loading...
Өнөө шөнө Монголын цагаар 4 цаг 45 минутаас Бразил Итали 2 Лондонд нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Нэр нь нөхөрсөг гэж байгаа ч нидэр дээрээ хөшигний ард маш их нууц оршиж буй. Түүх, одоогийн форм, дасгалжуулагчдын хувь заяа гээд л олон зүйлс фэнүүдийнх нь сэтгэлийг гижигдэнэ. Ийм гайхамшигт багууд тоглох гэж байхад зүгээр хүлээгээд сууж чадсангүй, компьютерээ асаав аа.
Түүхийн хуудас сөхвөл
Тэд дэлхийн хамгийн шилдэг багууд. Үүнийг амжилт нь гэрчилнэ. Ирэх дэлхийн аваргад Герман түрүүлбэл энэ 2-той зэрэгцэж ирнэ. Хуучны цагт энэ 2 багийн тоглолтууд үнэхээр хөлбөмбөгийн гайхамшиг гээчийг үзүүлдэг байлаа. 1994 оны дэлхийн аваргын финалыг хүн бүр л сайн санаж байгаа байх. Үндсэн цагт тэнцээд, сүүлдээ пеналтиэр аваргаа тодруулах болсон. Домогт Роберто Бажо том тоглогч том тоглолтод алддаг гэдгийг бүрэн баталгаажуулж өгсөн билээ. Бразилын баг тэгэхэд пеналтиэр 3-2-оор хожсон. Тэр жил маш олон хүн Италийг аваргална гэж бодож байсан. Гэтэл 1982 оны финалд дийлэнх нь Бразилыг аваргална гэж байхад Паоло Россигийн хэт трикээр италичууд мөн л 3-2-оор хожин аваргалж байсан. Хэдий түрүүлж чадаагүй ч тэр жилийн Бразилын бүрэлдэхүүнийг бүх цаг үеийн шилдэг баг хэмээдэг билээ. 1970 оны финал мөн л энэ хоёрын дунд өрнөж, шар хувцастангууд нь дийлж байсан гэх мэтээр дурьдаад байвал түүхийн жим маш хол хөтөлнө. Товчхон дүгнэхэд хоорондоо 12 удаа тулснаас адилхан 5 ялсан, 2 удаад нь хайнцсан үзүүлэлттэй. 1938 онд анх хоорондоо таарахад Итали 2-1-ээр хожин финалд үлдэж байсан түүхтэй.
Энэ тоглолтын талаар хэн юу гэж байна?
Интерийн хаалгач Цезар: Бид заавал ялах ёстой, тэгэхгүй бол италичууд энд биднээр бахаа хангана.
Дунга: Миний үед өрсөлдөөн талбайн гадна ч гэсэн хүчтэй мэдрэгддэг байсан. Глобальчлал үүнийг эцэслэсэн ч талбай дээр бол өөр хэрэг, бүгд хэвээрээ.
Липпи: Би карриертаа Бразилтай хэзээ ч таарч байгаагүй, энэ удаад гайхалтай сэтгэл хөдөлж байна.
Лусио: Лукаг барина гэдэг амар биш. Би түүнд хортой юм хийхгүй, гэхдээ бас зүгээр гүйлгэхгүй.
Дэлхийн аварга Тостоа: Зүгээр ялаад буцах бол хангалтгүй, бүр бут ниргэх хэрэгтэй. Бидний бразилчууд үргэлж том баг байх үүрэгтэй.
Тоглолтын өмнөх том маргаанууд
Энэ тоглолтын өмнө маш том маргаан дэгдсэн ч эцэст нь ямар ч байсан тоглолт болохоор боллоо. Италид хэрэг нь таслагдсан террорист Цезаре Баттистиг бразилчууд Италид хүлээлгэж өгөхгүй байгаа тул Италийн улс төрчид тоглолтыг хүчтэй хориглож байсан билээ. Үүнээс өөр нэгэн том маргаан одоо ч гэсэн холбоодын дунд байсаар байна. Бразилд төрсөн, Ювентусын довтлогч Амаури саяхан Италийн пассыг гардах эрхтэй болсон билээ. Тэгээд холбоод тоглогчоо булаацалдан буй. Бразилд тэр нэгдүгээр сонголт байхад хэцүү. Италид байдал арай л өөр. Довтлогчдынх нь нас хэвийж яваа. Хаана нь тоглохыг одоогоор бурхан л мэдэх байх.
Дасгалжуулагчдын харьцуулалт
Марсело Липпи 31 тоглолт дараалан ялагдаагүй яваа. Хэрэв Дунга энэ цувралыг нь зогсоовол өөрийнхөө ирээдүйн төлөө ихийг хийж чадах болно. Энэ тоглолт магадгүй түүнийг хөөгдөх үү эсвэл үлдэх үү гэдгийг шийдэж мэднэ. Албанд томилогдсоноосоо хойш тэр ерөөсөө сайн нэрийг дуулаагүй. Рио де Жанейро болон Сао Паологийн хэвлэлүүд түүнийг “Европын тоглогчдыг шигшээд илүүтэйгээр авч байна, тэр нь буруу гольдрил уруу хөтлөөд байна. Роналдиньо Адриано мэтийн формгүй тоглогчдоос нутагтаа тоглодог шижигнэсэн залуусаас сонгох хэрэгтэй” гэж удаа дараа шүүмжлээд байгаа билээ.
Одоогийн форм
Дунгад Кака л гэмтлийн улмаас дутагдана. Бусад нь бүгд тоглох ч формын хувьд жигд бус. Италид ч ялгаагүй. Лука Тони Байернтай энэ улиралд маш бага(ердөө 5!) гоолдож байгаа. Хамгаалалтын эгнээ нь бөөн асуудалтай байгаа. Энэ тоглолт гэхдээ итали маягийн болж мэднэ. Учир нь Бразилын бүрэлдэхүүнд арваас илүү Италид тоглож буй легионер бий. Ямар ч байсан энэ тоглолт үзсэн хүнийг уйдаахааргүй болно гэж найдаж байна даа.
Бусад тоглолт
Маргааш шөнө бусад нөхөрсөг тоглолтууд явагдана. Хамгийн их сонирхол татаж байгаа нь Франц – Аргентин болон Испани – Английн тоглолтууд байгаа. Марадона анхны даалгавраа амжилттай давсан. Гэхдээ энэ удаад жинхэнэ шүүлэг болох болно. Испаний бүрэлдэхүүнд англи тоглолтыг маш сайн мэдэх нэлээн хэдэн тоглогч бий. Энэ улирал шуугиулаад байгаа Астон Виллагийн залуус шигшээдээ хэрхэн тоглох нь бас их сонирхол татаж байна. Бусад тоглолтуудаас гэвэл Тунис – Холланд, Португал – Финлянд, Герман – Норвеги, Румын – Хорват, Турк – ЗЯЭрэг гэсэн тоглолтууд сонирхолтой болох байх.
“”
“”
“”
loading...




yaaa evgu
loading...
mongold ymr suvgaar garah bol all helj tuslaach plz
loading...
Italy hojoosoi
loading...
cctv5 star ntriin negeer garah bh oo
loading...
brazil shanaa arai iluu ireeduitee ni gj
loading...
ССТВ 5 гаргах байх аа. Рекламдаж байсан.
loading...
yaaaaaaaaaaaaay goy toglolotuud bna shu
loading...
brazil hojino
loading...
brazil italiig 2 – 0-oor hojchihloo
loading...
say uzeed irlee goe toglolt bolloo gexdee sharyyd iluu blaa tsenxruud ynendee diilsengui
loading...