loading...
Формула-1 ийн дэлхийн 7 удаагийн аварга Михаэль Шумахерийн шинэ хобби бол мотоциклоор хурдлах гэдгийг бид мэднэ.Тэр энэ сарын 11 нд Испанийн Картагенад мотоциклоос унаж осолджээ. Шумахер “IDM” ийн “Holzhauer” багийнхантай туршилт хийх үеэр ийнхүү осолдож эмнэлэгт хүргэгдсэн юм. Таван цагийн дараа эмнэлгийг орхиж Женев дэхь гэртээ ирсэн байна.Азаар бараг гэмтэлгүй өнгөрчээ. Энэ нь түүний мотоциклтой осолдсон эхний тохиодол биш учир олон хүний санааг зовоосон байна. Формула-1 ийн фэнүүд ялангуяа ойр дотны хүмүүс нь бүр их санаа зовж буй ч хэн ч түүнийг эрсдэлтэй сонирхолоосоо татгалзахыг ятгаж үл чадах юм.
Харин дүү Ральф нь энэ тухайд харьцангуй тайван хандаж байна “Михаэльд хангалттай туршлага бий.Тэр юу хийж буйгаа сайн мэдэж байгаа. Онцын бэртэлгүй өнгөрсөнд нь туйлын баярласан. Гэхдээ би Михаэлийг хэзээ ч үүнийг орхи гэж хэлж чадахгүй” гэжээ.
Мөн олон жил Шумахерийн менежер явсан Уилли Уэббэр “ Иймэрхүү осол болход найз нөхдийн хувиар бодол төрөлгүй яахав. Энд машины талаар яриагүй байна. Мотоцикл бол ямар ч хамгаалалтгүй унаа. Михаэль Шумахер бараг 20 жил дэлхий дээрхи тун осолтой ажлыг хийсэн. Тэр Формула-1д уралдаж явсан. Тэр уралдахаас өөр ямар ч хоббиг хүсэхгүй л дээ” гэв.
Мотоциклийн уралдааны дөрвөн удаагийн дэлхийн аварга Макс Бьяджи “Мотоцикл унах гэдэг бол осолтой хобби” гэжээ. Берлиний ” Kurier” сонинд маш томоор ” Шуми наад хогоо орхи!” хэмээн шаардсан байна.
Хуучин Формула-1 ийн нисгэгч ‘RTL’ телевизийн хөтлөгч Кристиан Даннер “Хүн унах бүрдээ өвдөх нь ойлгомжтой.Гэхдээ Михаэль амьдарлаасаа уйдаагүй, тэр юу хийж буйгаа маш сайн мэдэж байгаа” гэжээ.
Шумахерийн хэвлэлийн төлөөлөгч Сабинэ Кем болсон үйл явдлын дараа ” Тэр үүнээс болж уралдахаа болино гэдэгт итгэхгүй байна” гэсэн нь Михаэль Шумахерийг тэтгэвэрт гарах болоогүй гэж хэлсэнтэй адил юм.Саяхан 40 нас хүрсэн аварга маань эрсдэл ихтэй хурдны шугамаас ухрахгүй шинжтэй байна.
Шумахерийн анхны осол
loading...





Энэ Шумахер нээрээ үнэхээр сайн нисгэгч шүү. Түүнийг мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Яаж азаар бэртэлгүй гарсан юм.
loading...