Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Мэрион Хитэд хожил бэлэглэлээ

GD Star Rating
loading...

НБА-ын талбайд өнөөдөр 3 тоглолт боллоо. Эдгээр 3 тоглолтоор улирлын тоглолт түр завсарлаж байгаа бөгөөд энэ хооронд Бүх оддын тоглолт болох юм.

Bulls Heat Basketball

“Чикаго” – “Майами” – 93:95 (24:23, 15:27, 26:26, 28:19)

Ч: Б. Гордон – 34. Роуз – 18. Т. Томас – 15 + 8 самбар.

М: Уэйд – 24. Бисли – 21. Кук – 14.

Шон Мэрион тоглолтын цаг дуусахаас 1.1 секундын өмнө цагираган дээрээс амжилттай довтолж,  Майами өрсөлдөг Чикагог 95:93 харьцаагаар хожлоо.

Энэ улирлын Бүх оддын тоглолтын гарааны тоглогч Дуэйн Уэйд нийт 24 оноо авсан бөгөөд 4-р үед 8 оноо авсан байна. Мөн тэрээр өөр дээрээ 2 хамгаалагчийг татаж, сул гарсан Мэрионд оновчтой дамжуулалт өгснаар Мэрион чөлөөтэй довтолж, хожлын оноо авсан.

Буллзын довтлогч Дрью Гуден улирлын 22 дахь тоглолтоо гэмтлийн улмаас өнжлөө.

“Голден Стэйт” – “Портленд” – 105:98 (32:20, 25:26, 23:16, 25:36)

Г: Мэггетт – 24. С. Жексон – 20. Эллис – 20.

П: Б. Рой – 37. Олдриж – 20. С. Родригес – 10.

Ямар ч сайн багийг хожиж чаддаг ч ямар ч муу багт мөн хожигдож чаддаг Голден Стэйт энэ удаа талбай дээрээ Өрнөдийн сайчуулын нэг Портлэндийг хожлоо. Андриш Биедринс гэмтлийн улмаас тоглохгүй байгаа ойрын хэд хоногт Ронни Туриаф түүний оронд гарааны бүрэлдэхүүнд гарч байгаа бөгөөд энэ 2 жилийн хугацаанд анхныхаа дабл-даблыг энэ тоглолтонд хийсэн байна.

Уириорзын хувьд энэ улирлын хамгийн их 3 дахь дараалсан хожлоо авч байгаа энэ юм. Мөн талбай дээрээ Портлэндийг 8 дараалан хожоод байна.

Celtics Mavericks Basketball

“Даллас” – “Бостон” – 92:99 (21:17, 30:23, 24:29, 17:30)

Д: Новицки – 37 + 8 самбар. Жош Ховард – 17. А. Райт – 10.

Б: П. Пирс – 31. Р. Аллен – 20. Р. Рондо – 19 + 15 самбар + 14 дамжуулалт.

Тоглолтын 3-р үед Бостоны дасгалжуулагч Док Риверс 2 дахь техникийн алдаагаа авснаар талбайг чөлөөлсөн бөгөөд энэ үед баг нь хожигдож байлаа. Гэсэн ч 4-р үед дасгалжуулагчгүй Бостон, тэр дундаа Пол Пирс маш сайн тоглож, Далласыг Бостон талбайд нь хожлоо. Пирс энэ тоглолтонд нийт 31 оноо авсныхаа 18-ыг нь 4-р үед авсан байна.

Селтикс ийн 9 дэх дараалсан зочлон тоглолтын хожлоо авав.

Бостон улирлын эхний хагасыг хамгийн олон хожилтой үдсэн баг боллоо. Тэд 44 хожоод байгаа бөгөөд Лейкерс, Кливленд багууд 42, 40 хожоод байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Мэргэн Б says:

    Рондогийн гавьяаг дурсах ч үгүй байх шив дээ. Сайхан л трипл дабль. Лэкерс дутуу л тоглосон болохоос хожлын хувиараа бол Бостоноос илүү л байгаа

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    golden stait sain sh dee.ter maggette bol tsagtaa shildeg l yvlaa .jackson ch bna ug ni sain bag sh d

    GD Star Rating
    loading...
  3. sEke says:

    KG, Nowitzki хоёр юунаас болж муудалцсан вэ? Мэдээ халит үзэж байсан чинь муудалцаж, техникийн алдаа авч байх шиг харагдсан.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: