Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кевин Дюрант рекорд тогтоов

GD Star Rating
loading...

2009 оны НБА-ын Бүх оддын тоглолт шинэ тоглогчдын шигшээ баг 2 дахь жилдээ тоглож байгаа тоглогчдын шигшээ багуудын хоорондын тоглолтоор Финикс хотноо эхэллээ. 58 дахь удаагаа зохиогдож байгаа Бүх оддын тоглолтын энэ тэмцээн анх 94 онд зохиогдсоноос хойш 15 дахь удаагийнх нь энэ жилийнх болж байна.

durant608

Rookies VS Sophomores  нэрийн дор анх 2000 оноос эхэлж байсан уг тэмцээнд шинэковууд ах нараа ердөө л хоёр удаа ялж байв. Тэр тусмаа ах нар сүүлийн 6 тэмцээнд дүү нартаа хичээл заан ялалт байгуулсан юм.

Rookies 116 – 122 Sophomores

Лэброн Жэймс ТНТ теле сувагт хөтлөгч хийж, Дуэйн Уэйд шинэковуудыг, Дуэйт Ховард хал цэргүүдэд туслах дасгалжуулагчаар ажиллаж, нэг өдөр мэргэлжлээ солив. Уэйд Лос Анж-лесийн туслах дасгалжуулагч Курт Рамбисийн хамт шинэковуудыг удирдсан бол Ховард Кливлендын туслах Жон Куестэрийн хамт халуудыг удирдав.

Тоглолт коллежийн дүрмээр буюу 2 үед, нэг үе тус бүр 20 минутаар болов. Мөн сонирхолтой нь тоглогч хэчнээн ч алдаа гаргаж болохоор дүрэмтэй байлаа.

Халуудаас Оклахомагын хоёр Кевин Дурант, Жефф Греен, Филаделфиагын Таддиус Янг, Детройтийн Родни Стаккей, Атлантагын Ол Хорфорд нар гараанд гарч, Лос Анжлес Клипперсийн Ол Торнтон, Нью Ёоркын Уэйлсон Чандлер, Хиюстоны Луйс Скола, Аарон Брүүкс нар нөөцийн суудлаас оролцов.

Харин шинэ цэргүүдээс Чикагогын Дэррик Ройс, Лос Анжлес Клипперсийн Эрик Гордон, Портландын Руди Фернандез, Миамигийн Майкл Бийсли болон  Мэмфисийн Марк Гасол нар гараанд, Мэмфисийн O.J.Mayo, Оклахомагын Рэйселл Уэйстбрүүк, Нью Жэрсигийн Брүүк Лопез нар нөөцөөс тоглов. Портландын Грег Оден өмнөх орой нь өвдгөө гэмтээсэнээс болж энэ тоглолтыг өнжсөн байна.

Эхний үед шинэ цэргүүд гурван оноогоор тэргүүлж амжсан ч  2 дугаар үед Кевин Дурантын гайхалтай тоглолтын үр дүнд хал цэргүүд ялалт байгууллаа. Дурант зогсолтгүй 17 оноог сүүлийн хэдэн минутанд дараалж авснаар 2004 онд Амери Стаудаймерийн тогтоосон 36 онооны рекордыг дариу 10 аар ахиулж 46 болгов. Драфтын дэд тэргүүн Майкл Бисли 29 оноогоор шинэ тоглогчидоо манлайлсан юм.

Тоглолтын дараах шилдэгээр Оклахомагын довтлогч, 20 настай Кевин Дурант шалгарав. Тэрбээр нийт тоглолтын турш 46 оноо, 7 самбар, 4 дамжуулалт, 2 булаалт хийсэнээр МВП ээр шалгарсан. Мөн тэрбээр жилийн өмнө болсон тус тэмцээнд шинэ тоглогч байхдаа 23 оноо авч байжээ.

Маргааш орой орон нутгын цагаар 8, Монголын цагаар өглөөний 9 цагаас Бүх Ододын тоглолтын гурвын шидэлт, цагираган дээрээс довтлох тэмцээн, ур чадварын тэмцээн,  мөн энэ жилээс шинээр эхэлж байгаа HORSE тэмцээнүүд болох юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. sEke says:

    Durant нээрээ үнэнхээ гайхалтай тоглолоо.

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    margash slum dank 3 onooni shideltte biz dee

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    Durant ch burhan boloh bhaa. yaana daa.

    GD Star Rating
    loading...
  4. odko says:

    ene Oden gj nohor unen azgui ymaa . bi uul nz rookie gj demjij bsiin

    GD Star Rating
    loading...
  5. sEke says:

    Өнөөдөр уул нь D.Wade Beasley-г Rookey Challenge-ын M.V.P болгох гэж талбайд удаан тоглуулалаа шүү. Даанч Durant үнэнхүү сайн байлаа.

    GD Star Rating
    loading...
  6. BT says:

    Beasley MVp-d sanaarhad baga joohon alsishd Durant sain bsaan record TogTosonshvde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: