Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Мөнгөн Бурмаа

GD Star Rating
loading...

http://cache.daylife.com/imageserve/07yIeEi9fS1Yj/610x.jpg47 дахь удаагийн “Дан Колов” чөлөөт бөхийн ОУТ энэ сарын 14-15-нд Болгарын Варнад боллоо. Тэмцээнд 16 орны 105 эрэгтэй, найман орны 36 эмэгтэй бөх өрсөлдсөнөөс Монголын ОУХМ Очирбатын Бурмаа мөнгөн медалиар энгэрээ мялаав. Тэрбээр үүний өмнөх долоо хоногт нь “Яшар Догу” ОУТ-ээс бас л мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэмцээний дүнг сонирхуулья

Чөлөөт бөх
55 кг (18 бөх):
1.Ясүхиро Инаба (Япон) 2.Жон Пинеда (Канад) 3.Шиничи Юмото (Япон), Стоян  Илиев (Болгар) 5.Б.Наранбаатар (Монгол)

Манай гавьяат АНУ-ын Дэнни Феликсийг 3:0, 0:1, 3:0, Болгарын Светослав Нейчевийг 0:3, 1:0, 6:0-ээр ялаад, зооны аваргын төлөө барилдаанд Японы Я.Инабад 0:3, 4:4, 2:3-аар ялагдав. Дараа нь нөгөө япон бөх Ш.Юмотод 0:1, 2:0, 0:1-ээр дийлдэн медалиас мултарчээ.

60 кг (13 бөх): 1.Исмайл Режеп (Болгар) 2.Мухаммед Демир (Турк) 3.Иван Добрев (Болгар), Шого Маэда (Япон)

66 кг (23 бөх): 1.Хайслан Гарсия (Канад) 2.Димитар Георгиев (Болгар) 3.Эрхан Бакир, Мухаммед Илькан (хоёул Турк)

74 кг (14 бөх): 1.Кирилл Терзиев (Болгар) 2.Кристиан Бжозовски (Польш) 3.Сердар Чатал (Турк), Иван Деливерски (Болгар)

84 кг (15 бөх): 1.Брюс Хассеманн 2.Эрик Людке (хоёул АНУ) 3.Мирослав Гешев (Болгар), Сердар Боке (Турк)

96 кг (11 бөх): 1.Яшин Килич (Турк) 2.Майкл Тамиллоу (АНУ) 3.Драгомир Стойчев (Болгар), Салех Мостафа (Египет)

120 кг (11 бөх): 1.Божидар Бояжиев (Болгар) 2.Тервел  Длагнев (АНУ) 3.Миано Петта Франсеско (Итали), Бартломиж Бартницки (Польш)…10.Ж.Чулуунбат (Монгол)
ОУХМ Ж.Чулуунбат эхний даваанд Польшийн бөхөд 0:1, 0:3-аар ялагдав.

Эмэгтэй бөх
Аваргууд. 48 кг
- Эстера Добре 51 кг-Михаела Мунтяну 55 кг-Ана Мария Паваль (бүгд Румын) 59 кг-Аманда Герхарт (Канад) 63 кг-Хайат Фараг (Египет) 67 кг-Роксана Ианколовичи (Румын)

72 кг (4 бөх): 1.Станка Златева (Болгар) 2.О.Бурмаа (Монгол) 3.Лори Али Аннабель (Камерун)
О.Бурмаа Камеруны Л.Анабель, Туркийн Шимге Юльмазыг тус бүр 1:0, 1:0-ээр ялаад дэлхийн олон удаагийн аварга Станкад 0:5, 0:4-ээр дийлджээ.

Олимпийн хүрэл медальт К.Терзиев “Алтан бүс” хүртэж, Я.Инаба, Х.Фараг нар гадаадын шилдэг бөхөөр, С.Златева Болгарын шилдэг бөхөөр шалгарсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. эбэ says:

    олдсон боломжийг ашиглаж чаджээ,болоош дээ

    GD Star Rating
    loading...
  2. t67.blog.mn says:

    “Taiyan 2009 – Female Wrestling World Cup”-д
    манай О,Насанбурмаа, Б.Одончимэг нар ялсан талаар t67.blog.mn -с харах

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: