Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Челси » Хиддинк: Богино хугацаанд үр дүнд хүрэх хэрэгтэй

GD Star Rating
loading...

Гуус Хиддинк “Chelsea TV”-д доорхи ярилцлагыг өгснийг элдэв нэмэлт оршилгүйгээр товчлон хүргэж байна.


- Та бусад бүх саналаас татгалзах байсан гэж хэлсэн. Яагаад ганцхан “Челси”-д за гэж хэлсэн юм бэ?

84759183

- “Челси” болон Оросын хөлбөмбөгийн холбооны хоорондын харилцаа холбооны тухай бүгд мэднэ. Наашаа ирэхэд бас Роман Абрамович бид хоёрын харилцаа ч нөлөөлсөн. Энэ үнэхээр агуу баг. Гэхдээ үнэнээ хэлэхэд, туслаач гэсэн болохоор нь л ирсэн.

- Та тун хүнд үед ирлээ. Одоо маш чухал гурван тоглолт хүлээж байна. Бүгдэд нь та ялах учиртай…

- Та л ингэж надад дарамт юм шиг хэлээд байгаа болохоос энэ бол энгийн л ажил. Би саяхан л багийнхантай хувцас солих өрөөнд ярилцлаа. Гэхдээ би энд зөвхөн ярилцах гэж ирээгүй. Түргэн хугацаанд үр дүнд хүрэх ёстой.

- Лигт бид “Астон Вилла”-тай одоо тоглоно. Үүнээс өмнө бид “МЮ”-аас 10 оноогоор дутуу ч болж магад. Ийм зөрүү байхад аварга болно гэж найдах хэрэг байна уу?

- Бид Английн цом, Аваргуудын лиг, Премьер лиг гээд гурван тэмцээнд оролцож байгаа. Зөрүү нь 10 оноонд хүрлээ ч гэсэн тэмцээний төгсгөл рүү ямар ч өөрчлөлт гарч болохыг хөлбөмбөгийн түүх гэрчилдэг шүү дээ.

- Премьер лиг болон “Челси”-гийн тоглогчидтой хэр танилцсан бэ?

- Алекстай хэдэн жил ажилласан. “Челси”-гийн бусад тоглогчдыг ч мэднэ. Харин залуусыг сайн мэдэхгүй. Гэхдээ тэд үндсэн багтай хамтдаа бэлтгэл хийж байгаа болохоор би сайн ажиглах боломжтой байгаа. Ер нь тоглогчдыг бүгдийг нь мэднэ гэж хэлж болно доо.

- “Ювентус”-тай тоглох хугацаа ойртлоо. Та 1988 онд Аварга багуудын цомд түрүүлж байсан. 2005 онд бас түрүүлэх дөхсөн. Энэ жил дахин энэ тэмцээнд түрүүлэх нь танд хэр чухал вэ?

- Оролцож буй бүх тэмцээн маань л чухал. “Астон Вилла” дараа нь “Ювентус” гээд байдал их сонирхолтой болж ирнэ. Гэхдээ манай баг шигшээ тоглолтод хүрэх туршлагатай, сайн баг.

- Та 1998 онд “Челси”-гийн эсрэг тоглож байсан…

- Тийм ээ, Монакод болсон супер цомын тэмцээн. Тэгэхэд “Реал”-ыг удирдаж байлаа. Тэр тоглолтод “Челси” хожигдсон.

- Та үргэлж нэг тактик сонгодог уу. Эсвэл байдлаас шалтгаалан байнга өөрчилж байдаг уу?

- Байгаа багаа л сайн хардаг. Шаардлага, соёл уламжлал талыг ч харах хэрэгтэй болдог. Солонгос, Оросын шигшээ багтай ажиллах том багуудад ажиллахаас их өөр. Гэхдээ л аль болох түргэн хугацаанд гарч, боломжийг олж харж ажиллахыг хичээдэг.

- “Астон Вилла”-гийн эсрэг ямар тактик хэрэглэх тухай бодол байна уу?

- Би тийм нарийн зүйл яримааргүй байна. 4-4-2, эсвэл 3-5-2 гэх юм уу. Ер нь ямар тактик сонгох нь биш бөмбөгтэй, бөмбөггүй хэрхэн тоглох нь л чухал.

- Та хашир уу эсвэл эрсдэлд дуртай дасгалжуулагч уу?

- Би их хашир биш ээ. Баг маань байрлал бүрд довтолгоонд оролцох чадвартай байх ёстой. Тэгээд ч англид довтолгоонд дуртай болохоор миний тактик таалагдах байх гэж бодож байна.

- Та бараг ажилласан баг бүртээ ялалт авчирч байсан… Танд ямар ялалт дутуу байна гэж боддог вэ?

- “Реал”-тай би аварга болж чадаагүй. Тив хоорондын цом авсан л даа. Гэхдээ богино хугацаанд лигийн аварга болгож чадаагүй. Англид өмнө нь ажиллаж байгаагүй. Тэгэхээр энэ нь надад их туршлага суулгах байх. Тэгээд ч Английн лигийг хамгийн шилдэг нь гэх болсон. Мэдээж, багтайгаа ялалтад хүрэхийн тулд хичээх болно.

- Та тавдугаар сар хүртэл л ажиллах болно. Энд таалагдаад байвал үлдэх боломж бий юу?

- Энд үнэхээр сайхан гэдгийг би одоо ч мэдчихээд л явж байна. Гэхдээ тавдугаар сар өнгөрөөд юу болох тодорхой. Оросын өмнө хүлээсэн үүрэг надад бий. Тэгээд ч хоёр ажил давхар хийх амаргүй. Премьер лиг ч их хөдөлмөр шаардана шүү дээ. Одоо бол зургадугаар сар хүртэл цөөхөн тоглолт байгаа болохоор “Челси”-д ажиллах боломж бий.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ene baagtaa dasaj amjih yumuuu. minii bodloor todiilen sain amjilt uzuulehkui bjaagad yavah bh gej bodjiin. hervee hiddink iin chadvariig harmaar bval tuund tsag hugatsaa ogoh heregtei. harin chelsea bol jild 2 dasgaljuulagch solidog bag shuu dee . tegeheer ch deeeee.

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    gehdee harj l baiya . magadgui ted chelsea6g title orguulj ch medne shuu deeeeeee

    GD Star Rating
    loading...
  3. bayaraa says:

    sonirholtoi bolj bn shu. ehnii 3 togloltiig ni harii da .yamar taktik songoh ni ve

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    amjilt husey

    GD Star Rating
    loading...
  5. Batu says:

    za harjil suuyda tsag hugatsaa dawchuu bnada amjilt husey

    GD Star Rating
    loading...
  6. dfdfa says:

    amjilt husie.laagaad ogoorei

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    za harin chelseagiin dovtolgoo ymar bolohiig aharya astonvilla ch amar boortsog bish dee.juve g neg ym hojichih blgui dee.gehdee trezegeut irsen delpioro amauri gd shildeg toglogchtoi hetsuu l bh daa

    GD Star Rating
    loading...
  8. messi says:

    huuchin noyod bol hatuu sh de realiig yaasniig martaj bolku shu yalanguya ter del piero

    GD Star Rating
    loading...
  9. real says:

    real teghed chin yg id muu ue blaa gj odoo bol ch uzne shuu hamgaalat muu bsiin

    GD Star Rating
    loading...
  10. messi says:

    CL heinze garval bag alna erteed francetei toglohod bas l alah geed bna le sh de

    GD Star Rating
    loading...
  11. Cobra says:

    Chelsea Juventusiig arai barahgui bh daa. Juve ch avarguudiin leagt sain toglodog shdee. Del Piero Amauri 2 ch sain bgaa daa.

    GD Star Rating
    loading...
  12. beckhem says:

    ene 2-g togloltiih taaj heleheed uneheer hetsuu l dee holbombogiin burhan l medne dee

    GD Star Rating
    loading...
  13. liverpool__ says:

    guus neg bol sain esvel bur muu amjilt uzuuleh bh

    GD Star Rating
    loading...
  14. C'moon Chelsea says:

    zalbiraad l harj baihaas odoo manai hed alaad ogoh bailgui de

    GD Star Rating
    loading...
  15. ronaldo_R9 says:

    hiddink sain gehdee chelsea muu shde,awarguudiin leegt oroh erhee hadgalj chadwal ih yum,er ni premier league miashde,delhiin shildegvvd la liga seir a 2-t l bnashvde,

    GD Star Rating
    loading...
  16. ronaldo_R9 says:

    Juve hojino Chelsea arai l boloogui.europiin tawtsand Juve ilvv turshlagatai chelseag nam shaana

    GD Star Rating
    loading...
  17. messi says:

    ene jil angliin bag turuulehgui ee spain yumuu italy turuulne gej bodoj bna suuliin 2-3 jil dandaa l chelsea liverpool manu gesen baguud uldej bsan tegeed neg uur bag geh met odoo angliud tegej chadku bailgui

    GD Star Rating
    loading...
  18. uugii says:

    juve barca or liverpool

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: