 83), Недвед , Якуйнта , Амаури
Каглиари 0 : 1 Аталанта (66′ Цигарини)
Фиорентина 1 : 0 Лацио (89′ Жилардино)
Удинезе 1 : 0 Болонье (92′ Санчез)
Торино 1 : 1 Киево (64′ Вентола) , (83′ Италиано)
Сампдориа 2 : 2 Сиена (46′ Беллучи , 51′ Паззини) ,(21′ Вергассола , 79′ Маккароне)
Мэргэн буучид
- 15 гоол
Марко Ди Вайо (Болонья )
- 14 гоол
Алберто Жилардино (Фиорентина )
Златан Ибрахимович (Интер )
Диего Милито (Женоа )
loading...




ronaldinho saihan togolsoon saynii togloltond pato taaruuhan togolson heden bolomj aldsan ronaldinhog suusanaas hoish toglolt sonirholgui ornoson shuu ac milanii toglolt minii bodloor neg l bolj ogohgui l bgaa yumaa hamgaalalt muu haalgach has taariuhan aldhaargui goal aldaad bgaa zaluus ENE tal deer ymar bodoltoi bn daa
loading...
yor in hamgaalalt haalgach muugaas iim bdald orood bna aa bas ronaldinog bnga gargaj bwal beks ene2 ch ballan daa
loading...
say l hojih bsan ym aldchihlaa daa milan
loading...
hamgiin ih goal oruuldag hamgiin ih goal haalgandaa aldaad bn aa milan…………………………
loading...
ireh 2 togloltond milan kakagui togloh n dee kakag bertel toirsongui daircheee brazeliin italitai hiih nohorsog togloltond ch kaka toglohgui bololtoi
loading...
10 garan onoo bish ee 8 onooni l zurutei bga shd tgd ch ene buten saind intertei toglono hojvol 3 onoo. inter milan roma fiorentina juve 3 tai togloh bga tmees neleed heden onoo aldana gj naidaj bga bolomj bol hangalttai bna oo. SCUDETTO-g avnaaaaaaa AC MILAN
loading...
ireh derby-d KAKA toglohgui bolson ni haramsaltai ch gelee manaihan inter-g huschih bh gj bododj bna daa.
loading...
intertei toglohod pato neg gaigui togloosoi l gej naidhaasdaa
loading...
pato pirlo ronnie 3 l gol achaag uureh bh daa. hamgaalaltin hed l dajgui togloosoi gj husej bna daa. inter hojigdson bga odoo hojih gj ulairna biz. ancelotti vs jose
loading...
za intertei bol beckham l barag bag avrah biz dee busad ni ch dee hudlaa garuud pato neg beckhamiin damjuulaltaar goal hiine biz
loading...
chi medkum bol duugai bj bai busad ni hudlaaa garuud ch gh shig. pato ter beckham-tai beckham-gui goal hdegiin za
loading...
ene gilardino fiorentinad alj bna aa miland iim bhgui dee
loading...
heregguie gillardino-g yavuulaagui bol milan onoodor dampurchihsan bku yo.Milan ediin zasag deeree nash muu bgaa.Ronnie-d negl erch huch dutuu baih shig bnadaa.barca-d bainga ineemseglej bdag hvn chini ac-d neeh ineehgui bgaashd geeloo kkkkk.bi bol RONALDINHO-giin fan ni shd uuuuuugni
loading...
batunaw zgr miland iim bsan bol ch l gsiin. ronnie derbyd goal hged ineenee kk
loading...
aayaya aimar togloltuud boljee
loading...
milan turuurlne bhaa
loading...