loading...
2010 оноос Америкийн ” USF1″- баг нь Формула-1д оролцох мэдээ бодитой болж байна.
Цоо шинээр Формула-1 ийн багийг үүсгэн бий болгох нь дэлхийн эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай авцалдахгүй. Гэхдээ 2010 оноос байдал сайжрах магадлалтай гэж үзэж байгаа аж. Яагаад гэвэл FIA-гаас авч хэрэгжүүлж байгаа мөнгө, санхүүг хэмнэх бодлогын дүнд 2010 оноос хөдөлгүүр, хурдны хайрцагны үнэ дахин буурах төлөвтэй гэнэ. Магадгүй төсвийн хөрөнгийн хэмжээнд хязгаарлалт тогтоовол жижиг багуудын хувьд ачаа нь хөнгөрч таатай орчин бүрдэх юм.
Тиймээс ” USF1″ баг нь дээд зиндаанд хүч үзэх бэлтгэлээ шаргуу хийж байна.Багийн төв баазыг “NASCAR” ийн цуврал уралдааны нутаг болох Хойд Каролинад байгуулна гэнэ. Хоёрдахь баазыг Европад буюу Испанид төлөвлөж байгаа юм байна.
Одоогоор зөвхөн Лого нь бэлэн болсон энэ багийн нисгэгчээр хэд хэдэн хүний нэр тодроод байгаа.
Үүнд хуучин Формула-1ийн нисгэгч Скот Спийд, “NASCAR”- йин нисгэгч Конор Дэйли,Жозеф Ньюгарден мөн “IndyCar” цуврал уралдааны нисгэгч үзэсгэлэнт бүсгүй Даника Патрик нар багтжээ.Хэрэв ” USF1″- баг Даника Патрикийг нисгэгчээрээ сонговол Формула-1ийн үзэгчдийн анхаарлыг маш их татах нь тодорхой.
” USF1″- баг 2009 оны 2 дугаар сарын 24 нд албан ёсны хуудсаа нээж тус багийг олон нийтэд танилцуулах юм.
Даника Патрик
loading...







Өө аймаар аймаар
loading...