Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » “Реал” эргээд галактикос болох уу…

GD Star Rating
loading...

peres

Мадридын домогт “Реал” ерөнхийлөгчгүй болоод хэдэн хоног өнгөрлөө. Хэн энэ байрыг эзлэх нь тун их сонирхол татаж байгаа. Тэгвэл ойрын өдрүүдэд “Реал”-ыг хэдхэн жилийн өмнө удирдаж байсан Флорентино Перес эргэж ирэх магадлал өндөр байгаа тухай шуугих болов. Перес бол цагтаа “Реал”-д “одод”-ыг цуглуулж, тэнгэрийн баг болгосон хүн билээ. Тэр л галактикос хэмээх хэллэгийг хөлбөмбөгт оруулж ирсэн. 61 настай Перес “Реал”-ын ерөнхийлөгчөөр нэр дэвшээд байхдаа “Би “Барса”—гаас Фигуг авчирна” гэж амлаад хэлсэндээ хүрсэн нь түүнийг “амандаа хүрдэг хүн” гэсэн ойлголтыг бүгдэд эрхгүй төрүүлж байсан удаатай билээ. Тэгээд дараагаар нь Роналдо, Зидан, Бекхэм нарыг тэр л санаачлан авчирсан.

Харин энэ удаад Флорентино ерөнхийлөгч болох тухай огт ам нээхгүй байгаа нь ерөнхийлөгчийн сонгуулийн тов тодроогүйтэй холбоотой гэж хэвлэлээр бичиж байна. Сонгуулийн хугацаа, нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын эхээр ил болох тул тэр ийнхүү хаширлаж байж ч мэдэх. Гэхдээ Испанийн хэвлэлүүдийн олж мэдснээр бол Перес албандаа эргэж ирээд “Милан”-ы Анчелоттиг дасгалжуулагчаар урих магадлал их байгаа гэнэ. Сүүлийн долоон жилийн турш “Милан”-ыг дасгалжуулж, “одод”-той харилцах аргад мэргэшсэн нь түүнийг “Реал”-д идээших магадлалтай хэмээн үзэхэд хүргэжээ. Мөн дасгалжуулагчаас гадна түүнийг дагаж ирэх тоглогчид бас чухал. Тэгвэл Анчелоттиг дагаж Кака ирж магад гэж таамаглаж байгаа сурагтай. Ер нь Перес суудалдаа эргэж суувал Кристиано Роналдо, Кака нарыг багтаа авах “хөзөр” атгаж буй гэнэ. Уг нь Перес Арсен Венгерийг багтаа урих хүсэлтэйгээ илэрхийлж байсан удаатай. Гэвч франц мэргэжилтэн “Арсенал”-даа үнэнч гэдгээ мэдэгдсэн нь Анчелоттиг сонирхоход хүргэжээ.

Мөн нэгэн сонирхолой мэдээлэл байгаа нь Перес Зинедин Зиданыг “Реал”-д эргүүлэн авчрах бодолтой байгаа гэнэ. Зидан “Реал”-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар юм уу спортын асуудал эрхэлсэн захирлаар томилогдож болох ажээ. Зиданы нэр хүнд Мадридад өндөр хэвээр байгаа нь Пересийг ерөнхийлөгч болоход нь нэмэр болох магадлалтай юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. real says:

    yay iim yronhiilogchtei bolchuul neeree yah ym be haritsah bag bhgui bolno sh d

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    za ene eronhiilogch bolchuulch ain. real yum duulgaj medheer bna shuuuuuuu. ronaldo kaka 2 neg bagt toglohoor chini odoo yu boloh veeeeeeeee aaaaaaaaiiiiiiiiiiiinnnnnnnnnnnn

    GD Star Rating
    loading...
  3. FUCK MANU! says:

    real uragsha!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  4. r9 says:

    real odoo chadahgui ee,urdnii saihan ve ungursun

    GD Star Rating
    loading...
  5. Messi says:

    REALiin ireedui gereltei baij magadgui nbna shuu gehdee odoo ch bas muugui l bga.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: