Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, ФИФА » АНУ эхний ялалтаа авлаа

GD Star Rating
loading...

http://www.fifa.com/mm/photo/tournament/competition/01/02/53/76/1025376%5ffull-prt.jpgКОНКАКАФ бүсийн (Хойд Америк , карибийн тэнгисийн орнууд) шилдэгүүд 2010 оны ДАШТ -д оролцох ”ногоон карт”-аа авах шийдвэрлэх тулаандаа орлоо. Үүний өмнөх шатанд багууд гурван хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёр байр эзэлсэн АНУ , Мексик , Коста-Рика тэргүүтэй 6 орон энэхүү финалын шатанд үлдээд байгаа юм.
Өнгөрсөн шөнө эхний тойргийн тулаанууд явагдсан бөгөөд Трининдад Тобаго , Эль Салвадорын талбайд зочилж Эдвардс , Ёорк нарын гоолын ачаар тэргүүлж байсан ч цаг дуусах мөчид (94′) гоол алдан харамсалтай тэнцжээ. La Azul-чуудыг аварсан хүн нь нутгийнхаа Весто Хермоса клубт зүтгэдэг 22 настай довтлогч Ромеро аж.
Мөн энэ  бүсийн ”топ 3” -н нэгэнд зүй ёсоор тооцогддог Коста Рикачууд талбайдаа сулхан Гондурасыг хүлээн авч Фуртадогийн дублиэр буулган авч 3 оноо халаасаллаа.
Харин олны анхаарлыг хамгийн их татаж байсан 56 дахь удаагийн АНУ-Мексикын тулаан , MLS -н Колумбус Крью багийн цэнгэлдэхэд болж 23,776 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө талбайн эзэд ялалт байгууллаа. Гэхдээ дээрх хорь гаран мянган үзэгчдийн цөөнгүй хувь нь El Tri  нар байсан нь дамжиггүй. Тоглолтын 43 , 92 дахь минутад Бундеслигийн Мюнхенгладбах багийн довтлогч Брэдлеи хоёр гоол оруулж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд  харин тоглолтын сөрөг талын баатраар Барсагийн хамгаалагч Рафа Маркез ”тодорчээ”. Тэрээр 66 дахь минутад Америкийн хаалгач Тим Ховард дээр алдаа гаргаж талбайгаас хөөгдсөн юм.
Маркез тоглолтын дараа ”Би ийм болчимгүй зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Хөгжөөн дэмжигчид болон багийн андуудаасаа  уучлалт хүсье” гэжээ. КОНКАКАФ бүсийн дараагийн тоглолтууд 3 сарын 28/-нд явагдана.

АНУ – Мексик – 2:0

Гоол: Брэдли, 43, 90
АНУ: Ховард, Хейдук, Бокангера, Брэдли, Оньеу, Бисли, Демпси, Донован, Чин (Элтидор,83), Клейстан (Кларк, 86)
Мексик: Санчес, Галиндо, Салсидо, Маркес, Осорио, Аугусто, Парадо, Кастильо (Мартинес, 34), Очоа, Медина (Зинья, 60), Дос Сантос (Браво, 72)

Колумбус. «Коламбус Крью Стадиум».
Сальвадор – Тринидад ба Тобаго -2:2
Гоол: Ромеро, 79, 90 – Эдвардс, 7; Йорк, 27-пен.
Сальвадор: Гомес, Эскобар, Гонсалес, Эрнандес (Торрес, 33), Мартин (Кореас, 61), Санчес, Ромеро, Корралес (Селая, 45), Куинтанилла, Пачеко, Кастильо
Тринидад и Тобаго: Инс, Эдвардс, Томас (Хислоп, 11) Лоуренс, Бричалл(Леон, 60), Дэниль, Эдвардас, Джон (Глен, 77), Джонс, Спанн, Йорк

Сан Сальвадор. «Эстадио Кускатлан».

Коста-Рика – Гондурас – 2:0
Гоол: Фуртадо, 48, 59
Коста-Рика: Гонсалес, Фернандес, Умана, Борхес, Майри, Саборио (Эрнандес, 53), Сентено, Фуртадо, Алонсо (Овьедо, 83), Диас, Сан Син (Геррера, 75)
Гондурас: Вальядарес, Фигуэроа, Томас, Бернардес, Родригес (Нуньес, 53), Гуэвара, Суасо, Герреро, Гарсия, В.Мартинес (М.Чавес, 40), Э.Мартинес

Сан Хосе. «Рикардо Саприсса»

баг Т/т Х Т Хж О.Г А.Г Г.З оноо
Коста Рика 1 1 0 0 2 0 +2 3
АНУ 1 1 0 0 2 0 +2 3
Аль Сальвадор 1 0 1 0 2 2 0 1
Тринидад Тобаго 1 0 1 0 2 2 0 1
Гондурас 1 0 0 1 0 2 −2 0
Мескик 1 0 0 1 0 2 −2 0

Баг тус бүр таван тоглолт хийсний эцэст , хэсгийн эхний гурван байранд орсон багууд Өмнөд Африкийг зорино. Харин 4-р байранд орсон баг КОМНЕБОЛ бүсийн нэг багтай халз тоглож , ДАШТ -т орох эсэхээ шийддэг.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Nbr says:

    Ericcsson muu bna shuu. Mexico chin sain bag shuu de.

    GD Star Rating
    loading...
  2. MDM says:

    manaihaan hun bna uu. oros hezee nuhursug toglolt hiih we. unuudur heden tsagaas we. gyals heleed uguuch. uur saituudaas oldohgui bna aa. tuslaarai.

    GD Star Rating
    loading...
  3. SAS says:

    Oros nuhursug toglolt hiihgui shdee. 3 sariin 28 nd Azerbaijantai toglohoos naash toglolt bhgui .

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: