Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Биатлон, Өвлийн спорт » Биатлоны ертөнцийг тойрсон шуугиан үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Энэ хагас сайн өдөр эхлэх биатлоны дэлхийн аваргын өмнө дэгдсэн допингийн шуугиан ойрын үед нэг тийш болох бололтой. Олон Улсын Биатлоны холбооны ерөнхийлөгч Андерс Бэссебергийн хэлснээр А тестээр эерэг гарсан үр дүнгүүд байгаа нь батлагдсан бололтой. Хэвлэлүүдийнхээр бол 8 тамирчны нэр яригдаж байгаа аж. Оросын “Комсомольская Правда” сониныхон өөрийн улсын 3 биатлончийг сэргээш хэрэглэсэн хэмээн нийтэлжээ.

Тэд бол дэлхийн аварга Албина Ахатова, цомын цувралыг тэргүүлэлцэж буй Екатерина Юриева болон дэлхийн аварга Дмитри Ярошенко нар гэнэ. Томоохон тэмцээнээс нийлээд хорь илүүтэй медаль авсан тэдний Б шинжилгээ нь мөн эерэг гарах магадлал өндөр гэнэ. Гэхдээ сонихыхон хаанаас эх сурвалж авсанаа бичээгүй болохоор итгэх одоохондоо болоогүй. Харин Германы цанын холбооны ерөнхийлөгч Аллофс Хөрманн өөрийнхөө тамирчдыг сэргээш хэрэглээгүй гэдгийг хэвлэлээр мэдэгджээ.

Маргааш А тестээр сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тамирчид болон өмгөөлөгчдийнх нь оролцоотойгоор Б тестийг задлах юм байна. Шинжилгээ нь гурав хүртэл хоног үргэлжлэх болохоор цаад хугацаа нь 5 дахид хэн хэн сэргээш хэрэглэсэн бэ гэдэг нь тодрох гэнэ. Оросын биатлончдоос хамгийн их дуулиан тарьж байсан нь олимпийн аварга Пылева 2 жилээр эрхээ хасуулж байсан билээ. Максим Чудов харин өөрийнхөө блогтоо “Комсомольская Правда сонин баттай мэдээлэлгүйгээр биатлончдын хамаатан садан, найз нөхдийг сэтгэл санаагаар унагаж байна. Тэрнийхээ оронд улсынхаа тамирчдыг дэмждэг болоосой. Бүгд л Орос гэх юм, яагаад Норвеги, Герман, Швед эсвэл Австри байж болохгүй гэж” хэмээн өөрийнхөө блогт бичжээ.

Ямар ч байсан тун удахгүй спортын ертөнцийнхний чихийг дэлдийлгэсэн нэг хэрэг шийдэгдэх бололтой. Хэрэв дээрх нэрс батлагдвал Оросын биатлончдын хувьд хүнд цохилт болно. 2 эмэгтэй нь буухиадаа том үүрэг гүйцэтгэдэг билээ. Дэлхийн аварга эхлэхээр бид та бүхэндээ тэмцээний явцаас мэдээлж байх болно оо.

GD Star Rating
loading...
Биатлоны ертөнцийг тойрсон шуугиан үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: