Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Талбайн теннис » Надаль vs Мюрреи !

GD Star Rating
loading...

http://www.atpworldtour.com/tennis/en/assets/graphics/rot_nad_mur_300x250.jpgГолландын нийслэл Ротердам хотноо үргэлжилж буй ABN Amro World Tennis Tournament тэмцээн эцсийн шатандаа орлоо. ATP турын  ”Олон улсын алтан цуврал”-д багтдаг энэ тэмцээн нь нийт 925,000 ам.долларын шагналын сантай бөгөөд хатуу талбай дээр  явагддаг. Өчигдөр дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаель Надаль , Францын Гаель Монфилс-г  6-4 6-4 -р буулган авч финалд шалгарсан. Харин  түүнтэй аврагын төлөө өрсөлдөх хүн нь чансааны 4-т эрэмбэлэгдэж буй (энэ тэмцэний чансаад бол 2-т) Энди Мюррэй . Британи залуу маань хагас шигшээд Хорватын Марио Анчичийг 6-1, 6-2-р ”бутниргэж” форм сайтай байгаагаа харуулсан учир дээрх тулаан тун сонирхолтой болох нь дамжиггүй. Тэр тусмаа энэ хоёр теннисчин  анх удаагаа  ямар нэгэн тэмцээний финалд тулж буй нь олны анхаарлыг татаж байна.
Австралийн нээлттэй тэмцээний ялагдлыг нь  эс тооцвол Энди 2009 оныг 100% -н амжилттай үргэлжлүүлж байгаа.
Ингээд Надаль-Мюррэй нарын тулааны өмнөх бага сага статистик үзүүлэлт сонирххоё.

Энди ,  Надаль нар өмнө нь 6 удаа таарч байсан бөгөөд үүний 5-т нь Испани эр ялж байжээ.

он ——– тэмцээн————ялагч ————- оноо
2007 Australian Open Рафаел Надаль  6-7(3) 6-4 4-6 6-3 6-1
2007 ATP Masters Series Madrid Рафаел Надаль  7-6(5) 6-4
2008 ATP Masters Series Hamburg Рафаел Надаль  6-3 6-2
2008 Wimbledon Рафаел Надаль  6-3 6-2 6-4
2008 ATP Masters Series Toronto Hard SF Rafael Nadal 7-6(2) 6-3
2008 US Open Энди Мюррэй6-2 7-6(5) 4-6 6-4

Ялагч : € 277,000 мөн  500 чансааны оноо авна.
Харин дийлдсэн нь : € 125,000 болон  300 чансааны оноо авна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Man U says:

    murray huschih bh gej bodjiin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: