loading...
Монголын ард түмний дээлийнхээ захыг тасрах нь холгүй мушгиж хагас зуун жил гаруй хүлээсэн олимпийн алтан медаль цангасан олны сэтгэлийг баярын хураар дэвтээж ирэх ирэхдээ ихэрлэн ирвээ.
Одоогоос яг л нэгэн жарны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээр гартаа битүү бүдүүн хар бээлий углан биедээ богино өмд, дотуур цамцнаас өөр өмсгөл гэх юмгүй залуус дөрвөлжлөн татсан олсон дунд бие биенээн чичэлдэн, цохилдон байхыг тэр үеийн хотынхон мэл гайхаж цэл хөхөрч зогссон гэдэг. Энэ бол Монгол улсад бокс хэмээх спорт хөгжлийнхөө эхлэлийг хөгжилтэйхөн тавьж байсан түүхэн мөч алтан агшин байжээ. Үүнээс хойш чилийсэн 60 жил өнгөрч энэ хооронд боксын спорт бүх нийтийг хамарсан спорт болтлоо хөгжиж чадав. Гэхдээ энэ зам дардан байсангүй. Хэсэг хаагдаж хоритой, хөрөнгөтөн нийгмийн үзэл суртлыг шингээсэн гэж хэлүүлж бас үзэв.
Энэ өдрүүдэд Монголын Боксын Спортын хамт олон жаран жилийнхээ тайлангаа ёслол төгөлдөр нүүр бардам хийж байгаа. Тэдний үе үеийн ахмадууд, дунд болон залуу үеийнхэн нь гар гараа барилцаж байгаад бүтээсэн гавъяа нь Монголын боксыг өөрийн гэсэн давтагдашгүй төрхтэйгөөр даян дэлхийн их спортын аугаа тавцанд баларшгүйгээр мөнхлөн үлдээж чадсан явдал юм. Үүнийх нь төлөө Монголын боксын бүх үеийн төлөөлөгчдийн өмнө гүнээ мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлье! Та бүгддээ БАЯРЛАЛАА!
Боксын Спортыг Монгол улсад анхлан нэвтрүүлэгч, дасгалжуулагч Лувсандорж танд, хаагдаж хориглочихоод байсан спортоо амьдралаараа дэнчин тавин байж аварч гарсан МУГД Олзот танд, анхны шигшээ багийн тамирчид ахмадууд та нартаа, анхны Ази тивийн аварга МУГТ Алтанхуяг танд мөн Ази тивийн медальт бүх үеийн тамирчид та бүхэнд, анхны дэлхийн аваргын медальт МУГТ Р.Отгонбаяр агсан танд болон дэлхийн аваргын медальт МУГТ Цогтжаргал, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган нарт, анхны олимпийн наадмын медальт МУГТ Н.Энхбат танд болоод олимпийн медальт МУГТ Н.Баярсайхан, П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нартаа, МУГД В.Батбаяр агсан болоод МУГД Банди, Ганбат, Мишигдорж мөн бүх үеийн шилдэг дасгалжуулагч та бүгдэд, Монгол хэмээх нэрийг мэргэжлийн дэвжээнээ цуурайтуулан байгаа МУГТ Д.Лхагва, Цэвээнпүрэв болон бусад мэргэжлийн тамирчиддаа, Монголын Боксын холбооны үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нарт, олон улсын болон үндэсний шүүгч эмч бүхэнд, бусдынхаа амжилтыг ирлэж ирсэн боксын бүх үеийн тамирчид та бүгдэд, энэ спортыг дэмжин сонирхож уухайн түрлэг сэтгэл зүрхээрээ дэмжиж байдаг дэмжигч, сонирхогч, Монгол улсын иргэн танд Монгол Улсад Бокс хэмээх их спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тань тохиолдуулан халуун БАЯР хүргэе!
Монголчууд бид хамтдаа байхдаа дэлхий ертөнцийг сөхрүүлж байсан аугаа их түүхтэй билээ. Та, чи, бид бүгдээрээ улаан хөх сүлэлдсэн нэг л тугийг оройдоо тахиж, Монгол хэмээх нэг л хэлээр ойлголцож байдаг хөх Монголын үр сад. Ядуу ч гэсэн босоо хийморьтой Монгол хүмүүн. Эв эеийг үеийн үед дээдлэн сахиж, хэл соёлоо үрийн үрд өвлүүлэн үлдээцгээе. Бидний Монгол улс маань мандан бадарч дэвжин дээшлэх сайн сайхан цаг айсуй! ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ.
loading...




odoo ch manaihan boksd bol vneheer saijirsan bnlee. daraa 2012 ond bas 2-3 medal awna gedegt itgeltei bn. Delhiin awarguudaar ch gesen bainga medalitai bn baihaa
loading...
Goy bichsen bnaa. bi bas sanal niilj bna. ulam ulam amjilt husie
loading...
ene bichlegee ug ni ih ert olympiin daraahan bichsen ymaa. tegeed end tavij chadahguio bsaar unuudriig hurchihlee uuchilna uu!
ganbaadaa bayarlalaa, DANKE Mein Freund!
loading...
Boks-iiinhon ene erchee l bitgii aldaasai. sain sain tamirchid dasgaljuulagchid ireeduid turun garah l bolno, harin sain zohion bguulalt ireeduigee harsan sportiin system l udaan hugatsaanii amjiltiig bii bolgono. boks-iinhon 2008 ond oddtoi bsan shuu
loading...
ene t67.blog.mn s bas unshaarai
loading...
HUNGART manai BOXchdiin medeeg t67.blog.mn s haraarai
loading...