Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Тэнцээ ихтэй 24-р тойрог

GD Star Rating
loading...

http://i.media.goal.com/g/43685_hp.jpgИталийн ”Сери А” -н 24-р тойргийн тулаанууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойргийн гол тоглолт бол мэдээж алдарт  ”Мадоннина”-н дерби байсан. Тиймдээ ч бусад тоглолтуудаас нилээд хожуу буюу хамгийн сүүлд тоглогдсон юм. Интерийн хувьд араас нь нэхэж буй Ювентусыг оноо алдсаныг мэдэж байсан болохоор нилээд тайван , өөрсдөдөө итгэлтэй тулалдсан . Энэ нь ч үр дүнгээ өгч эхний хагас өндөрлөх үед л тэд өрсөлдөгчөө альхэдийнэ ”атгандаа” оруулчихсан гэж хэлж болно. 29 дэх минутад Адриано эхний бөмбөгийг мөргөж оруулсан бол дараа нь Станкович гайхалтай гоолоор тоог холдуулжээ. Хоёрдугаар үе эхлээд ч байдал өөрчлөгдсөнгүй. Интерийн ээлж дараалсан довтолгоо Аббиати-г бөмбөгдсөөр байв. Цаг дуусахаас 20 минутын өмнө Роннигийн ”ид шидийн” гэмээр дамжуулалтыг Пато  чулуу болгож тоог ойртуулсан ч , энэ нь тоглолтын үр дүнд нөлөөлсөнгүй. Милан энэ ялагдлыг амссанаар , Интерээс даруй 11 оноогоор хоцорсон учир Скудеттогийн талаар бодолтгүй боллоо.
Бусад тоглолтуудын тухайд ”Хуучин ноёд” талбайдаа , Самдориа-г хүлээн авч  1 : 1-р тэнцсэн бол Рома , Аталантагийн талбайд зочилж 3 гоолоор бyтниргүүлжээ. Мөнхийн хотын баг ердөө зургаахан минутын дотор энэ гурван гоолыг алдсан бөгөөд итали довтлогч Кристина Дони тэднийг булшилсан аж.
Мөн хүснэгтийн дээд хагаст ширүүн өрсөлдөж буй Женоа-Фиорентина багуудын тоглолтонд  гоолын хур буулaa. Адриан Муту -гийн хет-трикээс өмнө , Фиорентина , 3 : 0-р ялагдаж явсан гэхээр ямар гайхалтай тулаан болсон нь харагдаж байгаа байх.

Энэ тойргийн 10 тоглолтоос 7 нь тэнцээгээр өндөрлөсөн байх юм. Нийт 22 гоол орсон бөгөөд үүний 15-г нь эзэн багийнхан хийсэн ажээ.

Интер 2 : 1 Милан (29′ Адриано , 43′ Станкович) ,(70′ Пато)

Интер (4-3-1-2): Хулио Цезар ; Миакон , Самуель , Киву , Сантон ; Занетти , Камбиассо , Мунтари (Максвэл 88’); Станкович (Бурдиссо 84’); Адри ано(Виера 80’), Ибрахимович

Милан (4-3-2-1): Аббиати ; Замбротта , Калазэ (Сендерос 77’), Малдини , Янкулвски ; Амбросини , Пирло , Бекхэм (Инзаги 57’); Сидорф , Роналдиньо ; Пато

Аталанта 3 : 0 Рома
(52′ Капелли ,  55′ , 59′ К.Дони)

Аталанта : Консигли , Гарикс , Капелли , Манфредини , Беллини , Ферреиро Пинто , Гуаренте , Падойн , Валдес (Парравичини 70), Дони (Пласмати 65), Фроцари (Дефенди 86)

Рома : Дони , Мотта , Мексес , Хуан , Тонетто , Де Росси, Перротта , Брихи , Пизарро , (Баптиста 57) Тотти , Вучинич

Ювентус 1 : 1 Сампдориа (62′ Амаури) ,(10′ Паззини)

Ювентус : Буффон – Грогера , Мелльберг , Легротагли , Молинаро – Каморанези (68′ Марчионини), Поулсен (46′ Жиовинко ), Тиаго (89′ Марчисио ), Недвед – Дель Пиеро , Амаури

Сампдориа : Кастеллаззи – Касталделло (71′ Ферри ), Рагги (57′ Да Кошта)  Станкевисиус – Падалино , Паломбо , Саммарко , Франчесчини , Пиери – Паззини , Кассано (75′ Зиеглер)

Женоа 3 : 3 Фиорентина (12′ Мотта , 38′ Палладино, 56′ Милито) ,(60′ , 80′, 94′  Муту)

Лацио 1 : 1 Торино (74′ Сивиглиа) ,(35′ Абате)

Наполи 1 : 1 Болонья (20′ Маггио) , (23′ Ди Виао)

Каглиари 2 : 0 Лецци (49′ Фини , 94′ Матри)

Киево 1 : 1 Катанья (92′ Колуччи) ,(12′ Ледесма)

Режжина 0 : 0 Палермо

Сиена 1 : 1 Удинезе (50′ Маккароне) ,(71′ Ди Натале)

байр

баг

т/т

Х

Т

Хж

О.Г

А.Г

Г.З оноо

1 Inter 24 17 5 2 42 17 +25 56
2 Juventus 24 14 5 5 39 21 +18 47
3 Milan 24 13 6 5 41 25 +16 45
4 Fiorentina 24 13 3 8 35 23 +12 42
5 Genoa 24 11 8 5 35 25 +10 41
6 Roma 24 12 4 8 36 31 +5 40
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. sEke says:

    Тэр Каладзе ямар муу байваа. Интер бараг 3,4 гоалын оруулах боломжтой байлаа .

    GD Star Rating
    loading...
  2. ñêóäåòòî àâõàä îéðòëîî

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    milan ene jil ch beckahm yvaad ogonguut ireeduiguu bolj bna daa

    GD Star Rating
    loading...
  4. Man U says:

    ugaasaa kaka gui milan hetsuu shdeee. ancelotti guai baavarlaal bsan haa bna .

    GD Star Rating
    loading...
  5. asd says:

    hoooe ene togloltuudig ta nar haanas uzeed baidiin espn eer lav gardgu bizde?

    GD Star Rating
    loading...
  6. real says:

    chi nettee biz dee terenguuree uz baahan sait baidiish d

    GD Star Rating
    loading...
  7. uugii says:

    orosiin PTP sportiin suvgaar serie a shuud damjuuldagiin

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    sportoor ch bas gardagiish dee.starsport dr barclays gardagiin

    GD Star Rating
    loading...
  9. messi says:

    neteer uzvel barag amar da

    GD Star Rating
    loading...
  10. aaya says:

    ter neg real gej nuhur becks yabhaar yaana genuu?
    beckstei becksgui boldog bag bolood bdg bag shuu??
    odoo ene miland hugshin oduudiin hereg alga zaluuchuud tatah heregtei bn

    GD Star Rating
    loading...
  11. crusader says:

    Inter aguu bag. mash huchtei bureldehuuntei. Buh bairlal deer sain toglogchidtoi. Odoo 24nd MANU-tai yaj toglohiig huleej bna

    GD Star Rating
    loading...
  12. bibaa says:

    xooy toim bichej bgaa naizaa. Adriana tolgoigooroo oruulsen, bas Milanii Patogiin goaliin damjuulaltiig Rony ogoogui Ambrosiny biluu Jankulowski 2n negn ogson sanagdaj bna. bas Milanii xuwid 2-3 goaliin moment gargaj bsan. barag Penalty ch bsan. jaaxan tsenzuurtei neg taliig barilgui boditoi bicheerei naizaa. Xadlaa shaaxgui shuu

    GD Star Rating
    loading...
  13. messi says:

    bibaa uuruu yagad shaagaad bn aa adriano baruun garaaraa oruulsan sh de pato goaliig ronnie10 jankulovskud ugsuniig jankulovskii pato-d ugsun tegeed l goal r10 ehluulsen dovtolgoo bsan yum

    GD Star Rating
    loading...
  14. messi says:

    ene deed zurag hurtel bga biz de sain harl da

    GD Star Rating
    loading...
  15. biba says:

    za za mane ugna garaaraa gej bichex shigl bolson shatchixsan bsan yum bxdaa.
    neeree buruu bichsen bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: