Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Бусад лиг, Испаний хөлбөмбөг » Испани, Францын лигийн өвлийн цонхны тойм

GD Star Rating
loading...

Өмнө нь Бундэслиг болон Премиер лигийн өвлийн наймааг тоймлон хүргэсэн. Энэ удаад топ 5 лигт харьяалагдах Испани Францын лигийн том багууд болон томоохон наймаануудын талаар дүгнэлт хийснээ танилцуулж байна. Испаний лиг бүр тодруулбал лигтээ хамгийн том наймаануудыг хийсэн эзэн хааны Реал Мадрид багаас эхэлсэн.

Примиер дивизион

Реал Мадрид. Ирсэн нь гэвэл Аяксаас Клаас-Яан Хунтэлаарыг 20 сая еврогоор авсан. Помпэйгоос Лассана Диарраг мөн төдийчинээ мөнгөөр худалдаж авсан. Мөн Вэст Хэмээс Жулиен Фауберыг 1,5 саяар зээлдсэн. Явуулсан хүн үгүй.

Бүрэлдэхүүний чадвар. Сайхан 11 тоглогч гаргаад тоглуулж чадна. Гэхдээ хамгаалалтад нэг асуудал гарах л юм бол нөөц дээр толгой өвдөөд эхэлнэ. Мөн хурдтай вингер Роббеноос өөр үгүй. Роббен гэтэл гэмтэмхий. Гэхдээ л зөвхөн аваргална гэж үзэх бүрэлдэхүүн дээ.

Наймааны үнэлгээ. Довтлогчийн асуудлаа шийдсэн. Хамгийн гол асуудал болоод байсан хамгаалалтын хагасаа мөн шийдвэрлэсэн. Мөн Фауберыг авснаараа Роббены эсрэг талаар вингердүүлэх хүнээ авах гэж оролдсон. Ямар ч байсан гол гол байрлалууд дээрээ ажиллаж чадлаа. Харин ялимгүй их мөнгө төлсөн байж магадгүй, ялангуяа Диарра дээр. +2.

Барселон. Нэг ч хүн ирээгүй. Нэг ч хүн яваагүй.

Бүрэлдэхүүний чадвар. Зөвхөн тайтл, өөр юу ч ярихав.

Наймааны үнэлгээ.Never change a winning eleven. +2.

Вильяреал. Эдмилсоныг Палмейрас уруу үнэгүй явуулснаас өөр шилжилт хөдөлгөөн хийсэнгүй.

Бүрэлдэхүүний чадвар. Барса тэднээс толгой илүү тул аваргална гэж чадахгүй. Гэхдээ Аваргуудын лигийн шууд эрх гээд зүтгэж болно. Лоренте, Ибгаза, Пирес, де Росси, Казорла гээд довтолгооны хэсэг багийн гол цөм нь. Сенна араас сайн дэмждэг.

Наймааны үнэлгээ. Севильягаас нэг онооны дутуу Аврагуудын лигийн шууд эрх дээр нэгийгээ үзэн буй. Зүүн ард Капдевилья сайн, эсрэг талд нь харин хүн нэмж авсан бол. Төвийн хамгаалалтаа ч гэсэн хүчирхэгжүүлэхэд буруудахгүй л байсан байх. Эдмилсон цэвэрлэгээндээ дажгүй л тоглогч доо. Үнэгүй явуулчихсан гэхээр муу л байна даа. -1.

Севилья. Нэг тоглогчоо зээлдүүлсэн. Харин Б багаасаа 4 тоглогчийг татсан.

Бүрэлдэхүүний чадвар. Аваргална гэхэд боломжгүй. Харин Аваргуудын лигийн эрх гэвэл өөр хэрэг. Хамгаалалт нь багийнхаа шилдэг байрлал.

Наймааны үнэлгээ. Фабиано Канутэ 2 хэдэн жил багаа гоолоор даллаж байгаа. Энэ улиралд харин их л бага гоол хийгээд байна даа. Довтолгоондоо бас төвдөө сайн хүн нэмж авсан бол. Залуусаа дарийн утаа үнэрлүүлэх гэж татсан нь зөв алхам. Үнэлгээ нь алтан дундаж буюу 0.

Валенси. Тиаго Карлето гэгч залууг 600 мянгаар авч ирлээ. Сантосоос ирсэн. Хилдебрандаа Хоффэнхайм уруу үнэгүй явуулсан ч оронд нь Тоттэнхэмээс Цезар Санчежийг мөн үнэгүй аваад ирсэн. Зигичээ Сантандер луу зээлдүүллээ.

Бүрэлдэхүүний чадвар. Сүүлийн жилүүдэд үргэлж л аваргалах багийн тоонд явдаг ч энэ удаад бас л бүтэхгүй. Хамгаалалтын арми нь хэдий сайн тоглогч нараас бүрддэг ч нас нь яваад хурд нь саарч буй. Севильягийн хамгаалагчид 21 гоол алдсан байхад Валенсигийнх 33-ыг алдчихаад байгаа. Вилья, Мата, Мориентос, Хуакин, Висенте, Ангуло, Сильва гээд довтолгооны хэсэг нь хамгийн хүчтэй.

Наймааны үнэлгээ. Үндсэн хаалгач нь гэмтээд дараагийнх нь бас явсан. Ингээд хаалган дээр асуудал гарсан ч Санчежийг авснаараа гол зогоох болсон. Санчеж Тоттэнхэмд бараг тоглоогүй гэхээр форм ямархуу гэдэг нь сонирхол татаж байгаа. Гэхдээ л асуудалтай байрлалаа бөглөж чадсан. Карлето зүүн ард тоглодог гэхээр хамгаалалтдаа анхаарсан нь овоо доо. Тэртээ тэргүй довтолгоонд зай байхгүй байхад Зигичийг зээлдүүлдэг зөв хэрэг. Наймааны балансыг харахад нөгөө өрнөөс болоод өөдлөхгүй байгаа гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа. 0.

Атлетико Мадрид. Рэйесийг Бэнфика руу 8 саяар явуулсан.

Бүрэлдэхүүний чадвар. Мөн л Аваргуудын лигийн эрх гэж тоглох скауд. Хаалган дээр довтолгооны хэсгээсээ дутахгүй сайн тоглогчид байгаа. Лео Франко ч тэр Купе ч тэр туршлагатай чадварлаг хаалгачид. Довтолгооны хэсэг маш сайн. Гоол хийсэн тоогоороо лигтээ Барсагийн дараа орж байгаа. Хэдий өнгөрсөн зун Хайтинга Уяфалуши нарыг хамгаалалтын цоорхойг нөхүүлэх гэж авсан ч нэг л болохгүй байна даа. Энэ 2-т бас ч гэж овоо мөнгө зарсан тул энэ удаад сайн төвийн хамгаалагч авсангүй гэж хэлж зүрхлэхгүй нь. Харин жигүүрийн хамгаалагчид дээр илүү их анхаарах байсан байх. Хамаг гоолоо жигүүрээр алдаж байгаа.

Наймааны үнэлгээ. Рэйесыг арай л бага үнэлчихэв үү дээ. Гэхдээ дасгалжуулагчийн системд огт тохирохгүй тул бас муу алхам гэж хэлэхгүй ээ. Жигүүрийн хамгаалалтад бодлоо тусгасангүй. -1.

Лиг 1

Лион. Андерсоныг гадагш зээлдүүлснээс өөр сэлгээ хийсэнгүй.

Бүрэлдэхүүний чадвар. Лигтээ бол зөвхөн аваргална. Хаалганд Лорис бат. Хамгаалалтад Крис гэж мангас байна. Бумсонг түүний найдвартай хань. Мэнса бас сайн хамгаалагч. Гроссо Ревеил нар жигүүрээ даачихна. Тулулан Европын шилдэг цэвэрлэгчдийн нэг гэхэд буруудахгүй байх. Хаалттай цохилтын мастер Жуниньо байна. Ер нь сул байрлал гэж үгүй. Макун, Эдэрсон, Бодмер гээд л дандаа сайн тоглогчдоор багаа бүрдүүлсэн. Багийн хамгийн том од нь одоо бол Бэнжема. Түүний араас олон том баг ангуучлан буй.

Наймааны үнэлгээ.Хангалттай бүрэлдэхүүнтэй байхад илүү зарлага гаргаад дэмий. +2.

Бордо. 2 тоглогчоо зээлдүүлсэн.

Бүрэлдэхүүний чадвар. Аваргын төлөө л үзэх баг. Хамгаалалтын хэсэг сул бол довтолгооны хэсэг эсрэгээрээ багийн урдаа барих зэвсэг нь. Алу Диарра, Горкуфф нар багтаа гол хүмүүс ч миний бодлоор хамгийн том од нь Кавенаги байх. Аргентин залуугийн олон гоолын хүчээр баг нь өнөөдөр лигтээ хамгийн их гоолтой багаар тодрон явж буй. Хаант ёс тогтоосон Лионыг ширээнээс нь түлхэнэ ээ л гэдэг баг.

Наймааны үнэлгээ.Хамгаалалтдаа жаахан хүч нэмсэн бол гэж бодох юм. -1.

Марсель. Брандаог Шахтёроос 6 саяар, Вилтордыг Рэннээс үнэгүй авсан. 8 тоглогчоо явуулсны дийлэнхийг нь зээлдүүлсэн.

Бүрэлдэхүүний чадвар. Манданда лигийн шилдэг хаалгач байх. Хамгаалалтынхны гаргасан алдааг тэр залруулдаг. Зүүн ард тоглодог Тайво маш сайн юм билээ. Кана, Хатем Бен Арфа, Нианг, Бакари Коне нар багийн одууд нь. Тэдний хүчээр лигтээ 38 гоол оруулсан нь лигтээ Бордогийн дараа орох үзүүлэлт. Аваргын төлөө л гэж үзэх баг.

Наймааны үнэлгээ.Брандаог ялигүй илүү үнэлчих шиг болсон. Вилтордыг үнэгүй авсан гэдэг маш том завшаан. Түүний арвин туршлага маш их хэрэг болно. Бусад байрлалаасаа илүү асуудалтай хамгаалалтаа сайжруулахыг оролдсонгүй. Харин ч шилдэг довтолгоон дээрээ 2 ч довтлогч нэмээд авчихлаа. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоон гэдгийг эрхэмлэж байгаа юм болов уу даа. +1.

ПСЖ. 3 тоглогчоо зээлдүүлсэн.

Бүрэлдэхүүний чадвар. Сүүлийн жилүүдэд алтан дундаж баг байсан. Зун сайн наймаа хийсний хүчээр энэ жилээс харин Аваргуудын лигийн эрх гэж үзэх баг болсон. Эхний 4-т дээр дороо ороод л яваад байгаа. Ландрег сайн хаалгач гэдгийг бүгд мэдэх байх. Камара бас сайн хамгаалагч. Энд тэндхийн багуудын ангуучлах жагсаалтад явж л байдаг юм. Макелеле ирснээр багт маш их нэмэр болж байгаа. Аваргуудын лигийн финалд мөр зэрэгцэн өшиглөлцөж байсан Ротен Жули нар хувь заяаны эрхээр энд дахин нэгдэж, хуучны домогт багийг эргээд хөл дээр нь босгохоор тэмүүлж явна.

Наймааны үнэлгээ. Сул байсан баг ингэж явна гэдэг их юм. Зун нэлээн өөрчлөлт хийсэн тул доор байсан багт өвөл дахин хөдлөхөд бэл бэнчин хэцүү байсан биз. Зуны хөдөлмөрийн үр шим нь өвлийн цонхонд ч өгөөжөө өгч, энэ өвөл хар зах дээр гарах шаардлага байгаагүй байх. Тэд ичээнээсээ нэг ч тоглогчийг сугалуулсангүй. Сүүлийн жилүүдэд цонх нээгдэхээр л сайн хүмүүсээ алдчихаад байдаг байсан. Амжилттай байгаа бүрэлдэхүүнээ хадгалж чадсан тул +2.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Lyon champions league 2009 onii avarga

    GD Star Rating
    loading...
  2. sEke says:

    Хаант ёс тогтоосон Lyon гэнэ гэж гоё бичсэн байна шүү. Яг үнэн. Миний бодлоор Лион байнга ялсаар байгаад Францын лигийг сонирхолгүй болчихсон юм шиг санагддаг юм.

    GD Star Rating
    loading...
  3. real fan says:

    unen shuu lyon neeh ih soinorhol tatsan bag bish

    GD Star Rating
    loading...
  4. real fan says:

    joron huntelaar – snejder roben van der vaart – ene 3 tai hul sain niildeg mini bodloor joohon cag ugvul reald nisterrooy oos iluu baij magadgui
    aan hairan busad tain hul niilj chadahgui bol tegeed daraa jilees zailan baih gehdeen heregtei hun gej bodoj bna
    real daraa jil joohon hoinoo hun avsan deer
    nani iig manu gees avsan bol heregtei ronaldo barag hudlaa bolj bna duu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: