loading...

НБАгын шинэ долоо хоног, хар мэдээтэй эхэллээ. Миннисатогын төвийн тоглогч Ол Жэффэрсон бүтэн сайны тоглолтын төгсгөлд 25 оноо авсныхаа дараа баруун өвдгөө гэмтээгээд тоглолтыг орхисон, өнөөдөр болсон шинжилгээгээр улиралыг өнжихөөр ноцтой гэж гарсан байна.
Ийнхүү Ол Жэффэрсон улиралд дахиж тоглохгүй болсон азгүйчүүдийн бүлд нэмэгдэв. Урьд нь Визардсын Милвайкеегийн лидер Майкл Редд мөн Андрэй Богут, 76чуудын довтлогч Элтон Бранд, Орландогын холбогч Жамеер Нелсон, Лэйкерсийн төвийн тоглогч Андрэй Байнум мөн хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа ч олон тоглолт өнжсөн Визирдсийн холбогч Гилбэрт Аренэс, Лос Анжлес Клипперсийн төвийн тоглогч Крис Каман гэх мэт тоглогчид бэртлийн улмаас удаан хугацаагаар тоглох боломжгүй болсон байлаа.
Мөн Далласын онооны лидерүүдийн нэг Жэйсон Терри зүүн гарандаа хагалгаа хийлгэсэн, Кливландын хамгаалагч Саша Павлович шагайны гэмтлээс болж 4-6 долоо хоног тоглохгүй гэсэн хар мэдээ угтсаар л байна.
Финикс Санс 91 – 108 Филаделфиа 76чууд
Өчигдөр Детройтийг буулгаж авсан Финиксчүүд хэцүү тоглолтын дараа ядарсан уу, эсвэл үнэхээр барсангүй юу, гол тоглогч нь гэмтэлтэй 76чуудын нутагт юу ч хийж чадсангүй. Бүх л тоглолтын санаачлагыг гартаа атгасан 76чуудаас Элтон Брандыг шинэ тоглогч Marreese Speights гайхалтай сайн орлож, бараг шидсэн болгоноо оруулж, өөрийн кареерийн хамгийн өндөр буюу 24 оноо авчээ. Энэ жил хоёр дахь жилээ тоглож байгаа Таддеус Яанг 25 оноо авч, Андре Игоудала 22 оноо 7 дамжуулалт хийв. Харин Финиксийн одууд багаа хэрхэн хожигдохыг нөөцийн суудлаас харж сууна лээ. Багаасаа явах хамгийн магадлалтай байгаа Амери Стаудаймер 19 оноо авч багаа тэргүүлсэн, Жэйсон Ричардсон 16 оноо авсан, үүнээс өөр 10+ оноо авсан хүн байхгүй гэхээр хэр тоглосон нь харагдаж байгаа байх. Өнөөдөр 76чууд ялсанаар 26 дахь ялалтаа авч, урд яваа Майамигаас зөвхөн ганц ялалт, ялагдлын зөрүүтэй болж ирлээ. Уэйд тэргүүтэй Хитчүүд 27 ялж 23 ялагдаад байгаа юм.
Харин Финикс хожигдсоноор Ютатай хожил, хожигдлын хувьд тэнцүү болсон бөгөөд Юта Финиксээс 2 тоглолт илүү хийгээд байгаа юм.
Лос Анжлес Клипперс 73 – 94 Шарлотт Бобкетс
Адам Моррисон, Шаннон Броун нараар солигдож ирсэн Владемир Радманович шинэ багтаа анхныхаа тоглолтоо хийж хожиход нь тус болов. Сонирхуулахад шинэ цэрэг В.Радманович шинэ багтаа сэтгэл хангалуун байгаа ажээ. Тэрбээр өмнөх багынхаа дасгалжуулагчтай таарамж муутай байсан нь түүнийг явуулах гол шалтгаан болсон болов уу.
Радманович шинэ багтаа нөөцийн суудлаас тоглолтонд орохдоо 13 оноо авсан байна.
Зач Рандолф, Барон Давис, Рикки Давис, Маркус Кэмби гээд гол тоглогчид нь байсаар байсан ч түвшин ойролцоо Шарлоттын эсрэг юу ч хийж чадсангүй ээ, Клипперсчүүд.
Хьюстон 112 – 124 Милвайкее
Гарааны таван тоглогчын гурав нь гэмтлийн улмаас тоглохгүй байгаа гэхэд Милвэйкее тун сайн тоглож байна. Үүнээс өмнө Детройтийг талбай дээрээ нухчингаа алдаж байсан ч Айверсон, Хамилтон хоёроос болоод хожиж чадаагүй, цаг сунгаад ялагдсан. Тэгвэл Трэйси Мкграйди, Яао Мин, Рон Артест гээд хамаг шилдэгүүд нь байж байсан Хиюстоныг талбай дээрээ 12 онооны зөрүүтэй хожив, Милвайкийгаас сүүлийн үед тун сайн тоглож байгаа Рамон Сессеонс 26, Чарле Виллани болон Ричард Жэффэрсон тус бүр 25 оноо авч багаа 25 хожуулж ПОын наймдугаар эрхээ эргүүлж авахад нь тус болов. Харин Пуужингуудын Яао ба Т-МК хоёр нийлээд дөнгөж 10 оноо авсан нь дэндүү гэмээр үзүүлэлт. Өнөөдрийн тоглолтонд хожигдсоноор Пуужингууд урдаа Далласыг алдаж ПОын долдугаарт бичигдэх боллоо.
Нью Орленс 80 – 85 Мэмфис
Шинэ тоглогч Ө.Жи. Майяо 22 оноо, 16 самбар хийж багаа тэргүүлсэнээр бүсийнхээ шилдэг багуудын нэг Нью Орленсийг өөрсдийн гол тоглогч Руйди Гэйгүйгээр хожиж чадлаа. Нью Орленсийн гол тоглогч Крис Пол гэмтлийн улмаас сүүлийн хэдэн тоглолтыг өнжсөн ба хэзээ ирэх нь тодорхойгүй хэвээр байна. Нью Орленс өнөөдөр хожигдсоноор 30 ялалт, 19 ялагдалтай болж Портландыг урдаа алдаж тавдугаар байр эзлэх боллоо, Портландын залуус тэднээс хожигдлын хувьд тэнцүү ч нэг хожил илүү байгаа юм.
loading...




amare haashaa yavah gej bgaa um be medeh hun bval heleed uguuch
loading...
Amare-n soliltsoo yag sain yarigdaagui bga gehdee yamar negen bagtai soliltsoo barag hiih bhaa
loading...
Amare Stoudemire биш Nash New York Knicks луу явна нтр гээд байгаагүй билүү. Бас Амаре нь явах гээд байгаа юм байхдаа.
loading...
Nash barg ywahgv Amare l ywah bh gsnde hu
loading...
Chicago Stoudemire bolon Wade-iig sonirhoj baigaa talaar unuudur espn 1000 am radio-oor yarij b/a lee.
loading...
Миний бодлоор бол Stoudemire явсны хэрэггүй гэж бодож байна. Nash , бүх оддын тоглолтын дараагаар өнөө олон alley-up-уудаа өгөх ч юм билүү. Хэн мэдлээ дээ. Тэгэхдээ л Shaq-г шал дэмий авсын.
loading...