loading...
Роттердамын цомын төлөө Энди Мюррэй , Рафаел Надаль нар өрсөлдөж буйг бид мэдээлсэн. Монголын цагаар өнгөрсөн шөнө явагдсан уг тулаан тийм ч сонирхолтой болсонгүй. Учир нь эхний сет дууссаны дараа Надалийн баруун өвдөгний бэртэл сэдэрсэн бөгөөд , хэдийгээр түүнд зовиуртай байсан ч тэрээр шүд зуун тулалдсаар , гурван сетийн ард гарчээ.
Ингээд Энди 6-3 4-6 6-0 -р түүнийг буулган авч карьерийн 10 дахь түрүүгээ хүртлээ.
Мюррэй тоглолтын дараа ‘‘Надалийг бэртсэнийг мэдээд би юу хийхээ мэдээгүй , ямар ч байсан тийм их хичээж тоглохоо больсон‘ , ”түрүүлсэндээ баяртай байна , гэхдээ тэр бэртээгүй байсан бол тоглолт илүү сонирхолтой өрнөх байсан юм” гэжээ.
Одоо түүнийг Ирэх 23-28 -ны хооронд болох Barclays Dubai Tennis Championship тэмцээн хүлээж байна.
loading...




murray g hojino gej yag medeed bsiimaa. gehdee nadal iig gemtsend ih haramsaj bna
loading...