loading...
Францын нийслэл Парис хотноо Open GDF Suez буюу Парисийн нээлттэй тэмцээн үргэлжилж байна. WTA -н дэлхийн турын нэг болох уг тэмцээн нь нийт 700.000 ам.долларын шагналын сантай ба хос болон ганцаарчилсан төрлөөр явагддаг. Томчуудаас Серена , Янкович , Деменьтиева , Моресма нар энд ”зодоглож” байгаа бөгөөд бүгд их шөвөгт үлдсэн учир халуухан тулаанууд болох нь тодорхой болоод буй. Тухайлбал дэлхийн чансааг тэргүүлэгч Серена Виллиамс талбайн эзэн Эмилиа Лиот-той , Амела Моресма , Польшийн залуу од Радванскатай тус тус тулна. Мөн австралийн нээлттэй тэмцээнд амжилт муутай оролцож , чансааны тэргүүн байраа алдсан Елена Янкович , Францын Ализи Корнеттэй таарсан байгаа.
Сонирхуулахад Парисийн нээлттэй тэмцээний 16 жилийн түүхэнд ердөө тавхан удаа л нутгийн эзэд түрүүлж байжээ. Хамгийн сүүлд 2006 онд Амела Моресмаг түрүүлснээс хойш орос бүсгүйчүүд энд ноёлж байгаа юм. Энэ хар цуврал энэ жил төгсгөл болох боломж буй. Учир нь шөвгийн наймд үлдсэн теннисчдээс , дөрөв нь Францын бүсгүйчүүд байгаа. Тэмцээний аврагууд ирэх ням гарагт тодорно.
Серена Виллиамс (АНУ) – Эмилио Лиот (Франц)
Амела Моресма (Франц) – Радванска (Польш)
Деменьтиева (ОХУ) – Дечи (Франц)
Янкович (Серби) – Корнет (Франц)
loading...




Gaixaltai temtseen bolson. Serenagiin xojigdold jaaxan setgel gonsgor baigaaa
loading...