loading...
Монголын эмэгтэй уулчдын баг Африк тивийн ноён оргил Килиманжарог зорих гэж байна. Уулчдын багийг гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахалж яваа бөгөөд бүрэлдэхүүнд нь ОУХМ Д.Эрдэнэтогтох (Өмнөговь), тамирчин Б.Баасанжаргал (Буянт-Ухаа) нар багтаж буй.
Өчигдөр эх орноосоо хөдөлсөн манай бүсгүй уулчдын баг хоёрдугаар сарын 25 буюу цагаан сарын шинийн нэгний өглөө Килиманжарогийн оргилд төрийнхөө тугийг мандуулах төлөвлөгөөтэй аж. Монголын уулчдаас өмнө нь гавьяат тамирчин Л.Болдбаатар, “Шар айраг”-ийн Г.Ганхүү нар Африкийн ноён оргилыг эзэгнэж байсан билээ.
Танзани улсын нутаг дэвсгэрт харьяалагдах Килиманжаро нь далайн төвшнөөс 5895 метр өргөгдсөн ба бусад оргилыг бодвол цас багатай, хад бартаа ихтэйгээрээ онцлог юм.
Сонирхуулахад манай уулчдын энэ удаагийн авиралтын зардал нь нэг хүний 6100 ам.долларт хүрчээ.
loading...



