loading...
Формула- 1-ийн шинэ улирал эхлэх тун дөхлөө. Уралдаанаас нэг,хоёр долоо хоногын өмнө багууд бэлтгэл ажлаа базааж тэр газраа очсон байх ёстой. Гэтэл Хондагийн шинэ машин RA109 туршилтанд ч гараагүй байгаа. Гэхдээ тэд олон долоо хоног хүлээсний дараа таатай мэдээг дуулцгаав.
Формула-1 ийн босс Берни Экклстоун нь Хонда багт туслах бүх л боломжийг эрэлхийлнэ гэж албан бусаар мэдэгдсэн. Үүнээс гадна Хондад санхүүгийн тусламж үзүүлэх Бразилийн ивээн тэтгэгч нар Айртон Сеннагын үеэл Брунно Сеннаг хоёрдугаар нисгэгчээр томилохыг хүссэн.Тэднээс ирэх 23 сая еврогийн санхүүжилтээр Хонда баг нь дөрвөн уралдаанд оролцох боломжтой болох юм. Мөн Мерседес нь Хондад хөдөлгүүрийг нийлүүлхээр тохиролцоо хийсэн.Гэхдээ санхүүгийн найдвартай баталгаатай нөхцөлд Хондаг дэмжих шаардлагыг тавьж байгаа ажээ.
Хонда Ф1 баг улирлын эхний гараанд оролцох нь тодорхой боловч ирээдүйн ерөнхий ивээн тэтгэгчээ хүлээсээр байна.
loading...



