loading...
NBA-ын Бүх оддын тоглолтын Бямба гаригийн шоу УБ-ын цагаар өнөөдөр болж өнгөрлөө. Холбогч нарын ур чадварын тэмцээн, шидэгч оддын тэмцээн, 3 онооны шидэлтийн тэмцээн, цагираган дээрээс довтлох тэмцээн болон энэ жил Бүх оддын тоглолтын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн H-O-R-S-E буюу “илжигдэх” гэсэн тэмцээнүүд болов.
Цагиран дээрээс довтлох тэмцээнд Нью-Йорк Никс багийн хамгаалагч, бие жижиг ч бэлчээр томтой Нэйт Робинсон өнгөрсөн жилийн аварга, Орландо Мэжикийн аварга эр Дуйат Ховардын дээгүүр нисээд зогссонгүй, түүнээс аваргын алдрыг нь булааж авлаа. Шигшээ шатанд шалгарсан тэрээр дэлхий даяар явуулсан санал асуулганд 52 хувийн санал авсан байна. Нэйт 2006 онд энэ тэмцээнд мөн түрүүлж байлаа. Ховардыг “Супермэн”-ийх нь хувцасыг өмсүүлж байгаад дээгүүр нь нисэх санаагаа тэмцээн болохоос нэг хоногийн өмнө олсон гэнэ. Ховард Робинсонд туслахаасаа огт татгалзаагүй бөгөөд түүнд харин ч хөгжилтэй байж.
“Хэн хожиж, хэн хожигдох нь сонин биш. Энэ бол Бүх оддын тоглолт бүхий амралтын өдрүүд. Энэ үеэр бүх л юм зугаатай, хөгжилтэй байдаг” хэмээн Ховард хэлжээ.
Дээрх хоёр шигшээд шалгарсан бол Портлэндийн Руди Фернандез, Денверийг Жи.Ар. Смит нар эхний шатнаас хасагдсан байна. Смитийн хувьд гэмтэлтэй Руди Гэйг орлосон болно.
Мөн ирэх жилийн цагираган дээрээс довтлох тэмцээнд ЛеБрон Жеймс оролцохоор шийдсэн сонирхолтой мэдээлэл уг тэмцээний үеэр цацагдсан байна.
3 онооны шидэлтийн тэмцээнд Майами Хитийн хамгаалагч Дакуан Кук түрүүллээ. Кук уг тэмцээний эхний шатанд хамгийн өндөр 19 оноог авсан бөгөөд Орландогийн Рашард Льюис болон өнгөрсөн 2 жилийн уг тэмцээний аварга Торонтогийн Жейсон Капоно нар түүнтэй Куктэй хамт шигшээ шатанд шалгарсан.
Харин Майк Бибби, Денни Грейнжер, Рожер Мэйсон эхний шатнаас хасагдсан юм.
Шигшээд үлдсэн 3-аас Рашард Льюис болон Дакуан Кук нарын оноо тэнцсэнээр дахин шидэлт хийх болсон. Дахин шидэхэд Льюис эхний 11 шидэлтээ дараалан алдаж, нийтдээ ердөө 7-хон оноо авснаар Кук анх удаагаа уг тэмцээний аварга болов.
Энэ жил Капоно дахин аваргалсан бол 3 жил дараалан аваргалсан 3 дахь тоглогч болох байлаа. Өмнө нь Бостоны Ларри Бёрд 1986-88 онуудад, Чикагогийн Крэйг Хожес 1990-92 онуудад тус тус “босоо” байлаа.
Ур чадварын тэмцээнд оролцсон хэд “бааварласаар” байгаад таарсан гэхэд болно. Лигийн нүүр царай болсон сайн холбогч нар оролцсон хэдий ч ядаж л саадыг сүлжихдээ хурдан гүйчих хүн олдсонгүй. Залхуу оддоос Буллзын шинэ тоглогч Деррик Роүз арай хурдан байж, шигшээд Нетсийн Девин Харрисыг ялан, анх удаагаа энэ тэмцээнд аваргаллаа. Түүний үзүүлсэн цаг нь тааруухан ч бусдынх нь бүр ч тааруу. Гэхдээ Роүз сүүлийн хийх ёстой даалгавар болох цагираганд бөмбөг оруулахдаа гайхалтай нэгэн слам данк үзүүлсэн.
Кавальерсийн Мо Уилльямс, Спэрсийн Тони Паркер нар эхний шатнаас хасагдсан бөгөөд Мо Уилльямсын оронд Мэжикийн Жамеер Нельсон орох байсан ч Нельсон гэмтлийн улмаас энэ тэмцээнд бүү хэл “жинхэнэ” Бүх оддын тоглолтонд ч оролцохгүй болсон билээ.
H-O-R-S-E тэмцээнд Кевин Дюрант түрүүлсэн бөгөөд Оү.Жи.Майо болон Жо Жонсон нарыг хожсон байна.
NBA-ын тоглогч байсан Билл Ламбьер, одоогийн NBA-ын тоглогч Аррон Аффало, WNBA-ын тоглогч Кэти Смит нараас бүрдсэн Детройт хотын шидэгч одод “Shooting Star”-с тэмцээнд түрүүлсэн.
Дүгнэхэд энэ удаагийн Бүх оддын тоглолтын Бямба гаригийн шоу тийм ч сайхан болж чадсангүй. Маргаашийн жинхэнэ оддын тоглолт ямар болохыг тэсэн ядан хүлээж байна. Ямар ч байсан маргааш бид Шак, Дуайт зэрэг шоуменүүдээс багагүй сюрпризүүд хүлээн авах болно гэж найдаж байна. Дашрамд хэлэхэд Аллен Айверсон олон жил “найзалсан” үснийхээ сүлжсэн стилийг өөрчилж, спорт маягтай болгон багасгуулсан байна лээ.
loading...








vince maani garaand baihgui n gachlantai umdaa
loading...
Ene.udaagiin buh oddiin toglolt boon uitgariin dalai. Oligtoi sonirholtoi show yr bolsongui……………..
loading...
ymar udaan oruulj bna aa buh oddin toglolt chin duusaad bna sh dee.ene jiliih unen ontsgui bnoo.west iluurhseer bgaad duusgalaa oligtoi temtselch bolsongui shal utgagui za odoo avarguudiin ligeeel uzii daa
loading...
mya bvh odod bollo bvgdere
loading...