Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон, Лейкерс дахин аваргын төлөө тоглох уу?

GD Star Rating
loading...

Бүх оддын тоглолт дууслаа. Шак, Коби хуучнаа нэг дурсаатахлаа. Харин одоо улирлын тоглолтын шийдвэрлэх үе ирж байна.

garnett608

Энд л багууд плей-оффт дээгүүр байраар шалгарахын төлөө, плей-оффт орохын төлөө ширүүн тэмцэл өрнүүлнэ. Мөн энэ долоо хоногт томоохон солилцоонууд ч болохыг үгүйсгэхгүй.

Энэ жил аваргын төлөө ямар багууд шалгарах бол?

“Миний бодлоор энэ улиралд Бостон, Кливленд багууд Дорнод бүсэд гол фаворитууд. Бидэнд бол Денвер, Сан Антионо зэрэг өрсөлдөгчид байна. Тэд ер бусын сайн тоглож байгаа ” хэмээн Лейкерсийн ерөнхий дасгалжуулагч Фил Жексон хэлжээ.

Дорнод бүсэд Селтиксээс өөр баг манлайлж чадах болов уу?

Энэ улирлын эхэнд Селтиксийг 70-аас дээш хожил авах эсэх тухай хүмүүс ярьж байсан. Харин одоо тэрхүү 70 хожлын тухай яриа дууссан боловч өнгөрсөн улирлын аваргууд улирлын тоглолтын завсарлагаанаар бүсдээ хамгийн сайн амжилтыг үзүүлээд байна. Мөн Кливленд, Орландо багууд нөгөө 2 дивизионоо тэргүүлж байгаа.

ЛеБрон Жеймс болон түүний Кавальерс энэ улиралд Дорнод бүсийн аварга авах өндөр боломжтой. Ердөө 2 жилийн өмнө тэд НБА-ын финалд үлдэж байсан. Тэр үеийн ЛеБроныг одоогийн ЛеБронтой харьцуулахад одооных нь хамаагүй сайн, “апдэйт хийгдэн сайжирсан загвар” л гэсэн үг. Гол нь туршлага, лидершип чанар маш их нэмэгдсэн. Бас Кавальерсийн бүрэлдэхүүн ч сайжирсан. 2007 онд тэд Спэрст бут ниргүүлэхэд Ларри Хьюз ЛеБронд өчүүхэн ч туслаагүй. Харин одоо Мо Уилльямс багтаа сайн тусалж байгаа.

Мэжик эхний хагаст гялалзтал тоглолоо. Дуайт Ховардын юу хийж чадахыг бүгд мэдэж байгаа, хүндэлж байгаа. Гэхдээ тэд холбогч Жамеер Нельсоноо алдсан. Нөхөгдөшгүй гарз байхыг үгүйсгэхгүй. Энтони Жонсон, Тайрон Луе нар түүнийг орлох ч тэд дундаж л тоглогчид. Тиймээс Мэжикийн боломж Бостон, Кливлендийнхээс бага.

Детройт Пистонс плей-оффын эхний шатнаас л хасагдахаар харагдаж байна. Айверсоны тоглолтонд Пистонсын тоглолт тохирохгүй, Пистонст ч Айверсон тохирохгүй байна. Атланта яаж ч мэдэхээр баг. Гэхдээ плей-оффт яаж ч мэдэхээр баг тийм хол явах боломжгүй. Тэнд жинхэнэ “томчууд” л үзэлцэнэ. Майамид Жермайн ирсэн. Энэ залуу ид үеийнх шигээ тоглолтоор Уэйдэд туслах аваас Хит томоохон өрсөлдөгч болж чадна. Харамсалтай нь ужиг гэмтэлтэй Жермайнээс ихийг хүлээх хэрэггүй байх.

Өрнөд бүсэд Лейкерсээс өөр баг манлайлж чадах болов уу?

Коби Брайантын бүлэг марафоныг одоогоор тэргүүлж байна. Харин Эндрью Байнумыг алдсанаас хойш Лейкерс өмнөхөөсөө турьхан, эмзэг болсон байх. Коби бас нэгэн сайн улирлаа үргэлжлүүлж байгаа ч ямагт хүчирхэг байдаг Спэрс одоогоор эрүүл саруул, аюултай байгаа, мөн Денвер ч тэдэнд ихээхэн аюул тарихыг үгүйсгэмгүй.

Spurs Hornets Basketball

Спэрсийн Данкан, Паркер, Жинобили нар аанай л аваргын төлөө дахин зүтгэх нь гарцаагүй. Мөн тэдэнд Мэтт Боннер, Рожер Мэйсон нар сайн тусалж байгаа. Наггетсийн Биллапс – Кармелогийн хослол сайхан зохицож буйн дээр оны шилдэг хамгаалан тоглогчоор тодорч байсан Маркус Кэмбиг тэд үгүйлэн, санахгүй байгаа нь Нене, Кенион Мартин нарын сайн тоглолттой холбоотой.

Нью-Орлеанс, Хьюстон, Юта багууд гэмтэл бэртэл гээд энэ улиралд дээд түвшинд тоглож чадсангүй, үлдсэн хугацаанд яах юм байгаан? Эдгээр багуудын одод нь эргэж ирцгээсэн ч формондоо орох, “гар хөлөө нийлүүлцгээх” гээд бэрхшээлүүдтэй учрах л байх. Тиймээс дээр дурдсан 3-аасаа нэг алхам хоцорч байгаа болов уу?

Портлэнд муугүй тоглож байгаа ч ирэх 1-2 жилд жинхэнэ утгаараа топ баг болон төлөвшиж чадах байх. Энэ жил бол плей-оффын туршлага суугаад л өнгөрөх биз ээ. Даллас өмнөх улирлуудад тоглож байсан тоглолтоо үргэлжлүүлэхийг хичээж байгаа ч аварга болох бүү хэл аваргын төлөө өрсөлдөх боломж бараг үгүй. Финикс дасгалжуулагчаа халж солиод, Амарегаа ч зарах гээд байгаа юм шиг, ер нь л асуудалтай байна. Одоо тэд юун түрүүнд плей-оффын байранд эргээд бичигдэхийг л бодож байгаа байх.

Ямар баг Пүрэв гаригт солилцооны цонх хаагдахаас өмнө наймаа хийх бол?

Ирэх цөөхөн өдрүүдэд солилцоо, наймаа хийх магадлалтай хэдэн багууд байгаа. Наймааны объект болон зарагдаж, солигдож магадгүй тоглогчид ч байгаа.

Гэхдээ үүнд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал гээч юм бас нөлөөлөх л бололтой. Яг хэрхэн нөлөөлөхийг нарийн сайн хэлж мэдэхгүй нь, бодвол өндөр цалин авдаг, өртөг зарлага ихтэй тоглогчдыг авахаас багууд жийрхэж байгаа юм уу даа.

2 сарын 19-ны өдөр дууссаны дараа Амаре Стаудмайр Сансын бүрэлдэхүүнд хэвээрээ байх нь уу, яах нь? Уг нь Терри Портерийг халснаар Санс удирдлагууд Амарег үлдээхээр шийдлээ гэж бодогдуулсан ч түүнтэй холбоотой руморууд яригдсаар байна. Түүний очих хамгийн боломжтой баг нь Чикаго. Өөрөө бол хуучин дасгалжуулагч Майк Ди’Энтонигийнхо удирдлаганд эргэн тоглох буюу Никст очихоос татгалзахгүй гэсэн зүйл ярьж байсан. Ямар ч байсан Амаре солигдвол Дорнодын аль нэг баг руу л явна.

Кливленд наймааны цуу яриа болгонд л холбогдож байгаа. Маркус Кэмби, Ричард Жефферсон нарыг авах тухай яригдаж байна.

Орландод сайн холбогч маш их хэрэгтэй. Тэд Стефон Марбэриг сонирхсон гэж байсан.

Винс Картерийг Сан-Антионо, мөн Даллас сонирхсон. Гэхдээ Картер ирэх 2 улиралд 33 сая долларын цалин авна. Энэ өндөр цалингаас багууд айж магадгүй.

kl

Улирлын шилдэг тоглогч, шилдэг шинэ тоглогчоор хэн тодрох бол?

Яах аргагүй ЛеБрон  Жеймс, Коби Брайант нарын нэг нь одоогоор улирлын МВП-г авах хамгийн өндөр магадлалтай байна. Хэн хэн нь сайн тоглож байгаагийн зэрэгцээ багийнх нь амжилтууд ч маш сайн. Энэ 2 бол гол нэр дэвшигчид.

Тим Данкан дээрх 2-ын хэмжээнд хүрэхгүй ч энэ улирал түүний кареерийн сайн улирлуудын нэг болж байгаа. Спэрс багаа гэмтэл бэртэлтэй хэцүү үед ганцаараа чирж байсан гавьяатан.

Дуайт Ховард, Крис Пол, Дуэйн Уэйд, Чонси Биллапс нарын нэрсийг бас дурдъя.

Шинэ тоглогч нарын хувьд Деррик Роүз, Өү.Жей.Майо нарын нэг авах нь тодорхой болсон. Роүз Буллзын гол чиглүүлэгч бол Маой Мемфисийн онооны лидер. Руссель Вестбрук, Брук Лопес нар давгүй байгаа ч дээрх 2ын хэмжээнд хүрэхгүй. Гэхдээ шинэ тоглогчдын 1-р багт бол орцгоох болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. P#24 says:

    Boston vs LA dahiad vldeh blgudee.LA tged hariugaa avnaaaaaaaaaaaa…..

    GD Star Rating
    loading...
  2. bataa says:

    Chadahgui ee.

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    LA husah bhaa

    GD Star Rating
    loading...
  4. uuganaa says:

    CLE gusna 100%.

    GD Star Rating
    loading...
  5. Мэргэн Б says:

    Cle яагаад ч амжихгүй энэ удаадаа

    GD Star Rating
    loading...
  6. aaya says:

    lakers arai l iluu bgaa l daa

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    ene jiliin finald lakers cleveland l uldeh boluu daa.kobe ch ter lebron ch ter yr ni hamgiin ih onodr magadlaltai bagaa avaad yvchina.kersiin huvid gasol gj bas neg tulguur bna.odom oron garan .cleveland bol camby jefferson 2iin ali ali ni sain toglogch aliig ni avsan ch alzahgui .gehdee noostod l suh bh daa.camby irvel garaani tovoor garch magadgui .etsesd ni helhed hamgiin ondor magadlaltai ni ene 2 l bag

    GD Star Rating
    loading...
  8. bc says:

    ugaasaa ene jil lakers cleveland uldne shde barag l td. boston ene jil amijihgui ee finald unheer ih aztai bsan lakers bostontoi mash mu togolson odoo bol uur bh bha.

    GD Star Rating
    loading...
  9. battuvshin_gbt says:

    Гоё нийтлэл бичсэн Цоомоодоо баярлалаа иймэрхүү анализ хийсэн дорвитой нийтлэл бичиж байвал их баярлах байна.(Бусад спорт дээрч бас)
    Энэ жил өрнөдийн баг авах байх ялангуяа Сан-антонио тэд өнгөрсөн жилийнхийг бодвол маш их сайжирсан мөн Майсон Боннер Хилл гээд дажгүй нөөцтэй байгаа Данкан урьдийнх шигээ найдвартай тоглолтоо үзүүлж байгаа тэгээд нөгөө л нэг сондгой жил

    GD Star Rating
    loading...
  10. Kobe says:

    LA – Boston
    Huuchnii duel ergen ireh blgui dee. LA husna bh Kobe eder lag bna lee.Pierce jaahan taaruu bga ch Rondo gegvh zaluu aimshig bna.Aygui bkl ih durvul ch gj magad.LeBron gj tom akul dilldtygui shinjtei bnlee shuu. Edgeeriig es tootsvol
    LA champion NBA

    GD Star Rating
    loading...
  11. P#24 says:

    West-n finald LA vs SA, East-n finald Cle vs Boston vzeh n barag todorhoi.Aztai neg n LA-tei toglohgui multrah bh nogoo 2 n yaj hojigdohiig n hurdhan vzeh yumsan:))))))))))))))

    GD Star Rating
    loading...
  12. P#24 says:

    Aa tiim goe sonirholtoi niitlel oruulj bdag hvmvvsdee bayarlalaa!

    GD Star Rating
    loading...
  13. Tulga says:

    Миний бодлоор east-ийн аваргийн төлөө Бостон Селтикс,Кливленд Кавалерс нар хоорндоо тоглох байх.Энэ 2-ийн хэн нь ч хожиж магадгүй.Харин west-ийн аваргаар бараг Lakers гарчих байх.Гэхдээ юмыг яаж мэдэхэв.Spurs маш хэцүү баг .Тэгээд ч Spurs сондгой тоотой жил аваргалдаг юм чинь.

    GD Star Rating
    loading...
  14. Becham says:

    Lakers яагаад ч амжихгүй.

    GD Star Rating
    loading...
  15. ebo says:

    kobe mvp bolno ene utgara avarga ch avna zao.

    GD Star Rating
    loading...
  16. real says:

    ene aguu toglogchiin neriig ingej gutsaah ch gj dee.beckham gj bichdeg ym suga chin naad neree soli

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: