loading...
Финикс Сансынхан ойрд барцадтай байна. Бүсийнхээ шилдэг 8 багт багтахаа больж, лидер тоглогч Амаре Стаудмайраа наймаалцах тухай ярьж, дасгалжуулагч Терри Портероо халж, ер нь Стив Керрийн бодлого ч ихээхэн шүүмжлэгдэж байгаа энэ өдрүүдэд бас нэгэн таагүй мэдээ сонсогдлоо.
Ням гаригийн орой Сансын хамгаалагч Жейсон Ричардсон хурдны дээд хязгаар нь цагт 35 миль бүхий зам дээр 90 мильтэй явж байгаад цагдаад саатуулагдсан байна. Машинд түүнээс гадна түүний 3 настай хүү мөн явж байжээ. Ричардсоны хүү арын суудалд, гэхдээ зориулалтын хүүхдийн суудалд суугаагүй байсан байна. Ричардсоны хэлснээр тэрээр хүүгээ оройн хоол идүүлчихээд гэр лүү гээ явж байж. “Би бүх хүнээс, багийнхнаасаа, гэр бүлээсээ, ялангуяа сүйт бүсгүйгээсээ уучлал гуйж байна. Одоо надад маш хүнд байна. Сагсан бөмбөгчнийхөө хувьд, хувь хүнийхээ хувьд, мөн эцэг хүнийнхээ хувьд би буруу зүйл хийлээ. Би өөрийнхөө хэмжээнд хамгийн сайн аав болохоор хичээж байсан” хэмээн Ричардсон мөн хэлжээ.
Ер нь энэ удаагийн цагдаад саатуулагдсан нь Ричардсоны хувьд сүүлийн 2 сар орчимд 2 дахь тохиолдол нь болж байна. 12 сарын 21-нд тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад саатуулагдаж байж. Тухайн үед тэрээр “Би маш тэнэг алдаа хийлээ” хэмээн хэлж байлаа.
Юутай ч Сансын зүгээс багийнхаа 3 дахь шилдэг оноо авагчаа нэг тоглолтонд оролцуулахгүй байхаар шийтгэсэн байна. Маргааш болох Финикс – Клипперсийн тоглолтыг тэрээр өнжих нь.
loading...





ene suns yu bolchoovei ene jil neg l odgui yagui bol play offd shalgarahgui e
loading...
tanaih medeellee sain oruulaldaa odorjin huleelgej bj l oruulah ymdaa………..
loading...
Харин ч цаг тухай болгонд, түргэн шуурхай хүргэдэг гээч. Цолмонбаатар мэдээгээ ахин бичиж байгаад баяртай байна. Ойрд мэдээ бичээгүй юм байна шүү.
loading...
Ene site ugaasaa l holbombogiin l siteshdee. Sags bol yaahaw aldag onog neg statistik tawisan boldog. Bi hulbumbugiin medeenvvdiin l unshih durtai. Uur medeellvvdiig tvrgen shuurhai tawij baihiig hvsjiine.
loading...
tanai sait sain ajilldag shuu.medeegee buur shuurhai oruulj bgaarai.haya tag alga bolchdog shuu.amjilt husie. Tsoomoo temtseendee sain toglooroi.
loading...
sportnews aguu aguu.
loading...