loading...
ATP -н дэлхийн цувралын нэг болох SA Tennis Open тэмцээн Өмнөд Афркийн Иохансбург хотноо өндөрлөлөө. Тэртээ 1976 онд анх зохион байгуулагдаж байсан энэ тэмцээн , 1996 оноос өнгөрсөн жилийг хүртэл 12 жил завсарласны эцэст энэ жил зохиогдож буйгаараа онцлог юм. 442,500 ам.долларын шагналын сантай уг тэмцээний шигшээд Францын Вилфред Цонга , нутаг нэгт Жереми Чардитай өрсөлдаж 6–4, 7–6 -н харьцаагаар буулган авсан ба энэ нь түүний карьерийн гурав дахь цом аж.
Цонга :
Энэ долоо хоногт би үнэхээр сайн тоглолоо , их баяртай байна.
“Ямар ч байсан энэ жилийн эхний түрүүгээ авчихлаа , цаашдаа олон уралдаан тэмцээнд оролцох учир энэ формоо алдахгүйг хичээнэ.” гэжээ.
Австралийн нээлттэй тэмцээний өмнө Цонга дэлхийн чансааны 6-д эрмбэлэгдэж байсан ч их шөвөгт Испаний Вердоскад дөрвөн сетэд 6–7(2), 6–3, 3–6, 4–6 -р ялагдсанаар 14-р байр хүртэл ухарсан. Тэгвэл SA Tennis Open -д түрүүлснээр ямар ч байсан чансаагаа ахиулж чадлаа.
ATP чансаа
| шилдэг найм | оноо | |
| 1 | Рафаел Надаль | 14260 |
| 2 | Рожер Федерер | 11000 |
| 3 | Новак Жокович | 9010 |
| 4 | Энди Мюррэй | 7360 |
| 5 | Николай Давыденко | 5030 |
| 6 | Энди Роддик | 4510 |
| 7 | Хуан Мартин Дель Потро | 4350 |
| 8 | Гиллес Симон | 4170 |
loading...



