loading...
ҮСБХ-ны улирлын тоглолтын шийдвэрлэх үе эхэллээ. Өнөөдөр НБА-ын талбайд 10 тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудын тоймыг хүргэе.
“Орландо” – “Шарлотт” – 107:102 ОТ (25:21, 18:29, 25:24, 27:21, 12:7).
О: Ховард – 45 + 19 самбар. Льюис – 17. Туркоглу – 13.
Ш: Фелтон – 22 + 10 самбар. Окафор – 14. Диао – 14.
Дуайт Ховардын гайхалтай үдэш. Өөрийн дээд амжилт болох 45 оноог тэрээр Шарлоттын эсрэг авлаа. Мөн 19 самбараас авалт, 8 блок шот хийж, сүрдмээр статистик үзүүлэв.
Лигт блокыг тэмдэглэж эхэлснээс хойш буюу 1973-74 оны улирлаас хойш хэн ч ийм олон оноо, ийм олон самбараас авалт, ийм олон блок шотыг нэг тоглолтонд хийж байгаагүй юм байна.
Мөн Шакил О’Нил 18 тоглолт дараалан дабл-дабл хийж, Орландо Мэжик багийн дээд амжилтыг тогтоож байсантай Дуайт өнөөдөр зэрэгцэж байгаа нь энэ. Ховард 2004 онд лигт орсноосоо хойш 3-аас дээш блок шот хийсэн тохиолдлуудад баг нь 70 хожиж 36 хожигдож байж. Харин 3-аас бага блок хийсэн тохиолдлуудад баг нь 133 хожиж, 141 хожигджээ. Орландо холбогч Жамеер Нельсоныг гэмтлийн улмаас алдсанаасаа хойш 3-3 амжилт үзүүлээд байна.
“Вашингтон” – “Миннесота” – 111:103 (27:16, 24:26, 25:34, 35:27).
В: Жэмисон – 29 оноо + 11 самбар. Батлер – 17. Жеймс – 15.
М: Фойе – 23. Миллер – 18. Лав – 17 + 11 самбар.
Бүсдээ сүүлийн байранд бичигдэж байгаа Вашингтон Визардс үлдсэн тоглолтууддаа 50 хувийн амжилт үзүүлэх зорилго тавьж байгаа гэнэ. Энэ удаа талбай дээрээ тэд Миннесотаг хожлоо.
Миннесота 2009 он гарснаас хойш маш сайн тоглож байсан ч тэдний эрч хүч багассаар байна. Энэ хожигдол тэдний хувьд 5 дахь дараалсан хожигдол нь юм. Мөн лидер Эл Жефферсон нь энэ улиралд талбайд гарах боломжгүй болсон болохоор Миннесотагаас одоо амжилт хүлээхэд хэцүү. Жефферсон Америкийн цагаар Лхагва гаригт хагалгаанд орох юм байна.
“Индиана” – “Филадельфи” – 100:91 (28:18, 27:26, 25:19, 20:28).
И: Грэнжер – 20 + 10 самбар. Мёрфи – 17. Хибберт – 14. Форд – 14.
Ф: Игудала – 20. Л. Уилльямс – 17. Янг – 16.
Грейнжер 20 оноо авсан нь улирлын дунджаас нь 5-аар цөөн гэсэн үг. Гэвч Пейсерсийн өөр 5 тоглогч 10-аас дээш оноо авснаар тэд талбай дээрээ Филлиг хожлоо. Филлигийн 4 тоглолт дараалан хожсон амжилт ийн тасалдаж байгаа нь энэ.
Филли 1 сарын 28-наас хойш анхныхаа зочлон тоглолтыг хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд тэд 7 тоглолт дараалан талбайдаа тоглохдоо 5-2 амжилт үзүүлээд байжээ.
“Детройт” – “Милуоки” – 86:92 (17:29, 20:21, 24:24, 25:18).
Д: Макдайсс – 24 + 14 самбар. Хамильтон – 22. Принс – 10. Уоллес – 10. Айверсон – 10.
М: Жефферсон – 29. Сешнс – 17. Аллен – 14.
Ричард Жефферсон, Рамон Сешнс нарын сайн тоглолт Детройтод улирлын 25 дахь хожигдлыг нь өгөв. Мөн Пистонс талбай дээрээ энэ улиралд 14 хожигдоод байна. Мөн тэд Айверсоныг солилцоогоор авснаас хойш 23 хожиж 25 хожигджээ.
“Нью-Йорк” – “Сан-Антонио” – 112:107 НЦ (27:27, 30:29, 20:21, 25:25, 10:5).
Н: Робинсон – 32 оноо + 10 самбар. Чендлер – 17. Духон – 17.
С: Данкан – 26 + 15 самбар. Мэйсон – 20. Паркер – 14.
Хэрэв Нэйт Робинсон энэ маягаараа байнга тоглодог бол Бүх оддын тоглолтын цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцох хэрэг гарахгүй, жинхэнэ оддын эгнээнд багтан Ням гаригт тоглож байхсан. Бяцхан Нэйтийн сайн тоглолт үргэлжилсээр байна. Тэрээр 3 дахь тоглолтондоо дараалан 30+ оноо авлаа. Спэрсийн эсрэг Нэйт 32 оноо, 10 самбараас авалт авч, баг нь нэмэлт цагт Өрнөдийн хүчирхэгүүдийн нэгийг хожлоо.
Спэрсийн лидерүүдийн нэг Ману Жинобили гэмтлийн улмаас энэ тоглолтонд оролцоогүй нь тэдний хожигдолд нөлөөлсөн нь тодорхой. Ману багийнхаа дараагийн тоглолтонд оролцоно.
“Оклахома-Сити” – “Нью-Орлеан” – 98:100 (18:32, 29:21, 24:25, 27:22).
О: Дюрант – 47. Грин – 24. Вестбрук – 12.
Н: Вест – 37 + 13 самбар. Пол – 21. Батлер – 12.
Цалингийн цэсээ суллахын тулд Тайсон Чандлерыг зарсан Хорнетс Оклахома Ситиг 2 онооны зөрүүгээр хожив. 2.7 секунд дутуу байхад Крис Пол довтолгооноо амжилттай болгосноор багтаа хожил бэлэглэлээ. Уг нь Оклахомагийн Кевин Дюрант 47 оноо авч, өөрийн дээд амжилтаа тогтоогоод байлаа. Ер нь Тундер азгүй байна. Тэд энэ улиралд 2 буюу түүнээс доош оноогоор шийдэгдсэн тоглолтуудад энэ улиралд 7 хожигдож, ердөө ганц хожжээ.
“Хьюстон” – “Нью-Жерси” – 114:88 (27:17, 29:23, 28:25, 30:23).
Х: Мин – 20 + 12 самбар. Батьер – 19. Вафер – 19.
Н: Картер – 30. Лопес – 21. Харрис – 10.
Рокитст Нетсийг 6 дахиа дараалан хожход тун ч амархан байлаа. Гэхдээ Рокитс Трэйси МакГрэйдигээ улирал дуустал алдаж байгаа бололтой. Ти-Мак энэ улирлын 19 дэх тоглолтоо гэмтлээс болж өнжиж байгаа бөгөөд зүүн өвдөгөндөө мэс засал хийлгэх болсон юм байна. Тэгэхээр энэ улиралд талбайд гарахгүй л болов уу. Рокитс түүнгүйгээр 13-6 амжилт үзүүлсэн байна.
Солилцоо наймаанд нэр нь холбогдож байгаа Винс Картер 30-аас дээш оноог энэ улиралд 8 дахь удаагаа авсан бөгөөд энэ удаагийнх 12 сарын 29-нөөс хойш анхных нь тохиолдол болжээ.
“Юта” – “Мемфис” – 117:99 (33:25, 23:31, 32:24, 29:19)
Ю: Си. Жей. Майлз – 24. Дэр. Уильямс – 20 + 15 дамжуулалт. Брюэр – 19.
М: Майо – 18. Р. Гэй – 18. Миличич – 15 + 10 самбар.
Андрей Кириленкогийн төрсөн өдрөөр баг нь хожлоо. Ака-47 өөрөө ч сайн тоглосон байна.
Жазз Пүрэв гаригт Бостонтой тоглох бөгөөд Бостоныхон Солт Лэйк хотод хэдийн ирчихсэн байгаа юм байна. Бостоны тоглогч Глен Дэвис Жаззын нөөцийн суудлаас хэдхэн эгнээний хойно суун, тоглолтыг нь үзжээ.
“Финикс” – “Клипперс” – 140:100 (41:26, 40:23, 37:23, 22:28)
Ф: Барбоза – 24. Стадамайр – 23. Г. Хилл – 20.
К: Э. Гордон – 24. Р. Дэвис – 10.
Орлон дасгалжуулагч Элвин Жентригийн удирдлага дор эхний тоглолтоо хийсэн Финикс Терри Портерийн удирдлага дор 51 тоглолт хийсэн Финиксээс шал өөр харагдаж байна. Санс Клипперсийг 40 онооны зөрүүтэй хожсоноор барахгүй нийтдээ 140 оноо авчээ. Эхний хагаст 81 оноо авсан нь энэ улиралд зөвхөн Никсийн дараа орох амжилт. Сансын хуучин дасгалжуулагч Майк Ди’Энтони Никсийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний сурагчид өнгөрсөн оны 11 сарын 29-нд Голден Стэйтийн эсрэг эхний хагаст 82 оноо авсан байна.
Энэ тоглолт Жентригийн лигт ерөнхий дасгалжуулагчаар оролцсон 404 дэх тоглолт бөгөөд 2003 оны 3 сарын 1-нээс хойшхи анхны тоглолт юм байна. Тэрээр Майами, Детройт багуудыг дасгалжуулж байжээ.
“Лейкерс” – “Атланта” – 96:83 (23:24, 22:12, 40:24, 11:23)
Л: Одом – 15 + 20 самбар. Фишер – 14. Поу Газоль – 12 + 10 дамжуулалт.
А: Жо Жонсон – 14. Жош Смит – 13. Марв. Уильямс – 10.
loading...







howard ooroo evgui blokduukj bna aa
loading...
Suns-d shine dasgaljulagchn owo zohij bnaa
loading...
Howard ondor bas dajgui toglodog shuu
Shakil.iin bujig goy bsan shuu
loading...