loading...
Монгол улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын төрсөн дүү Өлзийбаатар БНСУ-ын дугуйн анхны мэргэжлийн баг “Сөүл Сити”-д уралдах гэрээ байгууллаа. Түүний бүх зардлыг (замын, дугуй, тоног хэрэглэл, байр, хоол зэрэг) Солонгосын баг даах юм байна. Өлзийбаатар энэ багтай нэг жилийн гэрээ байгуулжээ.
Ингэснээр тэр Олон улсын дугуйн холбооны календарьт багтсан бүх тэмцээнд (Тур де Франс, Жиро де Итали, Вуэльта Испани, Парис Рубе гэсэн дөрвөн том тэмцээнээс бусад) оролцох эрхтэй болж байна. Түүний анхны сорилго нь Тур де Тайланд, Чиньхай Лэйк, Тур де Кореа гэсэн уралдаан аж. Эдгээрт амжилт үзүүлбэл цаашид өндөр зэрэглэлийн уралдаанд хүч үзэх эрхтэй болох юм байна.
21 настай Ж.Өлзийбаатар эх орондоо уралдаж байхдаа МБАТ-ий спартакиадаас хүрэл зулгааж (зураг дээр), залуучуудын улсын аварга болж байжээ. Харин олимпийн өмнө болсон “Good luck Beijing” уралдаанд гайгүй хүч үзсэний дараа Солонгосын багийн хараанд өртсөн гэнэ. Дашрамд сонирхуулахад тэрбээр дугуйн мэргэжлийн багт хурд сорих Монголын хоёр дахь тамирчин болжээ. Өмнө нь түүний ах Ж.Өлзий-Орших мэргэжилд орох замыг тавьж байв.
loading...




amjilt husie bi koreod baidag hun bolomj garval temtseeniig chini uzne
loading...
ah duu 2 chni 2ula duguinii narmandakh bagshiin shavi shuudee daanch bagshiga duridahku yumda mongolchuud neeree sonin uls shu joohon sehee avhaaraa ymar hun bsanaa hen iim tuvshind hurgesniige martchih yumdoo bagsh ni ydaj bhad iluu dutuu yum yarihku hun yumdoo huurhii
loading...
end ulziiorshihiin yrilzlaga bish duugiinh ni tuhai medee l garsan baihad yaj bagshiinh tuhai garah ve dee.tegeed ch ter khun chini khort khavdar gedeg uvchin tusaad ih khund khagalgaand orson gesen medee baihad yun teneg ym bicheed baigaa ym be ternii orond setgeliin dem ugeed gants gaigui ug bichichheech
loading...