Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон » Шүүгчид Бьорндаленд ялалт өглөө

GD Star Rating
loading...

13717491Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгосын Пёнчанд эхэлсэн биатлоны ДАШТ-ий хоёр дахь өдөр зохион байгуулагчид нэн хачирхалтай шийдвэр гаргасны улмаас Норвегийн алдарт биатлончин Оле-Эйнар Бьорндален 12,5 км-ийн зайн ангуучлах уралдаанд ялалт байгуулж, Оросын шигшээ багийн тамирчин Максим Чудов алтан медалиа хураалгалаа. Спринт буюу богино зайн уралдаанд тэргүүлсэн Бьорндален энэ уралдаанд ч мөн адил хамгийн түрүүнд барианы шугамыг давж, Чудовыг 41 сек-ээр ардаа орхисон хэдий ч гарааны дараа буруу зам туулсан хэмээн шүүгчид үзэн, Олон улсын биатлоны холбооны дүрмэнд заасны дагуу түүнийг болон мөн ижил алдаа гаргасан 10-ад тамирчныг 1 мин-аар торгожээ. Тиймээс Чудов баярын мэндчилгээ хүлээн авч эхэлсэн юм. Гэвч тэмцээний зохион байгуулах хорооныхон Норвегийн шигшээ багийн гаргасан гомдлыг хүлээн авч, хэлэлцэн, төд удалгүй Бьорндаленыг эргүүлэн 1-р байранд оруулсан байна. Ингэснээр 35 настай Норегийн алдарт биатлончин 12 дахь удаагаа ДА цолыг хүртэж, мөн 86 дахь удаагаа дэлхийн цомын гараанд ялалт байгуулснаар өвлийн спортын төрөлд хамгийн олон түрүүтэй Шведийн уулын цанын домог Ингемар Стенмарктай эн зэрэгцлээ. Чудов мөнгө хүртэж, гуравт Бьорндалений нутаг нэгт Александр Ос оржээ. Оросын шигшээ багийн удирдлага энэ шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаж байгаа хэдий ч хэдхэн хоногийн өмнө манай хойд хөрш улсын биатлончдын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон явдал тус холбооны шийдвэрт нөлөөлөх магадлал өндөр байна.

Эмэгтэйчүүдийн 10 км-ийн ангуучлах уралдааны үед тамирчид дээрх алдааг гаргасангүй. Тэмцээний үед цаг агаарын байдал хүнд, тухайлбал, огцом хүйтэрч, мөн салхины хүч солигдож байсан нь тамирчдын амжилтанд нөлөөллөө. Үүний улмаас Спринт-д түрүүлсэн Германы тамирчин Кати Вильхельм галын шугаман дээр нийт 6 алдаа гаргаснаар тэргүүн байраа хадгалж чадалгүй, Шведийн Хелена Йонссоныг урдаа оруулж, мөнгөн медаль хүртсэн байна. 3-р байранд өмнөх өдрийн адил ОХУ-ын Ольга Зайцева орлоо. Манай хойд хөрш улсын биатлончин мөн адил 6 алдаа хийжээ.

Эрэгтэй

Event: АЛТ: Цаг МӨНГӨ: ЦАГ ХҮРЭЛ: Цаг
10 kм Спринт Оле-Эйнар Бьорндален
Норвеги
24:16.5
(1+1)
Ларс Бергер
Норвеги
24:17.7
(1+1)
Халвард Ханеволд
Норвеги
24:29.0
(0+0)
12.5 kм Хөөх Оле-Эйнар Бьорндален
Норвеги
31:46.70
(0+2+0+2)
Максис Чудов
Орос
32:28.40
(0+0+1+2)
Александр Ос
Норвеги
32:39.50
(0+0+2+1)

Эмэгтэй

Event: АЛТ: Цаг МӨНГӨ: Цаг ХҮРЭЛ: Цаг
7.5 kм Спринт Кэти Вильхельм
Герман
21:11.1
(0+0)
Simone Hauswald
Герман
21:21.0
(0+0)
Ольга Зайцева
Орос
21:38.2
(0+0)
10 kм Хөөх Хелена Йонссон
Швед
34:12.3
(2+0+0+0)
Кэти Вильхельм
Герман
34:30.6
(1+1+3+1)
Ольга Зайцева
Орос
34:36.4
(0+3+1+2)

ДАШТ 2 сарын 22 хүртэл явагдаж бөгөөд та бүхэндээ хуваарийг танилцуулбал:

Өдөр Цаг Тэмцээн
February 14 8:45 cet Эмэгтэй 7.5 km Sprint
11:15 cet Эрэгтэй 10 km Sprint
February 15 9:00 cet Эмэгтэй 10 km Pursuit
11:15 cet Эрэгтэй 12.5 km Pursuit
February 17 6:15 cet Эрэгтэй 20 km Individual
February 18 10:15 cet Эмэгтэй 15 km Individual
February 19 10:00 cet Холимог Relay
February 21 9:15 cet Эрэгтэй 15 km Mass start
11:15 cet Эмэгтэй 4 x 6 km Relay
February 22 12:15 cet Эмэгтэй 12.5 km Mass Start
14:15 cet Эрэгтэй 4 x 7.5 km Relay
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. bayaraa says:

    medeegee durstein oruulj uguuch
    buten bish yumaa gehed toimiig ni

    GD Star Rating
    loading...
  2. b says:

    medeegee shinichleechee.tsag uesee bainga hotsorson medeelel bna.sportiin medee mongol bolood olon ulsiin temtseen tasraltgui yavj bgaa sh dee.medeeleh yum zondoo baihad ajlaa sain hiigeechee.Yamarch sport baij bolno.gol ni shini medee medeelel heregtei.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: