Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » “ING” Ренотой хамтран ажиллахаа болино

GD Star Rating
loading...

430361Голландын ” ING “банк  хэмнэх хөтөлбөртөө  Формула-1 ээс  гарах төлөвлөгөөг оруулжээ. Тиймээс Рено Ф1 багийн ерөнхий ивээн тэтгэгч “ING”  он дуусхад тус багтай  гэрээгээ дахин сунгахгүй шийдвэр гаргав. “ING” 2007 оноос Рено багтай гурван жилийн гэрээ байгуулсан юм. Тэд Формула-1ийн  ивээн тэтгэгч болсноор өөрсдийн нэр хүндийг өндөрт өргөж, ашиг орлогоо нэмэгдүүлэх гол зорилгоо биелүүлсэн гэжээ. Банкны олсон ашиг  нь  2007 оны 3 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар хүртэл 16 хувиар нэмэгдсэн тооцоо гарчээ.
Рено баг ерөнхий ивээн тэтгэгчгүй болсон нь Флавио  Бриаторегийн толгойг өвтгөх шинэ асуудал болж байна. Машин үйлдвэрлэгч эцэг  Рено  нь Ф1 багаа хангалттай мөнгөөр дэмжих боломжгүй байгаа гэдэг. Цаашид Рено багийн ирээдүй Флавио Бриаторегийн  мэргэн санаа, Фернандо Алонсогын гахайлтай амжилтаас шалтгаалах болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: