Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Италийн хөлбөмбөг » Бекхэм өнөөдөр хариугаа өгөх ёстой

GD Star Rating
loading...

MLS Earthquakes Galaxy Soccer

“Лос-Анжелес Гэлакси” болон Америкийн хөлбөмбөгийн лигийн зүгээс Дэвид Бекхэмийн асуудлыг түргэн хугацаанд шийдэх хэрэгтэй гэж үзжээ. Түргэн хугацаа гэдэг нь  хоёрдугаар сарын 13 буюу өнөөдрөөр төгсгөл болох учиртай аж.

Сүүлийн үед Английн шигшээ итали дасгалжуулагчтай /Фабио Капелло/ болсноор Дэвид “Милан”-ийг зорих хүсэл өвөртлөх болж,  гуравдугаар сарын 9-нийг хүртэл Италид байгаа билээ. “Гэлакси” 2007 онд жилийн 32.5 сая ам.долларын 5 жилийн гэрээг Дэвидтэй байгуулсан. Гэвч “Милан”-д Бекхэм тун сайн тоглож байгаа тул тэндээ үлдэх хүсэлтэй байгаа тухай яриа гарах болсон. Энэ яриаг тэгтэл ужгируулж бас нэгэн маркетингийн нүүдлийн бай болохыг америкчууд хүсэмжлэхгүй байгаа бололтой.

“Гэлакси”-гийн дасгалжуулагч Брюс Арена энэ тухай “Дэвид аль багт нь цаашид тоглохыг сунжруулалгүй шийдэх нь хэн хэнд нь хэрэгтэй гэж би бодож байна. Юу болохыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л ойрын хугацаанд бүх зүйл тодорхой болно. “Милан”-ынхан бидний асуудлыг хурдхан шийдэхийг хүсч байгааг ойлгох байлгүй. Бекхэм талбай дээр ч талбайгаас гадуур ч бидэнд хэрэгтэй зүйл их хийдэг. Гэхдээ тэр явахыг хүсвэл… спортын хууль ийм шүү дээ. Хөлбөмбөг бол сагсанбөмбөг шиг ганц тоглогч бүхнийг шийддэг эд биш. Манай багт өөр олон сайн тоглогч байгаа” гэж хэлжээ.

Харин Америкийн лигийн комиссар Дон Гарбер “Баасан гаригт шинэ гэрээ байгуулах уу эсвэл эргэж ирэх үү гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнээс хойш байдал сунжирвал би ямар ч солилцоо наймаа хийхийг хориглоно. Энэ асуудлыг ужгируулаад байх шаадлагагүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн юм. Бекхэм харин өөрөө энэ тухай “Миланд ирснээр би Лос-Анжелест байснаас хавьгүй илүү бэлтгэлтэй болсон. Хөлбөмбөг тоглох хүсэл минь дахин оргилсон ч гэж хэлж болно. “Милан” “Лос-Анжелес”-ынхан асуудлыг зөвөөр шийдэж, би Италид үлдэх боломж олдох байх гэж найдаж байгаа” хэмээн ярьсан байна. Америкт хөлбөмбөгийн үрийг тарихаар одсон Бекхэм ийнхүү өнөөдөр үүсгээд буй холион бантаныхааа учрыг гаргаж хэлэх үүрэг хүлээлээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. BECKHAM says:

    I Love AC MiLAN

    GD Star Rating
    loading...
  2. Biba says:

    Uldsen n tuiliin zow. Angliin Espanitai xiisen togloltiig uzsen ldee. Anglid unexeer nudend torchixoor shine xun alga. Tsoriin gants 100 % n bolomjiig Beckham gargaj ogxod ter Cole aldaj bgaa yumdaa. Unexeer awax yum bgaagui. Yamar saindaa butelgui ali divangariin Emely Heskiig urij bxawdee. Odoo ene shigsheedee duudaad bgaa zaluuchiidiig saijruulay gewel irex DASHT -g zoliosloxoos oor argagui. Minii bodoj bgaagaar Agblonhor Defoy nar xangalttai sain dowtlogchid bish yum. Ugaasaa ch dund zeregleliin bagt toglodog. Yax argagui Beckham, Gerrard, Lampard, Firdinand, Terry, Ashliy Cole, Ruuney nar talbaid garaxguigeer ene bag yawaxgui yum bn gesen bodol torj bna. Deern Lennon, Walkott metiin zaluusaa sain saijruulax xeregtei. Busad n unexeer xereg alga. Za philips arai gaigui yum. Barry ed nar bol xoolnii sawnuud. Tegsen xernee Bagiin leaderuudteigee baritsax yanztai dugaariig n awaad omstson bgaa. Beckham , Lampard nariin xiidgee xiichixsen aguu toglogchdod oorsdiinx n dugaariig xel amgui ogox uxamsar zaluu toglogchdod baimaar daa. Ene bol medeej Leader toglogchdiin durguig unexeer xurgej bgaa. 2002 onii shigshee bol unexeer ew negdeltei saixan shighsee bsan. Onoodor negl bish. Zaluuchuudn unexeer muu bna. Kapello odoo ertnees togtwortoi garaanii bagaa burduulexgui bol Angli Irex jil xol yawaxgui…

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    beckham miland uldcheesee bilee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: