Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Эдуардо эргэн ирлээ

GD Star Rating
loading...

22 хоногийн өмнө гоолгүй тэнцэж байсан Арсенал – Кардифф Сити багуудын тоглолт өнгөрсөн шөнө “Эмирайтс цэнгэлдэх”-д боллоо. Дээрх багууд Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн ФА-ын цомын тэмцээний 4-р тойргийн хариу тоглолтоо хийсэн болно.

43718_hp

Арсенал талбай дээрээ 4:0-ээр илт давуу хожсон бөгөөд тэдний тоглолт энэ үдэш үнэхээр сайн байж, доод дивизионы багаа бүрэн давамгайлж байв. Гэхдээ Арсеналын хожил, сайхан тоглолтоос илүүтэйгээр довтлогч Эдуардогийн эргэн ирэлт Арсеналын фэнүүдийг баярлуулсан байх.

Өнгөрсөн оны 2 сард маш хүнд гэмтэл аван, жил орчим талбайд гарч чадаагүй Хорват довтлогч Кардиффын эсрэг тун сайн тоглож, 2 гоол хийсэн байна. Хөлбөмбөгчдөд гэмтэл бэртэл номер нэг дайсан бөгөөд гэмтлээ эдгээн эргэн ирж, амжилт үзүүлсэн олон тоглогчид байдаг ч цэл залуугаараа хөлбөмбөгөө орхисон нь ч бас бий. Эдуардогийн хувьд гэмтлийн дараах анхны сорилтоо ямар ч байсан амжилттай л давлаа.  Дараа дараагийн шалгууруудыг хэрхэн давахыг харж л байя. Кардиффын хаалганд 2 гоол хийснийхээ дараа тэрээр “Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөч. Гоол хийх үе бол онцгой байсан, үнэхээр сэтгэл хөдөлгөм. Би баярлахдаа хуримын бөгжөө үнссэн. Яагаад гэвэл миний эхнэр, охин, гэр бүл маань намайг дэмжиж, үүнийг хийхэд тусалсан” хэмээн хэлсэн байна.  Арсен Венгер ч залуу довтлогчийнхоо супер эргэн ирэлтэнд сэтгэл хангалуун байгаа аж.

Арсенал ийнхүү ФА-ын цомын тэмцээний шилдэг 16-д багтсан хамгийн сүүлийн баг болж байна. Тэдний өрсөлдөгч нь Бернли. Одоогоор Челси, Эвертон, Манчестер Юнайтед багууд шөвгийн 8-д шалгараад байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. MaTa. says:

    Eduardo d bayar hurgii Sain dowtlogch shuu……….

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    bolj dee . ene yum duulgiishuu arsenald

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    zaz odoo bol arsenal dovtolgoo bol nice bolson hamgaalalt l joohon…

    GD Star Rating
    loading...
  4. fuck MANU says:

    Go! eduardo n arsenal!

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    ziak odoo romag hojnoo. arsenal geed bootsoo tavitsan aigaad bsan odoo aih yumgui bolloo gj hehe

    GD Star Rating
    loading...
  6. manchester united says:

    yaay eduardo sain bna shuuu hul ni ch bas sain hugarsan shuuuu harahad bas nud halitram bsan shuuu.

    GD Star Rating
    loading...
  7. Totti says:

    Eduardo irsen ni sn yum bolj…. Bi uul ni Roma Arsenal 2iig 2uulang ni demjdiisht daanch hoorondoo taarchhiiin

    GD Star Rating
    loading...
  8. dark terror says:

    eduardo ireed nemergui bhaa romatai toglohod arsen arail togluulahgui bhaa. arsenal iin hamgiin gol dutagdal ni dund shugam shdee chesk yavaad dund shugam uneheer suga bolsoniig hun bolgon medej bgaaz dee. saya naimaagaar gaigui yum olj tavih bolovuu gej bodson chin no shuu gedeg bn shdee

    GD Star Rating
    loading...
  9. Man U says:

    fuck manu ch geh shig . manu chinii bur zurhend chini orchjeeeee hahahhahahahahaha

    GD Star Rating
    loading...
  10. real says:

    eduardog gargalgui yahaw adebayor berteltei bga say ch saihan togloson dovtlogch nar l en toglolt dr avyasaa gargan bh daa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: