loading...
Орчин үеийн Формула-1 ийн машин болон замын аюулгүй байдлыг хангах өндөр зэрэглэлийн шаардлагууд нь галын аюултай ослуудыг багасгах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр болжээ.Сүүлийн 30 жилд нисгэгчдийн амь нас,аюулгүй байдлыг хангах үзүүлэлт улам баяжин хөгжив.Үүний дотор нисгэгчийн хоёрдахь арьс хувцас ,өмсгөл ихээхэн дэвшилтэнд хүрчээ .
Формула-1 уралдаанууд зохиогдож эхэлсэн үеэс нисгэгчид маань биедээ эвтэйхэн мөн хээнцэр хувцастай жолоо мушгидаг байжээ.Жишээ нь алдарт Хуан Мануэл Фангио нь ноосон цамц,даавуун өмдтэй хурдалдаг байв.Бүр далаад он хүртэл нисгэгчид ,түргэн шатах материалаар хийсэн энгийн хувцастайгаа л уралдсаар байлаа.
Харин 1976 онд Ньюрбурингд Ники Лаудаг галын осолд орсноос хойш нисгэгчдийн аюулгүй байдлыг сайжруулах нь чухал юм гэсэн ойлголт өргөн хүрээг хамрав.Үүнээс хойш уралдагчдын хувцас хэрэглэлийн чанар шинэ шатанд гарсан байна.1979 оноос Ники Лауда,Карлос Ройтер мөн Марио Андретти нар анх удаа урьд өмнө нисгэгчдийн хэрэглээнд байгаагүй өмсгөлийг туршив.Энэ нь “NASA”- гийн сансрын нисгэгчдийн өмсгөлтэй ижил материалаар хийгдсэн хувцас байв.Материалийг орчин үеийн Формула-1 д “Nomex” хэмээн нэрлэдэг .Гадуур өмсгөлөөс гадна гутал,дотуур өмд ,бээлий ,нүүрний маск нь тусгай синтетик нийлмэлээр хийгддэг болов.Эдгээр бүх өмсгөл хэрэглэл нь нисгэгчийг зөвхөн галын аюулаас гадна хүчтэй гааз, шингэнээс хамгаална.
Формула-1 д грамм болгоныг нарийн тооцдог болхоор “Nomex” материалийг ашиглах нь давуу талтай юм. Нэг өмсгөл 1200 орчим евроний үнэтэй.Түүний жин нь 1,9 кг байдаг.Өмсгөлийг маш нарийн хэмжээсээр огтолно .3D Компьютерпрограммын тусламжтайгаар нисгэгчийн хэмжээг тодорхойлох ба хувцас нь ерөөсөө нисгэгчийн биений нэг хэсэг нь болох ёстой аж.Хэрэв биед нь таараагүй өмсгөлтэй бол нисгэгч амжилт гаргах боломжоо алдана.Өмсгөлийн мөрний хэсгийг хөдөлгөөн хийхэд саадгүй чөлөөтэй байлгах үүднээс илүү уян, зөөлөн нийлмэлээр хийдэг юм байна.Нисгэгчийн биеийн хэмжээнд яв цав таарсан хувцас нь өнгө үзэмжтэй,эвтэйхэн байхаас гадна аюулгүйн шаардлагыг хангасан байх учиртай .Уралдааны зам бүрийн онцлогоос хамаарч нисгэгчийн биед үүсэх ачааллыг тооцоолон, өмсгөлийг нимгэн ,зузаан хийдэг. Мөн агаар,салхи нэвтрэх боломжтой материалийг ашигладаг .Жишээлбэл Малайзийн Гран Прид жолоочийн бүхээгт 70 хэм хүртэл халдаг болхоор тохиромжтой материалаар хийсэн өмсгөл зайлшгүй шаардлагтай болдог.
FIA-гийн өндөр шалгуурыг давж байж нисгэгчийн өмсгөл бэлэн болно .15 удаа угаах,15 удаа химийн цэвэрлэгээг хийхээс гадна галд тэсвэртэй чанарыг нь 10 секундын турш 820 хэмийн халуунд байлгаж шалгадаг.
Нэг улирлын турш нэг нисгэгч 16 өмсгөл хэрэглэдэг.Хэрэв улирлын явцад ивээн тэтгэгч солигдвол тоо нь нэмэгдэнэ.
loading...






Iim huvtsas zohioson huniig ni magtan duulya
loading...