Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Жүдочид Хамбург рүү

GD Star Rating
loading...

http://i68.photobucket.com/albums/i2/tda-pics/judo.jpgХоёрдугаар сарын 21-22-нд Германы Хамбург хотноо болох 100 мянган ам.долларын шагналын сантай жүдо бөхийн гранпри тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын гавъяат тамирчин Дашгомбын Баттулгын удирдлагад манай найман эрэгтэй, хоёр эмэгтэй бөх Германд хүч үзэх ажээ.

Багийн бүрэлдэхүүнд гавъяат тамирчин Х.Цагаанбаатар (66 кг), ОУХМ Д.Төмөрхүлэг (60 кг), Ч.Болдбаатар (60 кг), С.Ням-Очир (73 кг), О.Болд-Эрдэнэ (73 кг), Д.Нямхүү (90 кг), Б.Ариун-Эрдэнэ (90 кг), Б.Тэмүүлэн (-100 кг), М.Бундмаа (52 кг), П.Лхамдэгд (70 кг) багтжээ. Хамбургийн дэвжээнд олон улсын “В” зэрэглэлийн шүүгч Г.Нямцогт барилдаан дэнслэх юм. Энэ тэмцээний дараа эрэгтэйчүүд Польшийн Варшав, бүсгүйчүүд Чехийн Прага руу Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор салан явна.

Мөн Хонконг руу

Мөн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-нд Хонконгод болох жүдо бөхийн олон улсын тэмцээнд манай тамирчид хүч үзнэ. Хонконгийн татамид залуучууд голлосон баг оролцох аж. “Хангарьд”-ын дасгалжуулагч Ш.Бат-Оршихын удирдлагад таван эрэгтэй, найман эмэгтэй бөх багтсан байна.

Эрэгтэйчүүдийн 55 кг-д Ч.Марал-Эрдэнэ, 66 кг-д Д.Алтансүх, Д.Дөлгөөн, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Б.Амбасэлмаа нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, Э.Номин, 52 кг-д Ц.Хандсүрэн, 57 кг-д Б.Нарангэрэл, 63 кг-д М.Нямжаргал, 70 кг-д Д.Золжаргал, -78 кг-д Т.Баасанжав, +78 кг-д Б.Уянга нар зодоглох юм. Шүүгчээр IJF-ийн “В” зэрэгтэй Л.Дөл явах ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: