loading...
New Orleans Hornets баг өөрийн тоглогч Тайсон Чэндлерийг наймаалцахад бэлэн болчихсон, бүх шийдвэрээ гарагчихсан байсан талаар бид өчигдөр мэдээллэсэн. Тэгвэл түүнийг авах ёстой байсан Oklahoma City Thunder баг эцсийн мөчид Тайсоныг хуучин баг руу нь илгээлээ. Учир нь тэрбээр эрүүл мэндийн шалгалтанд нь тэнцээгүй аж. Тайсоны оронд Chris Wilcox, Joe Smith ба драфтын сонголт DeVon Hardin нарыг Хорнетсчууд авах байсан юм.
Хорнетсийн ерөнхий менежер Жефф Бауэр энэ талаар хэлэхдээ “Бид Тайсоныг эргэн ирсэнд баяртай байна, удахгүй эхлэх плэй оффтоо бид хамаг анхаарлаа хандуулж тоглогчидоо сайтар амраахыг хүсч байна. Плэй офф бол хамгийн ширүүн тулаан шүү дээ” хэмээжээ.
Одоогоор Тайсон яагаад биеийн хүчинй болон эрүүл мэндийн сорилыг давж чадаагүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Чэндлерийн хувьд Бүх Ододын тоглолт эхлэхээс өмнөх 12 тоглолтыг зүүн хөлийн шагайн гэмтлээсээ болж өнжөөд байсан.
Тайсоныг явуулах гэж байсан гол шалтгаан нь цалингийн дарамтаас бага ч атугай ангижрах байлаа. Дараагийн улиралд Чэндлерийн хувьд гэрээ ёсоор 12 сая ам.долларыг авах ёстой аж. Хэрэв түүнийг явуулсан бол цалингийн зай гарч түүнд өгөх цалингаар хэд хэдэн залуу эсвэл туршлагатай тоглогчоор багаа бүрдүүлэх зорилготой байсан юм.
Бүх Ододын тоглолтонд оролцсон довтлогч Дэвид Уэст хэлэхдээ энэ бол сагсан бөмбөгийн шийдвэр байгаагүй, энэ бол цэвэр бизнесийн агуулгатай шийдвэр байсан хэмээжээ.
loading...




Болж дээ
loading...
azgui bna shu 2 jiliin ulig uvchin bna gej uzsen bnalee Thunder
. wilcox shine hiih geed hudlaa bolovoodoo
loading...
Өө ашгүй ашгүй. Хорнетсдээ үлдсэн нь дээр байх.
loading...
hornetsdee bsan ni dr blgui dee
loading...