loading...
УЕФА -н цомын тэмцээний шөвгийн 32 багийн тулаанууд эхэллээ. Урьд шөнө нийт явагдах 16 тоглолтоос 11 нь тоглогдсон бөгөөд өнөө шөнө Шахтёр – Тоттенхэм , Фиорентина – Аяакс , Копенгаген – Ман Сити зэрэг үлдсэн тулаанууд явагдана.
Амралтын байдалтай байгаа орос , украйний лиг , болон Францын багууд өнгөрсөн шөнө одтой байж , нэг нь ч ялагдал амссангүй. Тухайлбал гол тоглогчдоо алдсан Петербургийн Зенит клуб талбайдаа Германы Штутгартын хүлээн авч ялсан бол ЦСКА-чууд ”Англи-д” зочлон хэрэгтэй тэнцээгээ авчээ.
Украйны шилдэг баг Металист , Сампдориагийн талбайгааса ялалт авсандаа баяртай байна. Одоо тэд өөрийн талбайдаа тэнцэхэд л дараагийн шатанд үлдэнэ. Францын багуудын хувьд ПСЖ , Вольфсбургийг буулган авсан бол , Бордо талбайдаа – Галатасарай-тэй эвийн гэрээ байгуулжээ.
Харин энэ шатны хамгийн их сонирхол татаж буй Милан- Вердерийн тоглолт үзүүштэй болж өнгөрлөө. Вердерийн Весерштадионд болсон уг тулааны эхний гоолыг италичууд оруулсан ч , цаг дуусахаас 6 минутын өмнө Диего тоог тэнцүүлж чаджээ. Гэхдээ хариу тоглолт Сан Сирод болох учир Германы багийн хувьд байдал хүндхэн л талдаа байна.
Динамо Киев (Украйн) 1 : 1 Валенсиа (Испани)
(63′ Милевский) ,(8′ Давид Силва)
Зенит (ОХУ) 2 : 1 Штутгарт (Герман)
(2′ Хусзти , 45+3 Тимошук) , (15′ Гомез)
Олмпиакос (Грек) 1 : 3 Сайнт Эттьен (Франц)
(64′ Джоржевич) ,(12′ Илан , 43′ Дернис , 90+1 Гомиш)
Астон Вилла (Англи) 1 : 1 ЦСКА (ОХУ)
(69′ Карью) , (14′ Вагнер Лав)
Вердер (Герман) 1 : 1 Милан (Итали)
(84′ Диего) ,(36′ Инзаги)
Сампдориа (Итали) 0 : 1 Металист харьков (Украйн)
(45+3 Денис Олимик)
НЕК (Голланд) 0 : 3 Гамбург (Герман)
(41′ Троховски , 45′ Алекс Силва , 75′ Олич)
ПСЖ (Франц) 2 : 0 Волфсбург (Герман)
(80′ 83 ‘ Хоарау)
Бордо (Франц) 0 : 0 Галатасарай (Турк)
Аальборг (Дани) 3 : 0 Депортиво (Испани)
(53′ , 71′ Дуе , 90′ Якобсэн)
Брага (Португал) 3 : 0 Стандарт лиг (Бельги)
(17′ Рентериа , 27′ Леоне , 84′ Агуайэр)
өнөө шөнө
Леч Познан (Польш) – Удинезе (Итали)
Шахтёр (Украйн) – Тоттенхэм (Англи)
Копенгаген (Дани) – Ман Сити (Англи)
Марсель (Франц) – Твенте (Голланд)
Фиорентина (Итали) – Аяакс (Голланд)
Хариу тоглолтууд 2 сарын 26-ны өдөр явагдана.
loading...




Ээ хөөрхий Депортиво
loading...
za champions league bituunii odor , shinii 1nd taarch bna. yaj neg uznedee.yadaj bxad xadam aaw eej 2 en shinelxeer irtsen bdag. Untlagiin oroonii zuragt sanhuugiin xymralaas bolood shtchuxsan. Xaaya bosch shono uzxeer xadmuud xorwoogood towogshoox yanztai. Chotgor gej nadad neg onowchtoi sanal xeleech…Tsagaan sar taaraagui bol NU AAtaigaa hoteldchixgui yu. Yostoi nowsh yumaa. Ene jiliin tulaanuud yanztai bolnodoo. Yaj iiged uznedee….
loading...
bi lav yamar ch udur bsan uzne
loading...
hehe hetsuu l yum bna .irish . history , jurai gd uzuuldeg gazruud bna shdee ho. gertee uzsen dor naizuudtaigaa niileed shan uzkui yu
loading...
uzne sh dee ehnii odor inter manunt bgaa .eniig ni l uzne shoniin 1 nd noir hureed butehgui e.ene anchelotti mangar davartsan ym aa.beckhamiig tsag duusah gj bhad gargaad eder muu baas chin iim aguu toglogchiig ug ni erthen gargasn bol hojih ch bsan ym biluu.milanii hangaalalt unen suga ymaa.dida abbiattigaas hamaagui iluu bna lee
loading...
yuuch bolson bi ene dainuudiig uzehguibol noir hurehgui
agaa chi setgeleen bairj uzeree gool geed hadmuudaan seree vee khkhkhkhkh
bi neg udaa german spain toglolt bolhod torees 1 gool hiihed hadam eejiingeen untaj baihad zurhiin zogsoltol oirloj bilee
muu cht… uhedgui shuuu khkhkhkhkhk
loading...
andaa zugeer gaduur uzehgui yu do bi mongold dandaa gaduur uzdeg bsan sh de.irishiin ad neg gazar bdag gesen uur olon gazruud bga bhoo
loading...